Исаиа
56 Ехова ийн айлдаж байна.
«Тун удахгүй би аварч
Зөв шударгаа батлах учир
Шударга ёсыг дээдэлж, зөв юм хий.
2 Ийм хүн жаргалтай.
Үүнийгээ ягштал баримтлан
Амралтын өдрийг бузарлалгүй сахидаг,
Ямар ч бузар булай юм хийдэггүй хүн жаргалтай.
3 Еховаг шүтдэг гадаад хүн:
“Ехова намайг ард түмнээсээ тусгаарлах нь гарцаагүй” гэж бүү хэлэг.
Тайган хүн: “Би бол хатсан мод” гэж бүү хэлэг».
4 Ехова ийн айлдаж байна. «Амралтын өдрийг минь сахидаг, дуртай юмыг минь сонгодог, гэрээг минь зөрчдөггүй тайгануудад
5 Би гэр дотроо зай гарган өгч, тэдний нэрийг дурсана.
Энэ нь охид хөвгүүдтэй байхаас дээр юм.
Би тэдэнд мөнхийн нэр өгнө.
Тэр нэр хэзээ ч арилахгүй.
6 Еховад үйлчилж,
Еховагийн нэрийг хайрлаж,
Зарц нь болохоор нэгдсэн гадаад хүмүүсийг,
Амралтын өдрийг бузарлалгүй сахидаг,
Гэрээг минь зөрчдөггүй бүх хүнийг
7 Би бас ариун ууландаа аваачна.
Тэд залбирлын өргөөнд минь ороод баярлана.
Тахилын ширээн дээр өргөсөн шатаалт тахил, өргөлийг нь би хүлээн авна.
Учир нь миний өргөөг бүх ард түмний залбирлын өргөө гэх болно».
8 Тарж бутарсан израйлчуудыг цуглуулж буй Хэмжээгүй эрхт Эзэн Ехова:
«Би аль хэдийн цугласан хүмүүсээс гадна өөр хүмүүсийг та нарт цуглуулж өгнө» хэмээн тунхаглав.
9 Хээрийн араатнууд аа,
Ойн зэрлэг амьтад аа, ирээд ид.
10 Харуулууд нь сохор, хэн нь ч юу ч анзаардаггүй.
Тэд бүгдээрээ хуцаж чаддаггүй дуугүй ноход юм.
Тэд аахилан хэвтээд унтах дуртай.
11 Тэд бол цадахаа мэддэггүй
Ховдог ноход.
Тэд бол юмны учир ойлгодоггүй хоньчид.
Бүгд өөрсдийнхөө замаар явдаг.
Хүн бүр шударга бус олз олохыг эрмэлзэн ийн хэлдэг.
12 «Би дарс авчиръя. Нааш ир.
Хэдүүлээ согттолоо архи ууя.
Маргааш өнөөдөр шиг, бүр өнөөдрөөс ч илүү байх болно!».