Хосеа
3 Ехова: «Израйлын ард түмэн өөр бурхдад хандаж, үзмэн бялуунд* дурлаж байгаа ч Ехова би тэднийг хайрладаг юм. Үүн шиг, өөр эрийн хайранд жарган завхайрч буй эхнэр дээрээ дахин очоод түүнийг хайрла» хэмээн надад айлдав.
2 Би түүнийг 15 мөнгөн шекел, 1,5 хомер* арвайгаар худалдан авав. 3 Тэгээд би түүнд «Чи надтай олон өдөр хамт байна. Чи завхайрах ёсгүй, өөр эртэй хавьтах ёсгүй. Би ч чамтай хавьтахгүй» гэж хэллээ.
4 Израйлын ард түмэн ч бас удаан хугацаанд хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй байх болно. 5 Дараа нь Израйлын ард түмэн эргэн ирж Бурхан Еховадаа, хаан Давиддаа үйлчилнэ. Эцсийн өдрүүдэд тэд Ехова руу чичрэн очиж, тааллыг нь гуйна.