Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Тооллого 12
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Тооллого номын тойм

      • Мириам Аарон хоёр Мосег эсэргүүцэв (1-3)

        • Мосе хамгийн номхон дөлгөөн хүн (3)

      • Ехова Мосег өмгөөлөв (4-8)

      • Мириамд уяман өвчин тусгав (9-16)

Тооллого 12:3

Зүүлт

  • *

    Эсвэл «ямар ч хүнээс илүү даруу (зөөлөн ааштай)»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/2, х. 8

    «Харуулын цамхаг»,

    2005/5/1, х. 15

    2003/4/1, х. 4-5

Тооллого 12:7

Зүүлт

  • *

    Үгч. «Бүхий л гэрт минь тэрбээр үнэнч гэдгээ баталж байгаа»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Тооллого 12:1–16

Тооллого

12 Мосе куш эхнэртэй байсан учраас Мириам Аарон хоёр Мосег муулав. 2 Тэр хоёрыг «Ехова зөвхөн Мосегоор л дамжуулж ярьдаг гэж үү? Биднээр ч гэсэн дамжуулж ярьдаггүй юү?» гэж хэлэхэд Ехова сонсож байлаа. 3 Мосе дэлхийн гадарга дээрх хамгийн номхон дөлгөөн* хүн байв.

4 Тэгтэл Ехова гэнэт Мосе, Аарон, Мириам нарт «Та гурав цугларалтын асар луу оч» гэв. Тэгэхэд тэр гурав явжээ. 5 Ехова үүлэн баганан дотор буун ирж асрын үүдэнд зогсоод Аарон Мириам хоёрыг дуудав. Тэр хоёр урагш гарлаа. 6 Тэгэхэд тэрбээр: «Үгийг минь сонсогтун. Хэрэв та нарын дунд Еховагийн зөнч байсан бол би түүнд өөрийгөө үзэгдлээр мэдүүлж, зүүдэнд нь ярих байсан. 7 Миний үйлчлэгч Мосегийн хувьд бол өөр. Би ард түмнээ бүгдийг нь Мосед хариуцуулсан*. 8 Би түүнтэй шууд илэн далангүй ярьдаг. Битүү утгатай үгээр ярьдаггүй. Ехова би дүр төрхөө Мосед харуулдаг. Тийм байтал та нар яагаад миний үйлчлэгч Мосегийн тухай муулахаас айсангүй вэ?» гэлээ.

9 Ехова тэдэнд уурлан хилэгнэж тэднээс салж явав. 10 Үүл асрын дээрээс нүүхэд Мириам уяман өвчин тусаж цас мэт цагаан болов. Аароныг Мириам руу эргээд хартал Мириам уяман өвчтэй болсон байлаа. 11 Тэр даруй Аарон Мосед «Эзэнтэн минь, танаас гуйя! Энэ нүглийн шийтгэлийг бидний дээр битгий буулгаач. Бид бодлогогүйгээр энэ нүглийг үйлджээ. 12 Мириамыг эхийн хэвлийгээс хамаг бие нь зулгарч гарсан амьгүй хүүхэд шиг үхсэнээс өөрцгүй битгий байлгаач» гэлээ. 13 Тэгэхэд Мосе: «Бурхан минь, Мириамыг эдгээгээч, гуйя!» хэмээн Ехова руу хашхирлаа.

14 Ехова Мосед «Хэрэв эцэг нь түүн рүү нулимбал тэрбээр долоон хоног гутамшиг болохгүй гэж үү? Мириамыг хуарангийн гадна долоон хоног тусгаарлаад буцааж оруулж ир» гэв. 15 Тэгээд Мириам хуарангийн гадна долоон хоног тусгаарлагдлаа. Мириамыг буцаж орж иртэл хуарагнасан ард олон нүүсэнгүй. 16 Тэгээд ард олон Хазеротоос хөдөлж Параны цөлд буудаллалаа.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах