Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Номлогчийн үгс 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Номлогчийн үгс номын тойм

      • «Бүх юм товлосон цагтай» (1-8)

      • Амьд байх хугацаандаа баярлан баясах нь Бурхны бэлэг (9-15)

        • Хүний зүрх сэтгэлд мөнх амьдрах хүсэл бий (11)

      • Бурхан бүгдийг шударгаар шүүдэг (16, 17)

      • Хүн, амьтны аль аль нь эцэстээ үхдэг (18-22)

        • Бүгд хөрс шороо руугаа буцна (20)

Номлогчийн үгс 3:1

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    1999/10/1, х. 3

Номлогчийн үгс 3:2

Зүүлт

  • *

    Эсвэл «Төрүүлэх»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 1 2017 х. 14

Номлогчийн үгс 3:4

Зүүлт

  • *

    Үгч. «үсэрч цовхчих»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    1999/10/1, х. 3-5

    «Гэр бүлийн аз жаргалын нууц», х. 97-98

Номлогчийн үгс 3:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    1999/10/1, х. 5-6

Номлогчийн үгс 3:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2020/3, х. 18-23

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/7, х. 11-12

    «Харуулын цамхаг»,

    2015/12/15, х. 19-20

    1999/10/1, х. 8-10

    «Гэр бүлийн аз жаргалын нууц», х. 65-66

Номлогчийн үгс 3:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/7/1, х. 29-30

    1999/10/1, х. 7-8

Номлогчийн үгс 3:11

Зүүлт

  • *

    Эсвэл «эмх цэгцтэй; зөв зохистой»

  • *

    Үгч. «тэдний зүрхэнд үүрд мөнхийг тавьсан»

  • *

    Үгч. «эхнээс нь дуустал»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 25

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 3 2019 х. 4

    «Сэтгэл хангалуун», х. 29

Номлогчийн үгс 3:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2009/12/15, х. 19

Номлогчийн үгс 3:13

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2009/12/15, х. 19

    2006/3/1, х. 3

Номлогчийн үгс 3:14

Зүүлт

  • *

    Эсвэл «Бурхнаас эмээх»

Номлогчийн үгс 3:15

Зүүлт

  • *

    Эсвэл «хүмүүсийн хөөцөлддөг зүйлийг эрж хайдаг». Эсвэл «өнгөрснийг эрж хайдаг» гэсэн бололтой.

Номлогчийн үгс 3:17

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    1999/10/1, х. 9-10

Номлогчийн үгс 3:19

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Мэдлэг», х. 82

Номлогчийн үгс 3:20

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 29

    «Мэдлэг», х. 82

Номлогчийн үгс 3:22

Зүүлт

  • *

    Эсвэл «хувь»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Номлогчийн үгс 3:1–22

Номлогчийн үгс

3 Бүх юм товлосон цагтай.

Тэнгэрийн доорх бүх ажил үйлс цаг хугацаатай. Үүнд:

 2 Төрөх* хийгээд үхэх цаг,

Тариалах хийгээд тарьсныг үндсээр нь сугалах цаг,

 3 Алах хийгээд анагаах цаг,

Эвдэж нураах хийгээд барьж босгох цаг,

 4 Уйлах хийгээд инээх цаг,

Гашуудах хийгээд бүжиглэх* цаг,

 5 Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг,

Тэврэх хийгээд тэврэхийг тэвчих цаг,

 6 Эрж хайх хийгээд алдсан гэдэгтэйгээ эвлэрэх цаг,

Хадгалах хийгээд хаях цаг,

 7 Урах хийгээд оёх цаг,

Дуугүй байх хийгээд ярих цаг,

 8 Хайрлах хийгээд үзэн ядах цаг,

Дайтах хийгээд найрамдах цаг байдаг.

9 Хүн хөлс хүчээ шавхан байж хөдөлмөрлөхийн ашиг юу юм бэ? 10 Бурхан хүмүүст ямар ажил үүрэг өгснийг би харлаа. 11 Тэрбээр бүх зүйлийг зохистой цагт нь үзэсгэлэн төгөлдөр* болгожээ. Тэр ч бүү хэл, үүрд мөнх амьдрах гэсэн хүслийг хүмүүсийн зүрх сэтгэлд шингээсэн* юм. Гэвч хүн төрөлхтөн жинхэнэ Бурхны хийсэн ажлыг хэзээ ч бүрэн гүйцэд* ойлгохгүй.

12 Хүн амьд байх хугацаандаа баярлан баясаж, сайныг хийхээс дээр юм байхгүйг би ойлгосон. 13 Мөн идэж уун, ажил хөдөлмөрөөсөө таашаал авах хэрэгтэй ажээ. Энэ нь Бурхны бэлэг юм.

14 Жинхэнэ Бурхны хийдэг бүхэн мөнхөд байна гэдгийг би мэдсэн. Үүн дээр нэмэх ч юм байхгүй, үүнээс хасах ч юм байхгүй. Жинхэнэ Бурхан бүхнийг ийм байхаар зохицуулжээ. Тиймд хүмүүс Бурхныг бишрэн хүндэтгэх* учиртай.

15 Одоо болж байгаа бүхэн аль хэдийн болоод өнгөрсөн. Ирээдүйд байх зүйл ч хэзээний байж л байсан. Харин жинхэнэ Бурхан хүмүүсийн хүсэн тэмүүлдэг зүйлийг биелүүлнэ*.

16 Нарт хорвоод би бас нэг зүйлийг харсан. Шударга ёс байвал зохих газар хууль бус явдал, зөв байдал ноёлох ёстой газар муу муухай явдал байв. 17 Тиймээс би: «Жинхэнэ Бурхан зөв шударга хүмүүсийг ч, бузар муу хүмүүсийг ч шүүнэ. Учир нь үйлс бүхэн, үйлдэл бүхэн цаг хугацаатай» гэж өөртөө хэлэв.

18 Би хүмүүсийн тухай бодлоо. Жинхэнэ Бурхан тэднийг сорьж, адгуустай адил гэдгийг нь харуулна. 19 Хүн ба амьтанд байдаг нийтлэг зүйл гэвэл аль алиных нь төгсгөл ижил. Бүгдээрээ үхдэг. Хүнд ч, амьтанд ч амийн хүч бий. Амьтнаас дээрдээд байх юм хүнд алга. Тиймд бүх юм утгагүй ажээ. 20 Бүгд нэг газар луу явна. Бүгдээрээ хөрс шорооноос бүтсэн, хөрс шороо руу буцна. 21 Хүнд байдаг амийн хүч дээшээ явдаг эсэх, амьтанд байдаг амийн хүч доошоо газар луу явдаг эсэхийг үнэндээ хэн мэдэх билээ? 22 Ажлаа баяр хөөртэй хийхээс илүү сайхан юм хүнд байхгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ нь түүний хүртэх шагнал* ажээ. Өөрөөс нь хойш болох үйл явдлыг хэн түүнд харуулж чадах билээ?

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах