Иов
26 Иов хариулсан нь:
2 «Чи чадал дорой нэгэнд мөн ч сүрхий тусалж байх шив!
Тамир тэнхээгүй болсон нэгнийг* яасан сүрхий аварч байх юм!
3 Мэргэн ухаан дутсан хүнд ямар үнэтэй зөвлөгөө өгөв өө!
Саруул ухаанаа ямар өгөөмрөөр харуулав аа!
4 Энэ бүхнийг чи хэнд яриад байгаа юм бэ?
Хэн чамд ийм үг зааж өгөв*?
5 Үхэгсэд ямар ч хүчгүй бөгөөд Бурхны өмнө чичирдэг.
Тэд уснаас ч, дотор нь амьдардаг бүхнээс ч бүр доор байдаг.
7 Тэрбээр тэнгэрийг* хоосон зайд* дэлгэж,
Дэлхийг хоосон огторгуйд* өлгөдөг.
8 Тэрбээр усыг үүлэнд ороодог.
Тэгснээр үүл усны жингээс болж задрахгүй.
9 Тэрбээр үүлээ дэлгэж
Сэнтийгээ халхалдаг.
10 Тэрбээр усны мандал дээр тэнгэрийн хаяаг* зурж,
Гэрэл ба харанхуйн хооронд хил хязгаарыг тогтоодог.
11 Түүнийг зэмлэхэд тэнгэрийн баганууд хирд хийн цочиж,
Айн чичирдэг.
12 Тэрбээр хүч чадлаараа далайг хөдөлгөж,
Ухаанаараа далайн мангасыг* хэдэн хэсэг хуваадаг.
14 Энэ бүхэн түүний үйлсийн өчүүхэн нь юм*.
Түүний тухай сонссон зүйл маань ердөө л шивнээ!
Хүчит нүргээнийг нь хэн ойлгох билээ?».