Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Сургаалт үгс 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Сургаалт үгс номын тойм

      • Мэргэн байж Еховад найд (1-12)

        • Үнэтэй бүхнээрээ Еховаг дээдэл (9)

      • Мэргэн ухааныг олсон хүн жаргалтай (13-18)

      • Мэргэн ухааныг олсон хүн аюулгүй амьдарна (19-26)

      • Хүмүүст сайнаар хандах (27-35)

        • Чадал боломж байвал хүмүүст сайныг үйлд (27)

Сургаалт үгс 3:1

Зүүлт

  • *

    Эсвэл «хуулийг»

Сургаалт үгс 3:3

Зүүлт

  • *

    Эсвэл «үнэнийг»

Сургаалт үгс 3:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/9/15, х. 24

    2011/11/15, х. 6-10

    2003/9/1, х. 6

    2001/10/1, х. 17

Сургаалт үгс 3:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/9/15, х. 24

    2003/9/1, х. 6

    2002/12/1, х. 12-13

Сургаалт үгс 3:9

Зүүлт

  • *

    Эсвэл «Орлогынхоо»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 55

    «Харуулын цамхаг»,

    2013/6/15, х. 14-15

Сургаалт үгс 3:10

Зүүлт

  • *

    Эсвэл «Усан үзэм шахдаг газар»

Сургаалт үгс 3:11

Зүүлт

  • *

    Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Сургаалт үгс 3:15

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Сургаалт үгс 3:21

Зүүлт

  • *

    Өмнөх зүйлүүдэд дурдсан Бурхны зан чанаруудыг хэлсэн бололтой.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2016/10, х. 18

Сургаалт үгс 3:23

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2016/10, х. 18

Сургаалт үгс 3:32

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 8

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Сургаалт үгс 3:1–35

Сургаалт үгс

3 Хүү минь, сургаалыг* минь бүү март.

Тушаалыг минь чин сэтгэлээсээ сахь.

 2 Тэгвэл чи урт удаан,

Амар амгалан амьдарна.

 3 Үнэнч хайр, итгэмжит байдлыг* өөрөөсөө бүү салга.

Тэдгээрийг хүзүүндээ зүүж,

Зүрхэн дээрээ бич.

 4 Тэгвэл чи Бурхан ба хүмүүсийн сайшаалыг олж,

Хэрсүү гэгдэнэ.

 5 Бүхий л зүрхээрээ Еховад найд.

Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

 6 Юу ч хийсэн түүнийг сана.

Тэрбээр чиний замыг шулуун болгоно.

 7 Өөрийгөө мэргэн гэж бүү бод.

Еховагаас эмээж, муугаас хол бай.

 8 Ингэвэл бие чинь эдгэж,

Яс чинь бэхэжнэ.

 9 Өөртөө байгаа үнэтэй бүхнээр,

Ургацынхаа* дээжээр Еховаг дээдэл.

10 Тэгвэл агуулахууд чинь пиг дүүрч,

Торхнууд* чинь шинэ дарсаар бялхана.

11 Хүү минь, Ехова чамд сахилга батын арга хэмжээ* авбал бүү дургүйц.

Зэмлэхэд нь бүү уурла.

12 Яагаад гэвэл эцэг нь хайртай хүүгээ зэмлэдэг шиг

Ехова хайрладаг хүмүүсээ зэмлэдэг.

13 Мэргэн ухааныг олсон,

Хэрсүү болсон хүн жаргалтай.

14 Мэргэн ухааныг олох нь цалин цагаан мөнгө олохоос дээр.

Үүний ашиг нь алттай байхаас дээр.

15 Энэ нь шүрнээс* ч илүү үнэ цэнтэй.

Чиний хүсэх юутай ч харьцуулшгүй.

16 Баруун гарт нь урт удаан амьдрал,

Зүүн гарт нь эд баялаг, алдар хүнд бий.

17 Мэргэн ухааны замаар явбал тааламжтай.

Бүх жимээр нь явбал амар тайван байна.

18 Мэргэн ухаанаас зуурдаг хүмүүст энэ нь амийн мод юм.

Үүнээс чанга зуурдаг хүмүүс жаргалтай гэгдэнэ.

19 Ехова мэргэн ухаанаараа дэлхийн суурийг тавьж,

Ухааран ялгах чадвараараа тэнгэрийг бат тогтоосон.

20 Түүний мэдлэгээр гүн ус хуваагдаж,

Үүлтэй тэнгэр шүүдэр дуслуулсан.

21 Хүү минь, тэдгээрээс* харцаа бүү салга.

Мэргэн ухаан, бодох чадварыг хамгаал.

22 Тэдгээр нь чамд амийг өгч,

Хүзүүний чинь гоёл болно.

23 Тэгэхэд чи аюулгүй алхана.

Хөл чинь юунд ч бүдрэхгүй.

24 Чи хэвтэхдээ юунаас ч айхгүй.

Унтахаар хэвтээд тавтай нойрсоно.

25 Чи гэнэтийн ямар ч гамшгаас айхгүй.

Муу хүмүүсийг дайрдаг шуурганаас ч эмээхгүй.

26 Учир нь Ехова чамайг аюулгүй байлгана.

Тэрбээр хөлийг чинь урхинаас хамгаална.

27 Чадал боломж байвал

Тусламж хэрэгтэй хүмүүст сайныг үйлдэхээс бүү хойш суу.

28 Одоо өгч чадахаар бол

«Дараа ирээрэй. Маргааш өгье» гэж бүү хэл.

29 Хажууд чинь аюулгүй амьдардаг хүнийг хорлох гэж

Төлөвлөгөө бүү зохио.

30 Чамд ямар ч муу юм хийгээгүй хүнтэй

Шалтгаангүй бүү хэрэлд.

31 Харгис хүнд бүү атаарх.

Жишээг нь бүү дага.

32 Учир нь Ехова худалч хүнийг жигшдэг.

Шулуун шударга хүнтэй дотносон нөхөрлөдөг.

33 Ехова муу хүний гэр орныг харааж,

Зөв шударга хүний гэр орныг ерөөдөг.

34 Тэрбээр элэглэн дооглогчдыг шоолж,

Дөлгөөн хүмүүсийг сайшаадаг.

35 Ухаантнууд эрхэм алдрыг хүртэнэ.

Мунхгууд шившиг болгох зүйлийг өндөр үнэлдэг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах