Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Сургаалт үгс 29
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Сургаалт үгс номын тойм

    • ХЕЗЕКИАГИЙН АЛБАТУУДЫН СИЙРҮҮЛСЭН СОЛОМОНЫ СУРГААЛ ҮГ (25:1–29:27)

Сургаалт үгс 29:1

Зүүлт

  • *

    Үгч. «хүзүүгээ хатууруулдаг»

Сургаалт үгс 29:3

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2006/11/1, х. 12-13

Сургаалт үгс 29:10

Зүүлт

  • *

    Эсвэл «Харин шулуун шударга хүн гэмгүй хүний амийг хамгаалахыг хичээдэг» гэсэн бололтой.

Сургаалт үгс 29:11

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Гэр бүлийн аз жаргалын нууц», х. 149-150

Сургаалт үгс 29:13

Зүүлт

  • *

    Эсвэл «Ехова хэн хэнийх нь нүдийг гэрэлтүүлдэг»

Сургаалт үгс 29:15

Зүүлт

  • *

    Үгч. «Саваа»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Сэтгэл хангалуун», х. 5

    «Бүх хүнд», х. 24

Сургаалт үгс 29:17

Зүүлт

  • *

    Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Сургаалт үгс 29:18

Зүүлт

  • *

    Үгч. «Үзэгдэл»

Сургаалт үгс 29:21

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Гэр бүлийн аз жаргалын нууц», х. 71-72

Сургаалт үгс 29:24

Зүүлт

  • *

    Эсвэл «хараан тангараглахыг сонссон»

Сургаалт үгс 29:25

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 47

Сургаалт үгс 29:26

Зүүлт

  • *

    Эсвэл «захирагчийн таалалд багтахыг» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Сургаалт үгс 29:1–27

Сургаалт үгс

29 Өчнөөн зэмлүүлэвч зөрүүдэлсээр байдаг* хүн

Гэнэт сүйрээд дахин сэхэхгүй.

 2 Зөв шударга хүн олон байвал ард түмэн баярлана.

Муу хүн удирдвал ард түмэн ёолно.

 3 Мэргэн ухаанд дурлагч нь эцгээ баярлуулна.

Янхнуудтай нийлэгч нь эд баялгаа үрэн таран хийнэ.

 4 Шударга ёсыг дээдэлдэг хаан улс орноо тогтворжуулдаг.

Хээл хахууль авдаг хүн улс орноо сүйрүүлдэг.

 5 Хөршдөө бялдуучлах нь

Хөлд нь тор тавьж буй хэрэг юм.

 6 Муу хүн нүгэлдээ урхидуулдаг бол,

Зөв хүн баярлан хашхирч, баясан цэнгэдэг.

 7 Зөв хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг бол,

Хар санаатан тэдний тухай бодохыг ч хүсдэггүй.

 8 Сагсуурагчид хотод үймээн дэгдээдэг бол,

Мэргэн хүмүүс уур хилэнг намжаадаг.

 9 Мэргэн хүн мунхаг хүнтэй маргалдвал

Уурлаж хашхирсан, шоолж доромжилсон үг сонсохоос цаашгүй.

10 Алуурчид гэмгүй хүнийг үзэн яддаг.

Шулуун шударга хүний аминд хүрэхийг оролддог*.

11 Мунхаг хүн хамаг уураа гаргадаг бол,

Мэргэн хүн тайван байдаг.

12 Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбал

Албатууд нь бүгд бузар муу байх болно.

13 Ядуу хүн ба дарангуйлагчийн нийтлэг зүйл юу вэ?

Хэн хэнийг нь Ехова амьд байлгадаг*.

14 Хаан хүн ядуусыг шударгаар шүүсэн цагт

Сэнтий нь ямагт бат тогтоно.

15 Шийтгэл* зэмлэл хоёр мэргэн ухаан өгдөг бол,

Дураар нь тавьсан хүүхэд эхээ шившиг болгодог.

16 Хар санаатнууд олширвол гэм нүгэл ихэснэ.

Харин зөв шударга хүмүүс тэдний сүйрэхийг үзнэ.

17 Хүүгээ хүмүүжүүл*. Тэгвэл тэрбээр сэтгэлийг чинь амрааж,

Асар их баяр баясгалан бэлэглэнэ.

18 Бурхны удирдлага* байхгүй бол хүмүүс дур зоргоороо авирлана.

Харин хуулийг сахигчид жаргалтай.

19 Үг хэллээ гээд зарц засрахгүй.

Учир нь тэрбээр ойлгосон ч үгэнд ордоггүй.

20 Бодлогогүй ярьдаг хүнийг чи харсан уу?

Мунхаг хүнд түүнээс ч илүү засрах найдвар бий.

21 Зарцыг багаас нь эрхлүүлбэл

Эцэстээ талархаж мэддэггүй хүн болно.

22 Түргэн зантай хүн хэрүүл маргаан дэгдээдэг.

Амархан уурладаг хүн их нүгэл үйлддэг.

23 Бардам хүн шалдаа бууна.

Даруу хүн алдар хүндийг олно.

24 Хулгайчийн хамсаатан өөртөө гай тарьдаг.

Тэрбээр гэрчлэхээр дуудагдсан* ч мэдүүлэг өгдөггүй.

25 Хүнээс айх айдас бол занга юм.

Харин Еховад найддаг хүн хамгаалагдана.

26 Олон хүн захирагчтай уулзахыг* хүсдэг.

Гэвч шударга ёсыг тогтоодог нь Ехова юм.

27 Зөв шударга хүмүүс шударга бус хүнийг жигшдэг.

Хар санаат хүмүүс зөв юм хийдэг хүнийг жигшдэг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах