Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 22
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Давид Адуллам, Мизпед очив (1-5)

      • Саул Нобын тахилчдыг хөнөөлгөв (6-19)

      • Абиатар зугтав (20-23)

1 Самуел 22:18

Зүүлт

  • *

    Үгч. «тааран ефод өмссөн хүнийг»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 22:1–23

Нэгдүгээр Самуел

22 Давид тэндээсээ Адулламын агуй руу зугтав. Ах нар нь, гэрийнхэн нь бүгдээрээ үүнийг сонсоод Давид дээр очжээ. 2 Зовж зүдэрсэн, өрөнд баригдсан, шударга бус явдлаас болж бухимдсан бүх хүн түүн дээр очиход тэрбээр удирдагч нь болов. Ингээд Давидтай хамт 400 орчим эр байх болжээ.

3 Дараа нь Давид тэндээсээ Моабын Мизпе рүү явж Моабын хаанд «Миний төлөө Бурхан юу хийхийг мэдэх хүртэл минь эцэг эхийг маань өөр дээрээ байлгана уу» гэжээ. 4 Ингээд эцэг эхээ Моабын хаан дээр үлдээв. Тэд Давидыг ууланд орогносон хугацаанд тэнд амьдарсан юм.

5 Зөнч Гад Давидад «Ууланд бүү бүг! Наанаасаа Иудагийн нутаг руу явагтун» гэхэд Давид тэндээсээ хөдөлж, Херетийн ой руу явлаа.

6 Давидыг хүмүүстэйгээ хаана нуугдсаныг Саул сонсжээ. Тэр үед Саул Гибеа дахь нэгэн толгой дээр, сухай модны доор гартаа жад барин сууж байлаа. Түүнийг түшмэд нь тойрон зогсож байв. 7 Саул түшмэддээ «Бениаминчууд аа, намайг сонсогтун. Иессигийн хүү бас та нарт бүгдэд чинь газар, усан үзмийн талбай өгөх үү? Тэр та нарыг зуут, мянгатын захирагч болгоно гэж үү? 8 Та нар бүгд хуйвалдсан байна! Миний хүүг Иессигийн хүүтэй гэрээ байгуулсныг хэн ч надад мэдэгдээгүй. Намайг боддог хүн та нарын дунд ганц ч алга. Тэр байтугай төрсөн хүү минь хүртэл зарцыг минь өдөөн турхирч, хуйвалдаан зохиолгуулж байхад хэн чинь ч надад дуулгасангүй» гэж хэлжээ.

9 Саулын түшмэдийн дунд байсан едом хүн Доег Саулд «Би Нобт Ахитубын хүү Ахимелех дээр Иессигийн хүүг ирэхийг харсан. 10 Ахимелех түүний төлөө Еховагаас асууж, түүнд идэх юм өгснөөр барахгүй бүр филист хүн Голиатын илдийг өгсөн» гэжээ. 11 Тэр даруй хаан Нобт байсан Ахитубын хүү, тахилч Ахимелех болон түүний эцгийн гэрийнхний бүх тахилч руу элч илгээв. Тиймээс тэд бүгд хаан дээр иржээ.

12 Саул: «Ахитубын хүү чи, сонсогтун!» гэхэд тэрбээр: «За, эзэнтэн минь» гэлээ. 13 Саул түүнд «Чи яагаад миний эсрэг Иессигийн хүүтэй хуйвалдан түүнд талх, илд өгч, Бурхнаас асууж өгсөн юм бэ? Тэр намайг эсэргүүцэн хуйвалдаан зохиож байгаагаас зайлахгүй» гэхэд 14 Ахимелех: «Таны зарц нарын дунд Давид шиг итгэл даадаг хүн өөр байна уу? Тэр бол хаан таны хүргэн, таны бие хамгаалагчдын ахлагч, бас таны гэрт нэр хүндтэй хүн шүү дээ. 15 Би түүний төлөө Бурхнаас анх удаа асуусан гэж үү? Таны эсрэг хуйвалдах нь миний хувьд байж боломгүй зүйл! Зарц тань энэ тухай юу ч мэдээгүй учраас хаан та зарцдаа, эцгийн минь гэрийнхэнд өш хонзон битгий санаач» гэж хаанд хариулав.

16 Гэвч хаан: «Ахимелех чи эцгийнхээ гэрийн бүх тахилчдын хамт үхэх болно» гээд 17 тойрон зогсох хамгаалагч нартаа «Давидын талд орсон Еховагийн тахилчдыг хөнөө! Тэд Давидыг зугтаж явааг нь мэдсээр байж, надад мэдэгдээгүй» гэлээ. Гэвч хааны зарц нар Еховагийн тахилчид руу илд далайж зүрхэлсэнгүй. 18 Тэгээд хаан Доегт «Чи тахилчдыг хөнөө!» гэхэд едом хүн Доег тэр даруй тахилчдыг өөрийн гараар хөнөөв. Доег тэр өдөр 85 тахилчийг* хөнөөсөн юм. 19 Доег бас тахилчдын хот Нобын оршин суугчдыг илдээр хөнөөжээ. Эр эм, хүүхэд нялхас, бух, илжиг, хонь гэлгүй бүгдийг нь хөнөөв.

20 Харин Ахитубын ач, Ахимелехийн хүү Абиатар амь гаран зугтаж Давидыг дагахаар очжээ. 21 Абиатар Давидад «Саул Еховагийн тахилчдыг хөнөөсөн» 22 гэхэд Давид Абиатарт «Тэр өдөр едом хүн Доег тэнд байсан юм. Энэ явдлыг Саулд заавал мэдэгдэнэ гэдгийг нь би гадарлаж байсан. Эцгийн чинь гэрийнхний бүх хүний үхэлд би буруутай. 23 Надтай хамт үлд. Бүү ай! Чиний амийг эрж байгаа хүн миний амийг бас эрж байгаагаас өөрцгүй. Би чамайг хамгаална» гэжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах