Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Тесалоник 2
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Тесалоник номын тойм

      • Хууль зөрчигч (1-12)

      • Тууштай байхыг уриалсан (13-17)

2 Тесалоник 2:2

Зүүлт

  • *

    Үгийн тайлбарыг үзнэ үү.

2 Тесалоник 2:3

Зүүлт

  • *

    Эсвэл «бүү уруу татагд»

2 Тесалоник 2:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2019/7, х. 4

2 Тесалоник 2:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2019/7, х. 4

2 Тесалоник 2:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2019/7, х. 4

    «Харуулын цамхаг»,

    2010/9/15, х. 28

2 Тесалоник 2:13

Зүүлт

  • *

    Үгийн тайлбарыг үзнэ үү.

2 Тесалоник 2:15

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/12/15, х. 8-9

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Грек Судар (bi7)-ээс унших
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Тесалоник 2:1–17

Хоёрдугаар Тесалоник

2 Ах дүү нар аа, Эзэн Есүс Христийн ирэх болон бид түүнтэй хамт байх гэж цуглах талаар захиж хэлэх юм байна. 2 Еховагийн* өдөр болчихлоо хэмээсэн зөгнөл, яриа, эсвэл биднээс явуулсан гэмээр захидал зэргээс болж зөв шүүж тунгаах чадвараа бүү алд, бүү айж түгш.

3 Та нар хэнд ч бүү мэхлэгд*. Учир нь тэр өдөр болохоос өмнө эхлээд тэрс явдал гарах бөгөөд хууль зөрчигч буюу сүйрэх хүү илчлэгдэх учиртай. 4 Тэр бол дайсан бөгөөд Бурхны сүмд заларч, өөрийгөө бурхан гэж олонд харуулахын тулд бурхан гэгддэг бүхэн болон аливаа шүтээний дээгүүр өөрийгөө өргөмжилдөг. 5 Би танай тэнд байхдаа энэ тухай ярьдаг байсныг та нар санахгүй байна гэж үү?

6 Цаг нь болохоор тэр илчлэгдэнэ. Тэр болтол хэн түүнийг хазаарлан барьж байгааг та нар мэднэ. 7 Хууль зөрчигч одоохондоо нууц бөгөөд ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ хазаарлан баригчийг явтал тийм байх юм. 8 Хууль зөрчигч илчлэгдэхэд Эзэн Есүс амныхаа амьсгалаар түүнийг үгүй хийн устгаж, ирчихээд байгаагаа тодорхой болгоно. 9 Хууль зөрчигчид Сатаны дэмээр байх үедээ янз бүрийн гайхамшиг үйлдэж, хуурамч тэмдэг үзүүлж, 10 үнэний төлөө гэсэн чин сэтгэлгүйн улмаас мөхөж байгаа буюу шийтгүүлж буй хүмүүсийг хуурч мэхэлнэ. Ийм эрхийг Сатан түүнд өгчээ. Тэд үнэний төлөө гэсэн чин сэтгэлтэй байсан бол аврагдах байв. 11 Худал хуурмагт итгэж төөрөлдөхийг нь Бурхан зөвшөөрдөг. 12 Үнэнд итгэдэггүй, харин бузар муу юманд баясдаг тэд буруутгагдана.

13 Харин бид та нарыг хайрладаг Ехова* Бурханд талархах ёстой. Учир нь Бурхан та нарыг аврахын тулд анхнаасаа сонгосон. Та нар агуу хүчээр ариусгагдсан бөгөөд үнэнд итгэсэн учир аврагдсан. 14 Та нарыг Эзэн Есүс Христтэй адил алдартай болгохын тулд сайн мэдээг биднээр та нарт тунхаглуулсан билээ. 15 Тиймээс ах дүү нар аа, тууштай байгаарай. Хэлж ярьж, эсвэл захидал бичин зааж сургасныг маань дагаж мөрдөөрэй. 16 Бидний Эзэн Есүс Христ өөрөө, бас биднийг хайрладаг, нигүүлсдэг, хэзээ ч дуусашгүй тайвшрал болон сайхан найдвар өгсөн Бурхан Эцэг 17 та нарыг тайвшруулж, үргэлж сайн юм хийж ярьдаг болгон батжуулаг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах