Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 23
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Давидын эцсийн үг (1-7)

      • Давидын хүчит дайчдын баатарлаг үйлс (8-39)

2 Самуел 23:1

Зүүлт

  • *

    Эсвэл «Израйлын дуунуудад гардаг сайхан хоолойтой дуучны үгс»

2 Самуел 23:16

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Хайрлуулж явъя», х. 91

    «Бурхны хайр», х. 76-77

2 Самуел 23:17

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Хайрлуулж явъя», х. 91

    «Бурхны хайр», х. 76-77

2 Самуел 23:30

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 23:1–39

Хоёрдугаар Самуел

23 Эдгээр нь Давидын эцсийн үг юм.

«Иессигийн хүү Давидын үгс.

Бурхны өргөмжилсөн хүн,

Иаковын Бурхны тосолсон нэгэн,

Израйлын дуунуудыг сайхан дуулдаг дуучны үгс*.

 2 Ехова өөрийнх нь үгийг дамжуулахад агуу хүчээрээ надад тусалсан.

Түүний үг хэлэн дээр минь байсан юм.

 3 Израйлын Бурхан ийн ярьсан.

Надад Израйлын Хад:

“Захирч байгаа хүн нь шударга байж,

Бурхнаас эмээн захирах нь

 4 Бүртийх үүлгүй цэлмэг өглөө

Нар мандан гийх мэт билээ.

Газраас өвс соёолуулдаг

Борооны дараах нарны туяа мэт билээ” хэмээв.

 5 Бурхны өмнө миний үр удам ийм биш гэж үү?

Тэрбээр надтай мөнхийн гэрээг байгуулсан.

Тэр нь нарийн тодорхой, найдвартай гэрээ юм.

Энэ гэрээний ачаар би аврагдана, баярлан хөөрнө.

Тэрбээр гэрийнхнийг минь сайн сайхан амьдруулахгүй гэж үү?

 6 Харин үл бүтэх бүх хүн өргөст бутнууд шиг хаягдана.

Учир нь тэдгээрийг нүцгэн гараараа барьж болдоггүй.

 7 Тэдгээрт хүрэх хүн

Төмөр багаж, жадны ишээр хүрэх хэрэгтэй.

Тэдгээрийг байгаа газарт нь юу ч үлдээлгүй шатаах ёстой» гэлээ.

8 Давидын хүчит дайчид нь дараах хүмүүс болой. Тахемон хүн Иошеб-башебет нь гурван хүчит эр дотроо тэргүүн нь байв. Нэгэн удаа тэрбээр 800 хүнийг жадаар хөнөөсөн юм. 9 Түүний дараагаар Ахохигийн ач, Додогийн хүү Елеазар орж байв. Нэгэн удаа филистчүүдийг израйлчуудтай тулалдахаар ирэхэд Давидтай хамт байсан гурван хүчит эр нь филистчүүдийг хэл амаар доромжилжээ. Тэдний нэг нь Елеазар байв. Тэр тулаанаар Израйлын тал ухарсан юм. 10 Харин Елеазар ухралгүй, гараа цуцтал, илдээ тавьж чадахгүй болтлоо филистчүүдийг хөнөөсөн билээ. Ехова тэр өдөр агуу ялалт байгуулсан бөгөөд цэргүүд Елеазар дээр буцаж ирээд тулааны талбарыг тоножээ.

11 Дараагийнх нь Харар нутгийн, Агегийн хүү Шамма байлаа. Филистчүүдийг сэвэг зарам арвин ургасан талбайтай Лехид цуглахад хүмүүс филистчүүдээс зугтаажээ. 12 Гэвч тэрбээр талбайн голд зогсож талбайг хамгаалан филистчүүдийг хөнөөв. Ийнхүү Ехова агуу ялалт байгуулав.

