Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 18
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Абсаломын ялагдал ба үхэл (1-18)

      • Давид Абсаломын үхсэнийг дуулав (19-33)

2 Самуел 18:14

Зүүлт

  • *

    Эсвэл «сум; жад» гэсэн бололтой. Үгч. «саваа»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 18:1–33

Хоёрдугаар Самуел

18 Дараа нь Давид хамт байсан эрчүүдээ тоолж, мянгат, зуутын дарга нарыг томилов. 2 Давид тэдний гуравны нэгийг Иоабт, гуравны нэгийг Иоабын ах, Зеруиагийн хүү Абишаид, үлдсэн гуравны нэгийг нь гит хүн Иттаид хариуцуулан явууллаа. Тэгээд хаан тэдэнд «Би бас та нартай хамт явна» гэжээ. 3 Гэвч тэд: «Та явж болохгүй ээ. Биднийг зугтлаа ч тэд тоохгүй. Биднээс хагас нь үхлээ ч тэд тоохгүй. Та бол бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймээс та хотоос бидэнд дэмжлэг үзүүлсэн нь дээр» гэцгээв. 4 Хаан тэдэнд «Та нар яамаар байна, түүгээр чинь болъё» гэв. Тэгээд хааныг хотын дааман хаалганы дэргэд зогсоход бүх хүн зуут, мянгатаараа гарч явлаа. 5 Иоаб Абишаи Иттаи гуравт хаан: «Намайг бодож хүү Абсаломд минь зөөлөн хандаарай» гэж тушаав. Давид хаан Абсаломын талаар бүх захирагчдаа ийн тушаахад хүмүүс бүгдээрээ сонсож байлаа.

6 Ингээд тэд хотоос гарч Абсаломын талд орсон израйлчуудтай тулалдахаар хөдлөв. Тулалдаан Ефраимын ойд болжээ. 7 Абсаломын талын израйлчууд Давидын хүмүүст ялагдаж, тэр өдөр асар олон хүн буюу 20 000 хүн амиа алджээ. 8 Тулалдаан тэр нутгийг бүхэлд нь хамарч, тэр өдөр ойд амиа алдсан хүмүүс нь илдэнд хөнөөгдсөн хүмүүсээс их байлаа.

9 Абсалом явж байгаад гэнэт Давидын зарц нартай таарч, зугтжээ. Тэрбээр луус унаж явсан бөгөөд луус нь том модны шигүү мөчир доогуур гартал Абсаломын үс тэр модонд орооцолдов. Унаж явсан луус нь цааш явахад Абсалом дүүжлэгдэн үлджээ. 10 Үүнийг нь хараад нэг хүн Иоабт «Абсалом том модонд дүүжлэгдчихэж» гэлээ. 11 Тэгэхэд нь Иоаб: «Чи түүнийг харчхаад яагаад газар дээр нь хөнөөгөөгүй юм бэ? Би чамайг 10 мөнгөн шекел, нэг бүсээр шагнах байлаа» гэхэд 12 өнөөх хүн Иоабт «Надад 1 000 мөнгөн шекел өгөх байлаа ч би хааны хүүд гар хүрч зүрхлэхгүй. Хааныг Абишаи Иттаи та гуравт “Хүү Абсаломыг минь хамгаалаарай” гэж тушаахыг бид бүгд сонссон. 13 Хэрэв би тушаалыг нь зөрчиж түүнийг хөнөөвөл энэ хэрэг заавал хааны сонорт хүрнэ. Тэр үед та намайг хамгаалахгүй шүү дээ» гэлээ. 14 Иоаб түүнд «Би энд чамтай цагаа дэмий үрмээргүй байна!» гээд гурван гадас* аваад, амьдаараа том модонд дүүжлэгдсэн Абсаломын зүрхэн тушаа зоов. 15 Дараа нь Иоабын зэвсгийг барьж явсан 10 зарц нь Абсалом дээр очоод зүйл дуусгажээ. 16 Иоаб эвэр бүрээ үлээв. Тиймээс Абсаломын талын израйлчуудыг нэхэн хөөж байсан цэргүүд нь эргэж ирэв. Ийнхүү Иоаб тулалдааныг зогсоожээ. 17 Тэд Абсаломыг авч ойн дундах нэгэн том нүхэнд хаяад дээр нь маш том чулуун овоо босгов. Абсаломын талын израйлчууд бүгдээрээ гэр гэр лүүгээ зугтжээ.

