Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 17
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Давид Голиатыг ялав (1-58)

        • Голиат Израйлыг доромжлов (8-10)

        • Давид тулалдахыг зөвшөөрөв (32-37)

        • Давид Еховагийн нэрээр ирж тулалдав (45-47)

1 Самуел 17:4

Зүүлт

  • *

    Өндөр нь 2,9 м орчим байв. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 9, 10-13

1 Самуел 17:5

Зүүлт

  • *

    57 кг орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

1 Самуел 17:7

Зүүлт

  • *

    6,84 кг орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

1 Самуел 17:17

Зүүлт

  • *

    22 л орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

1 Самуел 17:25

Зүүлт

  • *

    Эсвэл «халз тулаанд дууддаг»

1 Самуел 17:26

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 10

1 Самуел 17:32

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 10-11

1 Самуел 17:33

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 11

1 Самуел 17:35

Зүүлт

  • *

    Эсвэл «эрүүнээс»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 10

1 Самуел 17:37

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 11

1 Самуел 17:38

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 11

1 Самуел 17:39

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 11

1 Самуел 17:40

Зүүлт

  • *

    Эсвэл «сайраас»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 11

1 Самуел 17:41

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 12

1 Самуел 17:43

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 11

1 Самуел 17:47

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 12

1 Самуел 17:49

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 4 2016 х. 12

1 Самуел 17:55

Зүүлт

  • *

    Эсвэл «таны амьд буйгаар»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • 53
  • 54
  • 55
  • 56
  • 57
  • 58
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 17:1–58

Нэгдүгээр Самуел

17 Филистчүүд дайтахаар цэргүүдээ цуглуулав. Тэд Иуда дахь Сокод цуглаж, Соко Азека хоёрын хооронд байдаг Ефес-даммимд хуарагнажээ. 2 Саул болон Израйлын цэргүүд цуглан Елагийн хөндийд буудаллаж, филистчүүдтэй тулалдахаар бэлдлээ. 3 Филистчүүд нэг талын уулан дээр, израйлчууд нөгөө талын уулан дээр байв. Тэдний дунд хөндий байлаа.

4 Гатаас ирсэн Голиат гэдэг хүчит дайчин филистчүүдийн хуарангаас гарч ирэв. Түүний өндөр нь зургаан тохой, нэг төө* байлаа. 5 Тэрбээр зэс дуулга, хайрст хуяг өмссөн байжээ. Зэс хайрст хуяг нь 5 000 шекел* жинтэй байлаа. 6 Бас хөлдөө шилбэний зэс хаалт, мөрөндөө зэс жад зүүсэн байжээ. 7 Жадных нь модон иш нэхмэлийн суурь машины хөндлөвч мод мэт байсан бөгөөд үзүүр нь 600 шекел* жинтэй байлаа. Бамбай баригч нь урд нь явж байв. 8 Голиат зогсоод Израйлын цэргүүд рүү хашхиран «Та нар юунд тулалдахаар жагсан гарч ирэв? Би бол филист хүн. Харин та нар Саулын зарц нар биз дээ? Надтай халз тулалдах хүнээ сонгоод нааш нь явуул. 9 Хэрэв тэр надтай тулалдаад намайг албал бид танай боол болъё. Харин би түүнийг, алж ялбал та нар манай боол болж, бидэнд зарагд» гэж хэллээ. 10 Тэрбээр цааш нь «Би өнөөдөр Израйлыг халз тулаанд дуудаж байна. Хүнээ явуул. Халз тулалдъя!» гэв.

11 Филист хүний хэлсэн үгийг Саул болон израйлчууд бүгдээрээ сонсоод ихэд айв.

12 Давид бол Иудагийн Бетлехемд суудаг ефрат хүн Иессигийн хүү байв. Иесси нь найман хүүтэй байсан бөгөөд тэрбээр Саулын үед өндөр настай болсон байлаа. 13 Иессигийн гурван том хүү нь Саултай хамт дайнд явжээ. Ууган хүү Елиаб, удаах хүү Абинадаб, гурав дахь хүү Шамма нь явсан юм. 14 Давид отгон хүү нь байсан бөгөөд Иессигийн гурван том хүү нь Саултай хамт явсан билээ.

15 Давид Саулд хүчин зүтгэхийн хажуугаар эцгийнхээ хонийг хариулах гэж Бетлехем рүү ирж очдог байв. 16 Тэр хооронд өнөөх филист хүн 40 хоног өглөө, орой бүр гарч ирэн израйлчуудыг өдөөн хатгадаг байлаа.

17 Тэр үед Иесси хүү Давиддаа «Чи хуаранд байгаа ах нар дээрээ хурдхан шиг очоод энэ ганц ефа* хуурсан тариа, 10 талхыг аваачиж өг. 18 Бас энэ 10 бяслагийг авч яваад мянгатын даргад өгөөрэй. Тэгээд ах нарынхаа ямар байгааг мэдээд ир» гэжээ. 19 Давидын ах нар филистчүүдтэй тулалдахаар Саул болон Израйлын цэргүүдтэй хамт Елагийн хөндийд байлаа.

20 Давид өглөө эрт босож, хонио өөр хүнд үлдээгээд аавынхаа хэлснээр юмаа баглаж аваад явав. Хуарангийн захад очиход нь израйл цэргүүд уухайлан хашхиралдаж, тулааны талбар луу жагсаалаар гарч байлаа. 21 Израйл, Филистийн цэргүүд өөд өөдөөсөө харан байрлалаа эзэлжээ. 22 Давид авчирсан юмаа ачаа харагчид хурдхан шиг үлдээгээд тулааны талбар луу гүйн очиж ах нараасаа ямар байгааг нь асуув.

23 Ах нартайгаа ярьж байхад нь Гатын хүчит дайчин Голиат гэдэг филист хүн гарч иржээ. Тэрбээр филистчүүдийн жагссан цэргүүд дундаас гарч ирээд өнөөх үгээ хэлэхэд нь Давид сонсов. 24 Израйлчууд түүнийг хараад айн зугтлаа. 25 Израйл эрчүүд өөр хоорондоо «Сая тэндээс гарч ирсэн хүнийг харсан уу? Тэр гарч ирээд Израйлыг доромжилдог* юм. Тэр хүнийг алсан хүнд хаан их эд баялаг өгч, охиноо ч эхнэр болгон өгнө гэсэн. Бас тэр хүний эцгийнх нь гэрийнхнийг Израйлын татвараас чөлөөлнө гэсэн» гэцгээв.

26 Давид хажуудаа зогсож байсан эрчүүдэд «Тэнд байгаа филист хүнийг алж Израйлыг доромжлохыг нь болиулсан хүнийг юугаар шагнах вэ? Энэ хөвч таслуулаагүй филист хүн хэн болоод амьд Бурхны цэргүүдийг доромжилж байгаа юм бэ?» гэлээ. 27 Хүмүүс өмнө нь хэлснээ хэлээд «Түүнийг албал ийм шан харамж авна» гэж байв. 28 Том ах Елиаб нь Давидыг хүмүүстэй ярилцахыг нь сонсоод уурлаж «Чи яах гэж энд ирээ вэ? Хэдэн хонио хээр хэнд үлдээгээ вэ? Би чиний том толгойтойг, санаа муутайг сайн мэднэ. Чи энд тулалдаан үзэх гэж л ирээ биз дээ?» гэлээ. 29 Давид: «Би ямар буруу юм хийсэн юм бэ? Зүгээр л юм асуусан шүү дээ» гэв. 30 Тэгээд Давид өөр хүн дээр очоод өмнөхтэйгөө адилхан юм асуув. Хүмүүс түрүүчийн адил хариу өгчээ.

31 Давидын үгийг хүмүүс сонсоод Саулд мэдэгдэхэд тэрбээр Давидыг дуудаж авчрууллаа. 32 Давид Саулд «Хэн ч тэр филист хүнээс болж зүрх бүү алдаг. Таны зарц би явж, түүнтэй тулалдъя» гэхэд 33 Саул: «Чи тэр филист хүнтэй тулалдаж чадахгүй. Чи дэндүү залуу байна. Харин тэр залуугаасаа цэрэг байсан хүн» гэлээ. 34 Давид Саулд «Таны зарц би эцгийнхээ хонин сүргийг хариулдаг юм. Нэг удаа арслан сүрэг рүү маань дайрч хонь авч явсан. Бас нэг удаа баавгай дайрсан. 35 Би араас нь нэхэж очоод алж, зуулгуулсан хонио аварч байсан юм. Над руу дайрахад нь би үснээс* нь зуурч байгаад алсан. 36 Таны зарц би арслан, баавгайг цохиж алсан билээ. Энэ хөвчөө таслуулаагүй филист хүн амьд Бурхны цэргийг доромжилсон болохоор тэдэнтэй адил болно» гэлээ. 37 Бас «Намайг арслан, баавгайн савраас аварсан Ехова энэ филист хүний гараас ч бас аварна» гэв. Тэгэхэд нь Саул Давидад «Яв даа. Ехова чамтай хамт байх болтугай!» гэжээ.

38 Саул Давидад дайны өмсгөлөө өмсгөв. Толгойд нь зэс дуулгаа, биед нь хайрст хуягаа өмсгөжээ. 39 Давид ташаандаа Саулын илдийг зүүгээд алхаж үзтэл хөө хуяг өмсөж сураагүй учраас чөлөөтэй хөдөлж чадахгүй байлаа. Тиймээс Саулд «Би сураагүй болохоор алхаж чадахгүй байна» гээд тайлав. 40 Тэгээд саваа модоо бариад, голоос* таван мөлгөр чулуу шилж аваад богцон дахь уутандаа хийн өнөөх филист хүнийг чиглэн явлаа.

41 Филист эр ч Давид руу дөхсөн бөгөөд урд нь бамбай баригч нь явж байв. 42 Филист эр нас залуу Давидыг хараад үл тоон басамжлав. Давид улаа бутарсан, царайлаг хөвгүүн байлаа. 43 Филист эр Давидад «Би ямар нохой юм уу? Чи юунд над руу мод барьж ирэв?» гээд бурхдынхаа нэрийг барьж Давидыг хараалаа. 44 Филист эр Давидад «Наашаа хүрээд ир. Би чамайг тэнгэрийн шувууд, хээрийн араатнуудын идэш болгоод өгье» гэв.

45 Давид түүнд «Чи надтай тулалдахаар илд, хоёр жадтай ирж байгаа бол би чам дээр чиний доромжлоод байгаа Израйлын цэргийн Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн нэрээр ирлээ. 46 Өнөөдөр чамайг ялахад Ехова надад туслах учраас би чамайг алж, толгойг чинь тасдана. Бас өнөөдөр филист цэргүүдийн хүүрийг тэнгэрийн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Тэгээд дэлхийн бүх хүн Израйлд Бурхан байдгийг мэднэ. 47 Тулаан Еховагийнх учраас Ехова илд, жадгүйгээр ч аварч чадахыг энд цугласан бүгд мэдэх болно. Тэрбээр та нарыг бүгдийг чинь бид нарын эрхшээлд оруулна» гэжээ.

48 Тэгээд филист эр Давидыг чиглэн алхахад Давид бас өөдөөс нь тулааны талбар луу хар хурдаараа гүйв. 49 Давид уутандаа гараа хийгээд нэг чулуу авч, дүүгүүрдтэл филист эрийн духыг оножээ. Чулуу духанд нь зоогдоход нүүрээрээ газар шаан унав. 50 Ийнхүү Давид филист эрийг ялав. Гартаа илдгүй байсан хэр нь чулуу, дүүгүүрээр алжээ. 51 Давид гүйн очиж өнөөх филист эрийн хажууд зогсон илдийг нь хуйнаас нь сугалаад толгойг нь цавчиж, түүнийг гүйцээв. Филистчүүд хүчтэй дайчин эрээ үхсэнийг хараад зугтжээ.

52 Израйл болон Иудагийн цэргүүд уухай хашхирсаар урагш давшин филистчүүдийг хөндийгөөс Екроны дааман хаалга хүртэл мөшгөн хөөлөө. Шаараимаас Гат, Екрон хүрдэг зам дагуу филистчүүдийг хяджээ. 53 Филистчүүдийг шил даран хөөж байсан израйлчууд буцан ирж хуарангуудыг нь дээрэмдэв.

54 Давид филист эрийн толгойг аван Иерусалимд авчрав. Харин зэвсгийг нь майхандаа тавьжээ.

55 Давидыг филист эртэй тулалдахаар явах үед Саул цэргийн жанжин Абнертаа «Абнер, энэ хэний хүү вэ?» гэхэд Абнер: «Хаантан минь, би тангараглая*. Би мэдэхгүй юм байна» гэжээ. 56 Хаан: «Хэний хүү гэдгийг нь олж мэд» гэлээ. 57 Давидыг филист эрийг хөнөөгөөд эргэж ирэхэд Абнер түүнийг Саул дээр авчрав. Давидын гарт филист эрийн толгой байлаа. 58 Саул Давидад «Хүү минь, чи хэний хүүхэд вэ?» гэхэд «Би Бетлехемийн Иесси гэдэг зарцын тань хүү байна» хэмээн Давид хариуллаа.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах