Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 13
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Саул цэргүүдийг сонгов (1-4)

      • Саул том толгойлов (5-9)

      • Самуел Саулыг зэмлэв (10-14)

      • Израйл зэр зэвсэггүй байв (15-23)

1 Самуел 13:1

Зүүлт

  • *

    Еврей эх дээрээ нас нь байдаггүй.

1 Самуел 13:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/1, х. 17

1 Самуел 13:11

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2000/8/1, х. 5-6

1 Самуел 13:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2000/8/1, х. 5-6

1 Самуел 13:21

Зүүлт

  • *

    Эртний хүндийн хэмжигдэхүүн. Ойролцоогоор 8 г орчим мөнгө.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 13:1–23

Нэгдүгээр Самуел

13 Саул ...* насандаа хаан болсон бөгөөд Израйлыг захираад хоёр жил болсон байв. 2 Тэрбээр израйлчуудаас 3 000 цэргийг сонгож авчээ. 2 000 нь Саултай хамт Михмаш болон Бетелийн уулархаг нутагт, үлдсэн 1 000 нь Ионатантай хамт Бениамины нутаг дахь Гибеад байв. Бусад цэргээ гэр гэр лүү нь буцаажээ. 3 Ионатан Гебад байсан Филистийн харуулын ангийг бут цохив. Филистчүүд үүнийг мэджээ. Саул Израйл даяар бүрээ үлээлгэн «Еврейчүүд ээ, сонсогтун!» гэж хэлүүлэв. 4 Израйлчууд бүгдээрээ дараах мэдээг сонсов. «Саул Филистийн харуулын ангийг бут цохижээ. Филистчүүд одоо бидэнд хорсож байгаа». Ингээд ард олон Гилгалд буй Саул руу дуудагдав.

5 Филистчүүд бас израйлчуудтай тулалдахаар цугларсан бөгөөд 30 000 дайны тэрэг, 6 000 морьт цэрэг, далайн эргийн элс мэт тоо томшгүй явган цэрэгтэй байлаа. Тэд Бет-авений зүүн талд буй Михмашт очиж, хуарагнав. 6 Израйлчууд аюулд орж, арга мухардан агуй, гуу жалга, хад асга, зоорь, нөөцлүүрт нуугджээ. 7 Зарим нь бүр Иорданыг гаталж Гад, Гилеадын нутаг руу зугтав. Харин Саул Гилгалд үлдсэн бөгөөд хамт байсан хүмүүс нь бүгд айн чичирч байлаа. 8 Тэрбээр Самуелын товлосон цаг болтол долоон хоног хүлээв. Гэвч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс Саулыг орхин явж байлаа. 9 Тиймээс Саул: «Шатаалт тахил, эвийн тахилыг авчир» гээд шатаалт тахил өргөжээ.

10 Саулыг шатаалт тахил өргөж дуусмагц Самуел хүрч ирэв. Саул Самуелыг угтан авч, мэндлэхээр гарлаа. 11 Харин Самуел: «Чи юу хийчих нь энэ вэ?» гэхэд Саул: «Хүмүүс намайг орхиод явчихсан. Та ч товлосон цагтаа ирээгүй. Бас филистчүүд Михмашт цугларсан. 12 Тэгээд би: “Филистчүүд надтай тулалдахаар төд удалгүй Гилгалд ирэх нь! Гэтэл би Еховагийн ивээл сайшаалыг гуйгаагүй байдаг” гэж бодсон юм. Тэгээд л шатаалт тахил өргөхгүй бол болохгүй нь гээд өргөчихлөө» гэж хариулав.

13 Тэгэхэд нь Самуел Саулд «Чи мунхаг хэрэг хийлээ. Ехова Бурхныхаа өгсөн тушаалыг чи дуулгавартай дагасангүй. Хэрэв дагасан бол Ехова чамаар, чиний үр удмаар Израйлыг мөнхөд захируулах байсан юм. 14 Гэвч одоо чиний хаант төр удаан тогтохгүй. Чи Еховагийн өгсөн тушаалыг дуулгавартай дагаагүй учраас Ехова зүрх сэтгэлдээ нийцсэн хүнийг олно. Ехова тэр хүнийг ард түмнийхээ удирдагчаар томилно» гэжээ.

15 Дараа нь Самуел Гилгалаас Бениамины Гибеа руу явав. Саул хүмүүсээ тоолоход түүнийг орхиж яваагүй 600 орчим эр байв. 16 Саул болон хүү Ионатан нь үлдсэн хүмүүстэйгээ Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт хуарагнасан байлаа. 17 Филистийн хуарангаас гурван бүлэг цэрэг Израйл руу довтлохоор гарав. Нэг бүлэг нь Шуал нутгийн зүг, Офра хүрэх зам руу эргэж, 18 нөгөө бүлэг нь Бет-хорон хүрэх зам руу, гурав дахь бүлэг нь цөл рүү чиглэн, Зебоимын хөндийн харалдаах хил рүү хүрэх зам руу явсан юм.

19 Тэр үед Израйлд төмрийн дархан ганц ч байсангүй. Учир нь филистчүүд еврейчүүдийг илд, жадтай болгохыг хүсдэггүй байжээ. 20 Израйлчууд бүгдээрээ анжис, жоотуу, сүх, гар хадуураа ирлүүлэхээр филистчүүд дээр очдог байлаа. 21 Анжис, жоотуу, гурван шүдтэй сэрээ, сүх ирлүүлж, шилбүүр засуулахад тус бүрд нь нэг пим* төлдөг байв. 22 Тулалдааны өдөр Саул Ионатан хоёртой хамт байсан хүмүүсийн хэнд нь ч илд, жад байсангүй. Саул Ионатан хоёр л зэвсэгтэй байв.

23 Филистийн харуулын анги Михмашийн хавцлын зам руу явав.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах