Исаиа
12 Тэр өдөр чи ингэж хэлнэ.
«Ехова минь ээ, тандаа талархъя.
Та надад уурласан.
Гэсэн хэдий ч хилэн тань намжихад та намайг тайвшруулсан.
2 Бурхан бол миний аврал.
Би түүнд найдна, би айхгүй.
Учир нь Яа* Ехова бол миний хүч, миний чадал.
Тэрбээр намайг аварсан юм».
3 Та нар авралын булгаас
Баяр хөөртэйгөөр ус авна.
4 Тэр өдөр та нар ингэж хэлнэ.
«Еховад талархан нэрийг нь дууд.
Үйлсийг нь ард түмнүүдэд мэдүүл.
Нэр нь өргөмжлөгдсөнийг зарлан тунхагла.
5 Еховад зориулж магтуу дуул*. Учир нь тэрбээр гайхамшигт үйлсийг бүтээсэн.
Үүнийг дэлхий дахинд мэдүүл.
6 Сионы оршин суугчид аа*, баярлан хашхир.
Учир нь та нарын дунд байгаа Израйлын Ариун Нэгэн бол агуу юм».