18 Абсалом амьд байхдаа «Нэрийг минь дуурьсгах хүү надад байхгүй» гээд Хааны хөндийд нэгэн баганыг өөртөө зориулан босгосон байжээ. Абсалом баганаа өөрийнхөө нэрээр нэрлэсэн бөгөөд тэр нь өнөөг хүртэл Абсаломын хөшөө гэгдэж байна.

19 Задокийн хүү Ахимааз Иоабт «Ехова хааныг дайснуудаас нь чөлөөлж, шударга ёсыг тогтоосон учраас би түүнд мэдээ хүргэхээр гүйе. Намайг явуулаач» гэхэд 20 Иоаб: «Хааны хүү нас барсан болохоор чи өнөөдөр мэдээ хүргэж болохгүй. Өөр өдөр болох ч өнөөдөр хэрхэвч болохгүй» гэв. 21 Иоаб нэг куш хүнд «Чи юу харснаа хаанд очиж хэл» гэлээ. Тэгэхэд тэрбээр түүнд мэхийгээд гүйн одлоо. 22 Задокийн хүү Ахимааз дахин Иоабт «Яасан ч байсан, куш хүний араас гүйхийг зөвшөөрөөч» гэхэд Иоаб: «Хүү минь, чамд хаанд хүргэх мэдээ байхгүй байхад юунд явах гээд байгаа юм бэ?» гэв. 23 Гэсэн ч Ахимааз: «Ямар ч байсан намайг явуулаач» гэжээ. Иймд Иоаб: «Гүй, гүй!» гэлээ. Ахимааз Иорданы сав газрын замыг даган гүйсээр куш хүнийг гүйцжээ.

24 Давид хоёр дааман хаалганы дунд сууж байв. Харуул хэрмэн дэх дааман хаалганы дээвэр дээр гарч алсыг хартал нэг хүн гүйн ирж байлаа. 25 Харуул энэ тухай хаанд чангаар мэдэгдэхэд хаан: «Ганц хүн ирж байгаа бол мэдээ дуулгахаар ирж байгаа юм байна» гэлээ. Тэр хүнийг дөхөж ирэхэд 26 харуул өөр нэг хүний гүйн ирж байгааг харав. Тэгээд хаалгачийг дуудаж «Хар даа! Өөр нэг хүн гүйж ирж байна» гэлээ. Хаан: «Тэр ч бас мэдээ дуулгахаар ирж байгаа биз» гэжээ. 27 Харуул: «Эхний хүний гүйж байгааг нь харвал Задокийн хүү Ахимааз юм шиг байна» гэхэд хаан: «Тэр сайн хүн. Сайн мэдээтэй ирж байгаа нь лавтай» гэв. 28 Ахимааз чангаар хаанд «Бүх юм сайн!» гээд хаанд сөгдөж мөргөв. Тэгээд «Хаан эзэнтэнд минь тэрсэлсэн хүмүүсийг гарт тань тушаасан Ехова Бурхан тань магтагдах болтугай!» гэж хэллээ.

29 Тэгэхэд нь хаан: «Хүү Абсалом минь зүгээр биз дээ?» гэж асуув. Ахимааз: «Иоаб намайг хааны албаттай илгээх үед бөөн үймээн болж байсан. Гэхдээ би юу болсныг мэдээгүй» гэлээ. 30 Хаан түүнд «Хажуу тийшээ болоод энд зогсож бай» гэсэнд тэрбээр хажуу тийш болж зогсов.

31 Дараа нь куш хүн ирж «Хаан эзэнтэн минь, танд мэдээ авчирлаа. Танд тэрсэлсэн бүх хүнээс Ехова өнөөдөр таныг чөлөөлж, шударга ёсыг тогтоолоо» гэв. 32 Хаан: «Хүү Абсалом минь зүгээр үү?» гэж асуухад куш хүн: «Хаан эзэнтний минь бүх дайсан, танд хор хүргэхээр тэрслэн боссон бүх хүн түүн шиг болог!» гэж хариуллаа.

33 Хаан үүнийг сонсоод сэтгэл нь ихэд хямарчээ. Тэрбээр дааман хаалган дээрх дээврийн өрөөнд ороод «Абсалом, хүү минь! Хүү минь, Абсалом, хүү минь! Чиний оронд би үхсэн ч болоосой. Абсалом хүү минь, хүү минь!» гээд уйлан нааш цааш холхиж байв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах