Дуулал
Давидын дуу. Тэрбээр Иудагийн зэлүүд газар байжээ.
63 Бурхан минь, та бол миний Бурхан.
Би таны удирдлага зааврыг хайсаар байна.
Би танаар цангаж байна.
Усгүй, ангасан газарт таныг хүсэн хүлээсээр ухаан балартах нь ээ.
2 Ариун газар байхдаа би таныг харж,
Алдар, хүчийг тань үзэж билээ.
3 Таны үнэнч хайр аминаас дээр учир
Таныг би алдаршуулна.
4 Би таныг насан туршдаа магтана.
Би таны нэрийг дуудан, гараа өргөн залбирна.
5 Өөхтэй тарган мах идсэн мэт сэтгэл минь цадсан.
Тиймээс би таныг баяртайгаар магтана.
6 Би орондоо хэвтэж байхдаа таныг санадаг.
Шөнийн манааны үеэр таны тухай эргэцүүлэн боддог.
7 Та бол миний туслагч.
Таны жигүүрийн сүүдэрт би баяртайгаар хашхирна.
8 Би танаас салахгүй.
Та намайг баруун мутраараа түшдэг.
9 Амийг минь хөнөөхийг санаархагчид
Газрын гүн рүү орно.
10 Тэд илдээр хөнөөгдөж,
Чононцрын* хоол болно.
11 Харин Бурхны хийх зүйлийн төлөө хаан баярлана.
Бурхнаар тангарагладаг хүн бүр баясна.
Учир нь худал ярьдаг хүмүүс дуугүй болно.