13 Ургац хураах үеэр дайчдын 30 тэргүүний гурав нь Давидыг хайн Адулламын агуйд очиход Филистийн хэсэг цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байлаа. 14 Тэр үед Давид аюулгүй газар байсан бөгөөд Филистийн харуулын анги Бетлехемд байв. 15 Давид ихэд ундаасан «Бетлехемийн дааман хаалганы дэргэдэх нөөцлүүрийн уснаас уух юм сан» гэхэд 16 өнөөх гурван хүчит дайчин нь Филистийн хуаранд хүчээр нэвтэрч Бетлехемийн дааман хаалганы дэргэдэх нөөцлүүрт очоод ус авч Давидад авчирч өгөв. Гэтэл Давид уулгүй Еховагийн өмнө газар асгажээ. 17 Тэрбээр: «Ехова минь, би энэ усыг уух тухай бодож ч зүрхлэхгүй нь. Амиараа дэнчин тавин байж явсан тэдний цусыг би ууна гэж үү?» гээд уусангүй. Түүний гурван хүчит дайчин эдгээрийг үйлдсэн юм.

18 Өөр гурван дайчин эр байсан бөгөөд Зеруиагийн хүү, Иоабын ах Абишаи нь тэр гурав дундаа тэргүүн нь байлаа. Тэрбээр 300 хүнийг жадлан хөнөөсөн бөгөөд эхний гурвын нэгэн адил алдартай байв. 19 Абишаи нөгөө хоёроосоо илүү нэр хүндтэй, тэднийг тэргүүлдэг байсан боловч эхний гуравтай эн зэрэгцэхгүй байлаа.

20 Иехоиадагийн хүү Бенаиа эрэлхэг эр байсан бөгөөд Кабзеелд олон баатарлаг үйл бүтээсэн юм. Тэрбээр Моаб нутгийн Ариелын хоёр хүүг хөнөөсөн төдийгүй нэгэн цас бударсан өдөр усны нөөцлүүр лүү орж арслан алсан билээ. 21 Бас аварга биетэй нэг египет эрийг хөнөөсөн юм. Тэр египет эр гартаа жадтай байсан бөгөөд Бенаиа түүн рүү саваа мод барин дайрч гараас нь жадыг нь булааж аваад жадалжээ. 22 Эдгээрийг Иехоиадагийн хүү Бенаиа хийсэн бөгөөд эхний гурван хүчит дайчны нэгэн адил нэр хүндтэй байлаа. 23 Тэрбээр 30 дайчид дотроо илүү онцгой байсан ч эхний гуравтай эн зэрэгцээгүй юм. Гэсэн хэдий ч Давид түүнийг хамгаалагчаа болгожээ.

24 Иоабын дүү Асахел өнөөх 30 дайчдын нэг байлаа. Тэдгээр нь: Бетлехемийн Додогийн хүү Елханан, 25 Хародын хүмүүс болох Шамма, Елика, 26 палт хүн Хелез, текоа хүн Иккешийн хүү Ира, 27 анатот хүн Абиезер, хушат хүн Мебуннаи, 28 ахохи хүн Залмон, нетофат хүн Махараи, 29 нетофат хүн Баанагийн хүү Хелеб, Бениамин овгийн Гибеагийн уугуул Рибаигийн хүү Иттаи, 30 пиратон хүн Бенаиа, Гаашийн сайруудын* хавьд амьдардаг Хиддаи, 31 араба хүн Аби-Албон, бархум хүн Азмавет, 32 шаалбон хүн Елиахба, Яшены хөвгүүд, Ионатан, 33 Харарын хүмүүс болох Шамма, Шарарын хүү Ахиам, 34 маакат хүний хүү Ахасбаин хүү Елифелет, гило хүн Ахитофелын хүү Елиам, 35 Кармелын уугуул Хезро, Арабын хүн Паараи, 36 Зоба нутгийн Натаны хүү Игал, гад хүн Бани, 37 аммон хүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг баригч беерот хүн Нахараи, 38 итри хүмүүс болох Ира, Гареб, 39 хит хүн Уриа гээд нийт 37 хүн байжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах