Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Зефаниа 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Зефаниа номын тойм

      • Иерусалим тэрслүү, завхран гажуудсан хот (1-7)

      • Шүүлт ба сэргэлт (8-20)

        • Цэвэр хэлээр ярьдаг болно (9)

        • Дөлгөөн, даруу хүмүүс аврагдана (12)

        • Ехова Сионы төлөө маш их баярлана (17)

Зефаниа 3:4

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/2/1, х. 17-18

Зефаниа 3:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/2/1, х. 18

Зефаниа 3:6

Зүүлт

  • *

    Эсвэл «булангийн цамхгууд»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/2/1, х. 18

Зефаниа 3:7

Зүүлт

  • *

    Эсвэл «тэр эмэгтэйн орших газарт». Иерусалимыг хэлжээ.

  • *

    Эсвэл «засаж залруулахад»

Зефаниа 3:8

Зүүлт

  • *

    Эсвэл «Гэрчээр босох» гэсэн бололтой.

  • *

    Эсвэл «тэвчээртэй хүлээ»

  • *

    Эсвэл «дэлхийг»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/2/1, х. 19

Зефаниа 3:9

Зүүлт

  • *

    Эсвэл «Эв нэгдэлтэй»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 56

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2020/1, х. 6

    «Байгууллага», х. 168

    «Харуулын цамхаг»,

    2012/8/15, х. 12

    2011/1/15, х. 6

    2008/8/15, х. 21-25

    2002/11/1, х. 15-18

    2001/2/1, х. 19, 21-22

Зефаниа 3:11

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/2/1, х. 19

Зефаниа 3:12

Зүүлт

  • *

    Үгч. «Тэд Еховагийн нэр дотор хоргодно»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/1/15, х. 5

    2001/2/1, х. 19-20

Зефаниа 3:13

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/2/1, х. 19-20

Зефаниа 3:14

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/2/1, х. 20

Зефаниа 3:16

Зүүлт

  • *

    Үгч. «Гараа бүү унжуул»

Зефаниа 3:17

Зүүлт

  • *

    Эсвэл «чимээгүй байна», «тайвширна»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/1/15, х. 5

    2001/2/1, х. 21

Зефаниа 3:20

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/2/1, х. 20, 22

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Зефаниа 3:1–20

Зефаниа

3 Тэрслүү, бузар, хэрцгий хот харамсалтай яа!

 2 Оршин суугчид нь үг авдаггүй, сахилгажуулахад тоодоггүй,

Еховад найддаггүй, Бурхантайгаа ойр дотно байдаггүй.

 3 Ноёд нь архирах арслангууд.

Шүүгчид нь шөнө ангуучлах чононууд бөгөөд

Өглөөдөө мэрэх яс ч үлдээдэггүй.

 4 Зөнчид нь эрээ цээргүй, урвагч хүмүүс.

Тахилчид нь ариун юмсыг бузарлаж,

Хуулийг хэрэгсдэггүй.

 5 Энэ хотод оршдог Ехова үнэнч шударга бөгөөд ямар ч буруу юм хийдэггүй.

Өдөр бүр нар манддаг шиг

Тэрбээр өглөө бүр шударга гэдгээ харуулдаг.

Харин шударга бус хүмүүс ичихээ мэддэггүй.

 6 Бурхан: “Би үндэстнүүдийг устгасан, цамхгууд* нь хоосорсон.

Би гудамжнуудыг нь сүйрүүлсэн учраас нэг ч хүн түүгээр яваагүй.

Хотууд нь балгас болж, нэг ч оршин суугчгүй болов.

 7 Би тэр хотынхонд*

«Та нар надаас эмээж, сахилгажуулахад* минь засрах нь лавтай» гэж айлдсан.

Учир нь би тэднийг үйлдсэн нүглээс нь болж тооцоо бодон устгахыг хүсээгүй юм.

Даанч тэд бүгд улам л завхран гажуудсан.

 8 Тиймээс Ехова би:

«Олз руу дайрах* өдрийг минь хүртэл намайг хүлээ*.

Би үндэстнүүдийг цуглуулж, хаант улсуудыг чуулуулж,

Шатаж буй уур хилэнгээ тэдний дээр асгахаар шийдэв.

Миний уур хилэн газар нутгийг* бүхэлд нь түймэрдэнэ.

 9 Би хүмүүсийг цэвэр хэлээр ярьдаг болгоно.

Тэгснээр тэд Ехова миний нэрээр дуудаж

Мөр зэрэгцэн* үйлчилнэ» гэж айлдаж байна.

10 Намайг шүтдэг, тарж бутарсан ард түмэн маань

Етиопын гол мөрнүүдийн хавиас надад бэлэг авчирна.

11 Тэгэхэд би та нарын дундаас бардамнан сайрхагчдыг чинь устгах учраас

Надад тэрсэлсэн бүх үйлдлээсээ болж

Тэр өдөр та нар ичгэвтэр байдалд орохгүй.

Та нар миний ариун уулан дээр дахин хэзээ ч бардамнахгүй.

12 Би та нарын дунд дөлгөөн даруу хүмүүсийг үлдээнэ.

Тэд Ехова намайг хоргодох газраа болгоно*.

13 Израйлын үлдэгсэд ямар ч шударга бус юм хийхгүй,

Худал ярихгүй, хуурч мэхэлсэн үг хэлэхгүй бөгөөд

Айх аюулгүй, бэлчээртээ идээшлэн хэвтэх хонин сүрэг мэт байна” гэж айлдсан.

14 Сионы охин оо, баярлан хашхирагтун!

Израйл аа, баярын уухай хадаа!

Иерусалимын охин оо, чин сэтгэлээсээ баярлан баясагтун!

15 Ехова та нарын ялыг хүчингүй болгосон,

Дайсныг чинь зайлуулсан.

Израйлын Хаан Ехова та нартай хамт байна.

Та нар цаашид гай зовлонгоос айхгүй.

16 Тэр өдөр Иерусалим ийм үг сонсоно.

“Сион оо, бүү ай!

Бүү зориг мох*!

17 Ехова Бурхан би та нартай хамт байна.

Хүчит Нэгний ёсоор аварна.

Би та нарыг хараад маш их баярлана.

Баярын уухай хадаана.

Та нарыг хайрлаад сэтгэл дүүрэн байна*.

18 Иерусалимаас олзлогдон явж, доромжлолын бай болсон,

Баяр наадмаасаа холдож гашуудан буй хүмүүсийг би цуглуулна.

19 Та нарыг дарладаг бүх хүнтэй би тэр үед тооцоо бодож,

Доголонг аварч,

Тараагдсаныг цуглуулна.

Би тэднийг ичгүүр шившиг болсон бүх нутагт нь

Алдар нэр, магтаал сайшаалын эзэд болгоно.

20 Тэр үед би та нарыг буцааж авчирна.

Тэр үед би та нарыг цуглуулна.

Та нарын олзлогдогсдыг нүдэн дээр чинь буцаан авчрахдаа

Та нарыг дэлхийн бүх хүний дунд алдар нэр, магтаал сайшаалын эзэд болгоно” гэж Ехова айлдаж байна».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах