Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дуулал 103
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Дуулал номын тойм

      • «Би Еховаг магтана»

        • Бурхан нүглийг маань биднээс зайлуулдаг (12)

        • Бурхан хүүгээ өршөөдөг эцэгтэй адил (13)

        • Тоос шороо гэдгийг маань Бурхан санадаг (14)

        • Еховагийн сэнтий ба засаглал (19)

        • Тэнгэрийн элч нар Бурхны үгийг сахидаг (20)

Дуулал 103:4

Зүүлт

  • *

    Эсвэл «булшнаас»

Дуулал 103:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2004/12/1, х. 4

Дуулал 103:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2004/12/1, х. 4

Дуулал 103:11

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2016/8, х. 5

Дуулал 103:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2016/8, х. 5

    «Харуулын цамхаг»,

    2003/7/1, х. 8

Дуулал 103:13

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 40

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2016/8, х. 5

Дуулал 103:14

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 40

Дуулал 103:20

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 24

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дуулал 103:1–22

Дуулал

Давидын дуу.

103 Би Еховаг магтана.

Таны ариун нэрийг хамаг зүрх сэтгэлээсээ магтана.

 2 Би Еховаг магтана.

Түүний хийсэн бүхнийг хэзээ ч мартахгүй.

 3 Тэрбээр алдааг чинь бүгдийг нь уучилж,

Өвчнийг чинь бүгдийг нь эдгээдэг.

 4 Тэрбээр амийг чинь нүхнээс* аварч,

Чамд үнэнч хайр, өршөөл нигүүлслийн титэм өмсгөдөг.

 5 Тэрбээр насан туршид чинь сайн сайхан бүхнээр хангана.

Хүч чадал чинь бүргэдийнх мэт шинэчлэгдэнэ.

 6 Ехова дарлагдсан бүх хүний төлөө

Зөв ба шударгаар үйлдэнэ.

 7 Тэрбээр Мосед үйл хэргээ мэдүүлж,

Израйлчуудад үйлсээ харуулсан.

 8 Ехова өршөөнгүй бөгөөд өрөвч,

Амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам.

 9 Тэрбээр хэзээ ч өө сэв хайхгүй,

Эцэс төгсгөлгүй уурлахгүй.

10 Нүглийн маань дагуу бидэнд хандаагүй.

Алдааны маань дагуу биднийг шийтгээгүй.

11 Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг

Өөрөөс нь эмээгчдийг гэсэн түүний үнэнч хайр агуу.

12 Нар мандах зүг нар жаргах зүгээс хол байдаг шиг

Тэрбээр нүглийг маань биднээс тийн холдуулсан.

13 Эцэг нь хөвгүүдээ өршөөдгийн адил

Ехова өөрөөс нь эмээгчдийг өршөөдөг.

14 Тэрбээр хэрхэн бүтсэнийг маань мэддэг.

Тоос шороо гэдгийг маань ч санадаг.

15 Мөнх бус хүний өдөр хоногууд өвснийхтэй адил.

Тэрбээр хээрийн цэцэг мэт дэлгэрдэг ч

16 Салхи салхилахад

Огт байгаагүй мэт алга болдог.

17 Харин өөрөөс нь эмээгчдийг гэсэн Еховагийн үнэнч хайр үүрдийнх.

Тэрбээр тэдний үр удамд зөв шударга ханддаг.

18 Өөртэй нь байгуулсан гэрээгээ сахидаг,

Үг тушаалыг нь хичээнгүйлэн биелүүлдэг хүмүүст тийн ханддаг.

19 Ехова тэнгэрт сэнтийгээ бат тогтоосон.

Тэрбээр бүхнийг захирдаг.

20 Үгийг нь сахиж, тушаалыг нь биелүүлдэг

Хүчирхэг бүх тэнгэрийн элч нар аа, Еховаг магт.

21 Хүсэл тааллыг нь биелүүлдэг тэнгэрийн цэргүүд ээ,

Еховаг магт.

22 Еховагийн захирдаг газар бүрд буй бүх бүтээл ээ,

Түүнийг магт.

Хамаг зүрх сэтгэлээсээ би Еховаг магтана.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах