Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 15
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Мосе ба израйлчуудын ялалтын дуу (1-19)

      • Мириам хариу дуу дуулав (20, 21)

      • Гашуун усыг амтлаг болгов (22-27)

Египетээс гарсан нь 15:2

Зүүлт

  • *

    «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Египетээс гарсан нь 15:11

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2021/12, х. 3

Египетээс гарсан нь 15:23

Зүүлт

  • *

    «Гашуун» гэсэн утгатай.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 15:1–27

Египетээс гарсан нь

15 Тэгэхэд Мосе болон израйлчууд энэ дууг Еховад зориулан дуулжээ.

«Ехова өндөрт өргөмжлөгдсөн тул би түүнд зориулан дуулъя

Тэрбээр морь болон морьтонг тэнгист хаясан билээ

 2 Миний хүч чадал бол Яа*

Учир нь намайг аварсан юм

Тэрбээр миний Бурхан, би түүнийг магтана

Эцэг өвгөдийн минь Бурхан, би түүнийг өргөмжилнө

 3 Ехова бол хүчит дайчин, түүний нэр бол Ехова

 4 Тэрбээр фараоны морин тэрэгнүүд, их цэргийг нь тэнгист хаясан

Шилдэг дайчдыг нь Улаан тэнгист живүүлсэн

 5 Хуйлран шуугих их ус тэднийг нөмрөхөд

Усны гүн рүү чулуу шиг л живэн орсон билээ

 6 Ехова минь ээ, таны баруун мутар асар их хүчтэй

Ехова минь ээ, таны баруун мутар дайсныг нухчин дардаг

 7 Аугаа сүр жавхлантай та өөрийг тань эсэргүүцэн босогчдыг устгадаг

Та шатаж буй уур хилэнгээрээ тэднийг сүрэл шиг шатаадаг

 8 Хамрын тань амьсгалаар ус бөөгнөрч,

Тэр ус далан мэт болж тогтсон

Хуйлран шуугих их ус тэнгисийн дунд царцсан билээ

 9 Дайсан: “Би нэхэж хөөгөөд тэднийг барьж авъя!

Эд баялгийг нь олзолж, хүссэн бүхнээ авъя!

Илдээ сугалж тэднийг хөнөөе!” гэсэн

10 Та амьсгалаараа үлээхэд тэнгис тэднийг нөмрөв

Тэд сүр хүчит тэнгист тугалга мэт живлээ

11 Ехова минь ээ, бурхдын дунд тан шиг хэн байна вэ?

Тан шиг зүйрлэшгүй ариун хэн байна вэ?

Зөвхөн та л эмээн сүрдмээр бөгөөд дуугаар магтуулах зохистой

Та л гайхамшгуудыг үйлддэг билээ

12 Та баруун мутраа сунгасанд газар тэднийг залгив

13 Та аварсан ард түмнээ үнэнчээр хайрлан удирдсан

Хүч чадлаа үзүүлж ариун орших газартаа аваачна

14 Ард түмнүүд сонсоод айж чичирнэ

Филистийн оршин суугчид зовж шанална

15 Тэр үед Едомын ахлагчид айдаст автаж,

Моабын хүчирхэг удирдагчид айн дагжиж,

Канаанд суугчдын зүрх нь үхнэ.

16 Тэд айдас хүйдэст автана

Ехова минь ээ, тэдний нутгаар таны ард түмнийг дайран өнгөртөл,

Таны бий болгосон ард түмнийг өнгөрч явтал

Тэд агуу мутрын тань улмаас амьгүй чулуу мэт болно

17 Ехова минь ээ, та ард түмнээ эзэмшлийн ууландаа буюу

Өөрийн суухаар бэлдсэн газартаа аваачиж суулгана

Ехова минь ээ, тэр бол таны мутраараа бий болгосон ариун газар билээ

18 Хаан Ехова үүрд мөнх захирна

19 Фараоны дайны морин тэрэгнүүд, морин цэргүүд тэнгис рүү ороход

Ехова дээрээс нь тэнгисийн усыг эргүүлж буулгав

Харин Израйлын ард түмэн тэнгисийн дундуур хуурай газраар явсан юм».

20 Тэгээд Аароны эгч, зөнч Мириам хэнгэрэг авахад бүх эмэгтэйчүүд даган хэнгэрэг авч, бүжиглэлээ. 21 Мириам хариуд нь:

«Ехова өндөрт өргөмжлөгдсөн тул би түүнд зориулан дуулъя

Тэрбээр морь болон морьтонг далайд хаясан билээ» гэж дуулав.

22 Дараа нь Мосе израйлчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл рүү оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олдсонгүй. 23 Тэд Марад* ирээд усыг нь уух гэсэн ч гашуун байсан тул ууж чадсангүй. Тийм учраас тэрбээр энэ газрыг Мара гэж нэрлэжээ. 24 Ард түмэн: «Бид нар юу уух юм бэ?» гэж Мосед гомдоллоцгоов. 25 Мосег Еховагаас тусламж гуйн хашхирахад Ехова түүнд нэг модыг зааж өглөө. Тэр модыг усанд хаясанд ус амтлаг болов.

Тэнд Бурхан ард олонд хууль тогтоол өгчээ. Бас тэднийг тэнд сорьсон юм. 26 Тэрбээр: «Та нар Ехова Бурхан миний дуу хоолойг анхааралтай сонсож, зөв гэж үздэг бүхнийг маань үйлдэж, тушаалуудад маань анхаарлаа хандуулж, бүх тогтоолыг маань сахивал би египетчүүдийг өвчин тусгаж шийтгэсэн шигээ та нарыг шийтгэхгүй. Учир нь Ехова би бол та нарыг эдгээгч билээ» гэв.

27 Дараа нь тэднийг Елимд ирэхэд усны 12 булаг, 70 дал мод байлаа. Тэд тэнд ус бараадаж буудаллав.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах