Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 6
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Бурхан боолчлолоос чөлөөлөхөө дахин амлав (1-13)

        • Еховагийн нэрийн утгыг гүйцэд мэддэггүй байв (2, 3)

      • Мосе Аарон хоёрын угийн бичиг (14-27)

      • Мосе фараонд дахин бараалхахаар болов (28-30)

Египетээс гарсан нь 6:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/10/15, х. 24

Египетээс гарсан нь 6:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/10/15, х. 24

Египетээс гарсан нь 6:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2015/12/15, х. 15

Египетээс гарсан нь 6:26

Зүүлт

  • *

    Эсвэл «цэрэг арми мэт»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 6:1–30

Египетээс гарсан нь

6 Тэгэхэд нь Ехова Мосед «Намайг фараонд юу үйлдэхийг чи одоо харна. Би хүчит мутраараа фараоныг дарамтлахад тэр тэднийг явуулж, газар нутгаасаа хөөн гаргана» гэлээ.

2 Бурхан цааш нь «Би бол Ехова. 3 Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурхныхаа хувиар үзэгддэг байсан ч Ехова гэдэг нэрээрээ өөрийгөө таниулж байгаагүй. 4 Би тэдний түр оршин сууж байсан Канаан нутгийг нь тэдэнд өгнө гэж гэрээ байгуулсан. 5 Египетэд боолчлогдож байгаа израйлчуудын ёолохыг би сонссон. Гэрээгээ ч санаж байгаа.

6 Тийм учраас израйлчуудад ингэж хэл. “Би бол Ехова. Та нарыг Египетийн дарлал, боолчлолоос чөлөөлнө. Египетчүүдийг хатуу шийтгэж, та нарыг хүчит мутраараа аварна. 7 Бас ард түмнээ болгож, Бурхан чинь болно. Би бол египетчүүдийн дарлалаас та нарыг чөлөөлөх Ехова Бурхан чинь гэдгийг та нар гарцаагүй мэдэх болно. 8 Би Абрахам, Исаак, Иаковт өгнө гэж тангарагласан нутагтаа та нарыг аваачна. Тэр нутгийг та нарт эзэмшил болгон өгнө. Би бол Ехова”» гэж айлдлаа.

9 Дараа нь Мосе үүнийг израйлчуудад хэлжээ. Гэвч тэд харгислан дарлуулж, цөхөрснөөсөө болоод итгэсэнгүй.

10 Ехова Мосед 11 «Египетийн хаан фараон дээр очоод “Израйлчуудыг нутгаасаа явуул” гэж хэл» гэхэд 12 Мосе Еховад «Израйлчууд намайг сонсохгүй байхад фараон намайг юу гэж сонсох юм бэ? Би уран цэцэн ярьдаг хүн биш шүү дээ» хэмээн хариулав. 13 Гэвч Ехова израйлчуудыг Египетээс гаргахын тулд дахин Мосе Аарон хоёроор дамжуулан ард түмэндээ болон фараонд тушаал буулгав.

14 Ургийн тэргүүн байсан эрчүүдийг жагсаавал: Реубен овгоос Ханох, Паллу, Хезрон, Карми нар байв. Тэдгээр нь Израйлын ууган хүү Реубений хөвгүүд юм.

15 Симеон овгоос Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, канаан эмэгтэйн хүү Шаул нар байв. Тэдгээр нь Симеоны хөвгүүд юм.

16 Левигийн хөвгүүдийн нэрсийг ургуудынх нь дагуу дурдвал Гершон, Кохат, Мерари нар юм. Леви 137 наслав.

17 Гершоны хөвгүүдийг ургуудынх нь дагуу дурдвал Либни Шимеи хоёр юм.

18 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар юм. Кохат 133 насалжээ.

19 Мераригийн хөвгүүд нь Махли Муши хоёр юм.

Левичүүдийг ураг ургаар нь дурдвал ийм болой.

20 Амрам нь авга Иохебедээ эхнэрээ болгон авчээ. Тэр эмэгтэй Аарон Мосе хоёрыг төрүүлэв. Амрам 137 насалсан юм.

21 Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар юм.

22 Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар юм.

23 Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэрээ болгон авчээ. Тэр эмэгтэй Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв.

24 Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэднээс корачуудын ургууд гарчээ.

25 Аароны хүү Елеазар Путиелийн охидын нэгийг эхнэрээ болгон авчээ. Тэр эмэгтэй Финехасыг төрүүлэв.

Эдгээр нь Леви овгийн ургийн тэргүүнүүд билээ.

26 Ехова Аарон Мосе хоёрт «Израйлчуудыг Египетийн нутгаас бүлэг бүлгээр нь* зохион байгуулалттай гарга» гэж айлджээ. 27 Израйлчуудыг Египетээс гаргах талаар Египетийн хаан фараонтай ярьсан хүмүүс бол Мосе Аарон хоёр юм.

28 Ехова Египетэд Мосетой ярьсан тэр өдрөө 29 Ехова Мосед «Би бол Ехова. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан фараонд хэл» гэлээ. 30 Тэгэхэд нь Мосе Еховад «Би уран цэцэн ярьдаггүй шүү дээ. Намайг фараон юу гэж сонсох юм бэ?» гэж хариулжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах