Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 6
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Гэрээний авдрыг Иерусалимд авчрав (1-23)

        • Узза гэрээний авдрыг барьж авснаасаа болж үхэв (6-8)

        • Михал Давидыг басамжлав (16, 20-23)

2 Самуел 6:2

Зүүлт

  • *

    Эсвэл «дунд» гэсэн бололтой.

2 Самуел 6:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2005/2/1, х. 15-16

2 Самуел 6:8

Зүүлт

  • *

    Эсвэл «сэтгэл хямарчээ»

  • *

    «Уззад уурлан хилэгнэсэн» гэсэн утгатай.

2 Самуел 6:20

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2000/6/1, х. 11

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 6:1–23

Хоёрдугаар Самуел

6 Давид дахин Израйлын 30 000 шилдэг цэргийг цуглууллаа. 2 Тэгээд Давид жинхэнэ Бурхны авдрыг авчрахаар хамт байсан бүх хүнтэйгээ Баале-иуда руу явжээ. Ард түмэн тэр авдрын өмнө херубүүдийн дээр* залрагч, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн нэрийг дууддаг байлаа. 3 Жинхэнэ Бурхны авдрыг тэд толгод дээр байдаг Абинадабын гэрээс шинэ үхэр тэргээр зөөжээ. Абинадабын хөвгүүд болох Узза Ахио хоёр үхэр тэргийг хөтөлж явав.

4 Ийнхүү тэд толгод дээр байдаг Абинадабын гэрээс жинхэнэ Бурхны авдрыг зөөсөн бөгөөд Ахио авдрын урд алхаж байлаа. 5 Давид болон израйлчууд арц модон хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, бусад чавхдаст хөгжмийн зэмсэг, хэнгэрэг, шигшрэг, цан тоглон Еховагийн өмнө тэр баярт явдлыг тэмдэглэж байв. 6 Тэднийг Наконы үтрэм дээр ирэхэд үхэр нь авдрыг унагах шахсан тул Узза тэр даруй жинхэнэ Бурхны авдраас бариад авав. 7 Тэгэхэд нь жинхэнэ Бурхан Ехова Уззад уурлан хилэгнэж, хүндэтгэлгүй хандсаных нь төлөө түүнийг хөнөөв. Ийнхүү Узза жинхэнэ Бурхны авдрын дэргэд үхжээ. 8 Ехова Уззад уурлан хилэгнэсэнд Давидын уур хүрчээ*. Тиймээс уг газрыг Перез-узза* гэдэг болсон бөгөөд одоо ч энэ нэрээрээ байна. 9 Тэр өдөр Давид Еховагаас айж «Би Еховагийн авдрыг хотдоо яахин авчирч зүрхлэх билээ?» хэмээжээ. 10 Давид Еховагийн авдрыг өөрийнхөө амьдран суудаг Давидын хотод авчрахыг хүссэнгүй. Оронд нь гит хүн Обед-едомын гэр лүү зөөлгөжээ.

11 Еховагийн авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар байсан бөгөөд Ехова Обед-едомыг гэрийнхэнтэй нь ивээсээр байв. 12 Давид хааны сонорт «Жинхэнэ Бурхан Ехова авдрыг нь гэртээ байлгаж байгаа Обед-едомынхныг болон Обед-едомын гэсэн бүхнийг ивээжээ» гэсэн мэдээ хүрчээ. Иймээс Давид жинхэнэ Бурхны авдрыг Обед-едомын гэрээс Давидын хотод авчрахаар баяр хөөртэй явлаа. 13 Тэрбээр Еховагийн авдрыг зөөж байгаа хүмүүсийг зургаа алхсаных нь дараа бух, тарган малаар тахил өргөжээ.

14 Давид тэр үед ханцуйгүй маалинган ефод өмсөөд Еховагийн өмнө баяртай нь аргагүй бүжиглэж байлаа. 15 Давид болон Израйлын ард түмэн Еховагийн авдрыг авчрахдаа баярын уухай хадааж, эвэр бүрээ үлээж байв. 16 Еховагийн авдрыг Давидын хотод авчрахад Давид хаан Еховагийн өмнө үсэрч дэвхцэн бүжиглэж байлаа. Түүнийг Саулын охин Михал цонхоороо хараад сэтгэлдээ басамжлав. 17 Тэд Еховагийн авдрыг авчраад уг авдарт зориулж Давидын барьсан асарт, байранд нь заллаа. Тэгэхэд нь Давид Еховад шатаалт тахил, эвийн тахил өргөв. 18 Давид шатаалт тахил, эвийн тахилыг өргөж дуусаад хүмүүсийг тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн нэрээр ерөөжээ. 19 Мөн Израйлын олон түмэнд, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх хүнд цагариган боов, хасарваанийн шахмал, үзмийн шахмал өгөв. Тэд бүгд гэр гэр лүүгээ явжээ.

20 Давид гэрийнхнийгээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал тосож уулзав. Тэрбээр: «Өнөөдөр Израйлын хаан ямар их онцгойров? Мунхаг хүн олны өмнө нүцгэлдэг шиг хаан та албатуудынхаа шивэгчдийн нүдэн дээр нүцгэллээ» гэлээ. 21 Тэгэхэд нь Давид Михалд «Чиний эцэг, бас эцгийн чинь гэрийнхний оронд намайг сонгож, Еховагийн ард түмэн израйлчуудын хаанаар томилсон Еховагийн өмнө л би баярлаж хөөрсөн. Тиймээс би Еховагийн өмнө баярлан баясах л болно. 22 Би өөрийгөө үүнээс ч илүү даруу болгож, хэн ч биш гэдгээ бүр ч сайн харуулна. Гэхдээ чиний ярьсан тэр шивэгчдэд хүндлэгдэнэ» гэлээ. 23 Саулын охин Михал үхэн үхтлээ үр хүүхэдгүй байсан юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах