Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Самуел зөнч болов (1-21)

1 Самуел 3:3

Зүүлт

  • *

    Шүтлэгийн асар

1 Самуел 3:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 64

1 Самуел 3:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2002/12/1, х. 11

1 Самуел 3:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2018/9, х. 24

1 Самуел 3:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 64

1 Самуел 3:11

Зүүлт

  • *

    Эсвэл «хүн бүрийн чих дүнгэнэнэ»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 3:1–21

Нэгдүгээр Самуел

3 Балчир Самуелыг Елигийн удирдлага дор Ехова Бурханд үйлчилж байх үед Ехова үгээ хэлж, үзэгдэл үзүүлэх нь ховор байв.

2 Нэгэн өдөр Ели орон дээрээ унтаж байлаа. Елигийн хараа муудаж, юм сайн харахаа больсон байжээ. 3 Бурхны дэн хараахан бөхөөгүй байх үед, Самуел Бурхны гэрээний авдар байдаг Еховагийн сүмд* унтаж байлаа. 4 Ехова Самуелыг дуудахад Самуел: «За, эзэнтэн» гээд 5 Ели рүү гүйж очив. Самуел: «Таныг дуудахаар чинь би хүрээд ирлээ» гэхэд Ели: «Би дуудаагүй ээ. Явж унт даа» гэж хэлэв. Тэгээд Самуел явж унтжээ. 6 Ехова дахин «Самуел аа!» гэж дуудахад Самуел босож Ели дээр очоод «Таныг дуудахаар чинь би хүрээд ирлээ» гэхэд «Хүү минь, би чамайг дуудаагүй ээ. Явж унт даа» гэв. 7 (Самуел Еховаг сайн мэддэггүй, Ехова ч түүнд үгээ хараахан хэлээгүй байв.) 8 Ингээд гурав дахь удаагаа «Самуел аа!» гэж Ехова дуудахад Самуел босож Ели дээр очоод «Таныг дуудахаар чинь би хүрээд ирлээ» гэв.

Ехова Самуелыг дуудаж байгааг Ели ойлгожээ. 9 Ели Самуелд «Буцаж очоод унт даа. Дахиад чамайг дуудвал “Ехова, та үгээ айлдана уу. Зарц тань сонсож байна” гэж хэлээрэй» гэв. Самуел явж, орондоо орлоо.

10 Ехова дахин «Самуел аа! Самуел аа!» гэж дуудахад Самуел: «Та үгээ айлдана уу. Зарц тань сонсож байна» гэв. 11 Ехова Самуелд «Би Израйлд нэг юм хийх гэж байна. Үүнийг сонсох хүн бүр цочирдоно*. 12 Би Ели болон гэрийнхнийх нь талаар хэлсэн бүхнээ эхнээс нь дуустал бүгдийг нь тэр өдөр гүйцэлдүүлнэ. 13 Би түүний удмынхныг үеийн үед шийтгэх гэж байгааг чи түүнд хэлэх ёстой. Яагаад гэвэл хүүхдүүд нь намайг харааж байгааг Ели мэдсээр байж зэмлээгүй. 14 Иймээс Елигийн гэрийнхний гэм нүглийг ямар ч өргөл, тахилаар цайруулах боломжгүйг би тангараглая» гэж хэллээ.

15 Самуел өглөө болтол унтаад босож, Еховагийн өргөөний хаалгануудыг онгойлгов. Үзсэн үзэгдлээ Елид хэлэхээс айж байлаа. 16 Гэтэл Ели: «Самуел хүү минь!» хэмээн дуудахад Самуел: «За, эзэнтэн» гэлээ. 17 Ели: «Бурхан чамд юу гэж хэлсэн бэ? Надаас юу ч битгий нуугаарай. Хэрэв чи нэг үгийг нь ч гэсэн хэлэлгүй орхивол Бурхан чамайг хатуу шийтгэг» гэжээ. 18 Тиймээс Самуел юу ч нуулгүй, бүгдийг нь хэлэв. Тэгэхэд нь Ели: «Ехова энэ бүхнийг ярьсан байна. Тэрбээр таалсан болгоноо хийх болтугай!» хэмээжээ.

19 Самуел өсөж томорч байлаа. Ехова ч түүнтэй хамт байж, хэлсэн үг бүрийг нь биелүүлдэг байжээ. 20 Самуелыг Еховагийн зөнч болсныг Данаас Беершеба хүртэл Израйл даяар мэдэв. 21 Түүнээс хойш Ехова Шило хотод Самуелд дахин дахин үзэгджээ. Ийнхүү Ехова Самуелд мэдээгээ хүргэснээрээ Ехова өөрийнхөө тухай түүнд мэдүүлсэн юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах