Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 19
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Давид Абсаломын араас гашуудав (1-4)

      • Иоаб Давидыг зэмлэв (5-8а)

      • Давид Иерусалимд буцаж ирэв (8б-15)

      • Шимеи уучлалт гуйв (16-23)

      • Мефибошет буруугүй гэдгээ хэлэв (24-30)

      • Барзиллаид хүндэтгэл үзүүлэв (31-40)

      • Овгуудын маргаан (41-43)

2 Самуел 19:8

Зүүлт

  • *

    Абсаломыг дэмжсэн хүмүүс

2 Самуел 19:18

Зүүлт

  • *

    Эсвэл «Тэд» гэсэн бололтой.

2 Самуел 19:25

Зүүлт

  • *

    Эсвэл «Иерусалимаас» гэсэн бололтой.

2 Самуел 19:29

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2018/8, х. 6

2 Самуел 19:32

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2018/9, х. 9

2 Самуел 19:35

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2018/9, х. 9-10

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/1, х. 23

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 19:1–43

Хоёрдугаар Самуел

19 Иоабт «Хаан Абсаломын хойноос гашуудаж, уйлж байна» гэсэн мэдээ хүрэв. 2 Цэргүүд хааныг хүүгийнхээ хойноос гашуудаж байгааг сонсжээ. Тиймээс тэр өдрийн ялалтын баяр хөөр нь уй гашуугаар солигдсон юм. 3 Тэр өдөр цэргүүд хот руу дуу шуугүй буцаж ирлээ. Тэд тулааны талбараас зугтсан шившигт хүмүүсийн нэгэн адил байлаа. 4 Хаан нүүрээ бүтээгээд «Абсалом хүү минь! Абсалом хүү минь, хүү минь!» гээд енгэнэтэл уйлсаар байв.

5 Иоаб хааны гэрт очоод «Та өнөөдөр өөрийн тань болон хөвгүүд охид, эхнэр, татвар эмсийн тань амийг аварсан бүх хүнийг ичгүүрт орууллаа. 6 Та өөрийг тань үзэн яддаг хүмүүсийг хайрлаж, таныг хайрладаг хүмүүсийг үзэн ядаж байна. Та өнөөдөр захирагч нар, үйлчлэгчдээ юман чинээ боддоггүйгээ тодорхой харууллаа. Өнөөдөр ганцхан Абсалом амьд үлдэж, бид бүгдээрээ үхсэн бол таны сэтгэлд нийцэх байсан юм байна л даа. 7 Тийм учраас одоо босож, гадагш гараад зарц нарынхаа урмыг сэргээх үг хэлээч. Эс тэгвэл өнөө шөнө хэн ч тантай үлдэхгүйг би Еховагаар тангараглая. Энэ нь танд залуугаасаа өнөөг хүртэл олсон шархнуудаас тань бүр ч хүнд тусна» гэлээ. 8 Тиймээс хаан босож, хотын дааман хаалганы дэргэд суув. Тэгэхэд нь хүмүүс «Хаан хотын дааман хаалганы дэргэд сууж байна» гэж сонсоод хаан дээр очив.

Харин бусад израйлчууд* бүгд гэр гэр лүүгээ зугтлаа. 9 Израйлын бүх овгийнхон өөр хоорондоо маргалдаж «Хаан биднийг дайснуудаас аварч, бас филистчүүдийн эрхшээлээс чөлөөлж байсан шүү дээ. Гэтэл хаан одоо, Абсаломаас болж нутгаасаа зугтчихаад байгаа. 10 Бидний хаанаа болгон тосолсон Абсалом тулаанд амь эрсэдлээ. Тэгэхээр одоо бид хаанаа буцааж авчрахаас хойш суухын хэрэг юу байна вэ?» гэж байв.

11 Тахилчид болох Задок Абиатар хоёр луу Давид хаан хүн явуулж «Иудагийн ахлагчдад ингэж дамжуул. “Миний амьдарч байгаа газар, надад хэл ирж, израйлчууд бүгдээрээ намайг буцааж аваачмаар байгааг би мэдлээ. Тийм байтал хаанаа ордонд нь буцааж аваачих тал дээр та нар яагаад сүүл мушгина вэ? 12 Та нар бол миний ах дүүс, мах цусны минь тасархай шүү дээ. Гэтэл юунд хаанаа буцааж аваачихгүй удна вэ?” гээрэй. 13 Бас Амасад “Чи миний мах цусны тасархай биш үү? Цаашид чи Иоабын оронд миний цэргийн жанжин болохгүй бол Бурхан намайг хатуу шийтгэг” гэж дамжуул» гэжээ.

14 Иймд Иудагийн бүх хүн санаа нэгтэйгээр хаанд «Та бүх албаттайгаа буцаж ирнэ үү» хэмээн хэлүүлжээ.

15 Хааныг Иордан голд буцаж ирэхэд Иудагийн эрчүүд хааныг угтан гол гатлуулж авчрахаар Гилгалд ирэв. 16 Тэгэхэд Бахуримаас бениамин хүн, Герагийн хүү Шимеи Давид хаантай уулзахаар иудачуудтай хамт яаран ирэв. 17 Шимеитэй хамт Бениаминаас 1 000 эр иржээ. Бас Саулын гэрийн албат Зиба хаанаас урьтаж 15 хүү, 20 боолтойгоо Иордан гол руу яаравчлан очив. 18 Тэрбээр* хааны гэрийнхнийг гатлуулж авчрахаар, хааны хүссэн болгоныг хийхээр гармаар гарчээ. Хааныг Иордан голыг гатлах гэж байтал Герагийн хүү Шимеи өмнө нь сөхрөв. 19 Тэрбээр хаанд «Хаан эзэн таныг Иерусалимаас гарч явсан тэр өдөр зарц миний хийсэн гэмийг уучилна уу. Буруу үйлийг минь битгий санаач. Сэтгэлдээ бүү тээгээч. 20 Таны зарц би нүгэл үйлдсэнээ сайн мэдэж байна. Тиймээс би өнөөдөр эзэн хаан тантай уулзахаар Иосефынхноос хамгийн түрүүнд ирлээ» гэв.

21 Тэгэхэд Зеруиагийн хүү Абишаи: «Еховагийн тосолсон хүнийг хараасан энэ Шимеиг хөнөөх ёстой биш үү?» гэхэд 22 Давид: «Зеруиагийн хөвгүүд ээ, энэ та нарын оролцох хэрэг биш. Та нар өнөөдөр яагаад намайг эсэргүүцнэ вэ? Өнөөдөр Израйлд хэн нэгэн үхэх ёстой гэж үү? Би өнөөдөр дахин Израйлын хаан болж байгаа биш үү?» гэж хэлэв. 23 Тэгээд хаан Шимеид «Чи үхэхгүй» гээд тангараглажээ.

24 Саулын ач хүү Мефибошет бас хааныг угтахаар ирэв. Тэрбээр хааныг явсан өдрөөс хойш эсэн мэнд эргэж иртэл нь хөлөө ч арчлаагүй, сахлаа ч засаагүй, хувцсаа ч угаагаагүй байлаа. 25 Түүнийг Иерусалимд* хаантай уулзахаар ирэхэд хаан түүнээс «Мефибошет оо, чи яагаад надтай хамт яваагүй юм бэ?» гэж асуув. 26 Мефибошет: «Хаан эзэнтэн минь, намайг зарц минь мэхэлсэн. Таны зарц би суумгай болохоор түүнд “Миний илжгийг эмээллэ. Би илжгээ унаад хаантай хамт явна” гэж хэлсэн юм. 27 Гэтэл тэр намайг эзэн хаан танд гүтгэсэн. Та жинхэнэ Бурхны тэнгэрийн элч мэт мэргэн ухаантай учраас зөв гэж бодсоноо л хийнэ үү. 28 Эцгийн минь гэрийнхэн бүгд хаан эзэн таны гарт амиа алдаж болох байсан боловч та намайг хамт зоог барьдаг хүмүүсийнхээ нэг болгосон билээ. Хаан танаас илүү ихийг шаардах эрх надад бий гэж үү?» гэлээ.

29 Тэгэхэд хаан түүнд «Одоо энэ талаар дахиад ярих хэрэггүй. Зиба та хоёр газраа хувааж ав» гэв. 30 Мефибошет хаанд «Хаан эзэн минь эсэн мэнд ирснээс л хойш бүгдийг нь тэр аваг» гэлээ.

31 Гилеад хүн Барзиллаи Рогелимоос Иорданд иржээ. Тэрбээр хаанд бараа болон явав. 32 Барзиллаи нас дээр гарч 80 хүрсэн байлаа. Тэрбээр их чинээлэг хүн байсан тул хааныг Маханаимд байхад хоол хүнсээр хангаж байжээ. 33 Тиймээс хаан Барзиллаид «Надтай хамт явагтун. Би таныг Иерусалимд юугаар ч дутаахгүй» гэхэд 34 Барзиллаи хаанд «Би одоо хэр удаан амьдарна гэж Иерусалим руу хаантай хамт явах билээ дээ? 35 Би 80 насыг зооглож байна. Одоо би сайн мууг ялгана гэж үү? Таны зарц би хүртсэн идээ ундаагаа амталж чадна гэж үү? Эрэгтэй эмэгтэй дуучдын дуулж байгааг сонсоно гэж үү? Иймээс би хаан эзэнд тээр болохоос цаашгүй шүү дээ. 36 Хаан эзэн минь, намайг шагнах гэсний хэрэггүй. Тантай Иордан хүртэл хамт явсан минь л нэр төрийн хэрэг. 37 Намайг буцааж явуулаач. Би төрөлх хотдоо эцэг эхийнхээ булшны ойрхон ясаа тавимаар байна. Харин таны зарц Кимхам энд байна. Тэр тантай хамт гол гатлаг. Та түүнд тааллаараа үйлдэнэ үү» гэлээ.

38 Хаан: «Би таны хүссэнээр Кимхамыг авч яваад түүнд сайн хандана. Таныг өөр юу ч гуйсан би биелүүлье» гэжээ. 39 Хүмүүс бүгд Иордан голыг гаталлаа. Хаан голыг гатлахдаа Барзиллаиг үнсээд ерөөжээ. Ингээд Барзиллаи гэр лүүгээ буцав. 40 Хааныг гол гатлан Гилгал руу хөдлөхөд Кимхам бас хамт явлаа. Иудачууд, мөн израйлчуудын тэн хагас нь хаантай хамт гол гаталжээ.

41 Тэгээд Израйлын бусад эр хаан дээр ирээд «Иуда ах дүүс маань яагаад биднээс далдуур таныг гэрийнхэн, хамаг хүмүүсийн тань хамт Иорданыг гатлуулав?» гэхэд 42 Иудагийн эрчүүд Израйлын эрчүүдэд хариулан «Хаан бидний цусан төрлийн хүн. Та нар юунд уурлана вэ? Бид хааны юмнаас идэж ууж, хаанаас бэлэг авсан гэж үү?» хэмээжээ.

43 Тэгэхэд Израйлын эрчүүд Иудагийн эрчүүдэд «Бид арван овог аймагтай. Тиймээс Давидын хувьд бид та нараас илүү чухал байх учиртай. Та нар яагаад биднийг нүд үзүүрлээд байгаа юм бэ? Хаанаа буцааж авчрах гэж бид түрүүлж хөдлөх ёстой биш гэж үү?» гэв. Гэвч энэ маргаанд Иудагийн эрчүүд ялжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах