Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 23
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Давид Кеила хотыг аврав (1-12)

      • Саул Давидыг мөшгөв (13-15)

      • Ионатан Давидыг зоригжуулав (16-18)

      • Давид Саулаас арай хийн зугтав (19-29)

1 Самуел 23:11

Зүүлт

  • *

    Эсвэл «газрын эзэд» гэсэн бололтой.

1 Самуел 23:15

Зүүлт

  • *

    Эсвэл «гарсан тул Давид айжээ» гэсэн бололтой.

1 Самуел 23:19

Зүүлт

  • *

    Эсвэл «Элсэн цөлийн; Зэлүүд газрын» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 23:1–29

Нэгдүгээр Самуел

23 Хэсэг хугацааны дараа Давидад «Филистчүүд Кеила руу довтолж, тариа буудайг нь дээрэмдэж байна» гэсэн мэдээ хүрэв. 2 Тэрбээр Еховагаас «Би явж, филистчүүдтэй тулалдах уу?» гэж асуув. Ехова Давидад «Явж, филистчүүдтэй тулалдан Кеилагийнхныг авар» гэлээ. 3 Гэвч Давидын хүмүүс: «Бид энд Иудад байхдаа айж түгшиж байгаа юм чинь Кеила руу филистчүүдтэй тулалдахаар явбал бүр ч их айж түгшинэ шүү дээ» гэж түүнд хэлжээ. 4 Иймээс Давид Еховагаас дахин асуулаа. Ехова түүнд «Кеила руу явагтун. Би филистчүүдийг ялахад чинь чамд тусална» гэсэнд 5 Давид хүмүүстэйгээ Кеила руу явлаа. Тэд филистчүүдтэй тулалдан олноор нь хөнөөж, мал сүргийг нь олзолжээ. Ийнхүү Давид Кеилагийн оршин суугчдыг аварсан юм.

6 Ахимелехийн хүү Абиатар Кеилад байсан Давид дээр зугтаж ирэв. Абиатар ефод авчирчээ. 7 Саул Давидыг Кеилад байгаа тухай дуулав. Саул: «Бурхан түүнийг надад тушаажээ. Дааман хаалга, хөндлөвч модтой хотод орсноороо тэр өөрийгөө занганд орууллаа» гэв. 8 Давидыг хүмүүстэй нь барихын тулд Саул Кеилаг бүслэхээр Израйлын бүх цэргийг цуглуулав. 9 Саулын хорон төлөвлөгөөг Давид мэдээд тахилч Абиатарт «Ефодоо аваад ирээч» гэж хэлэв. 10 Тэгээд Давид: «Израйлын Бурхан Ехова минь, надаас болж Саул Кеила хотыг устгахаар төлөвлөж байгааг зарц тань сонслоо. 11 Кеилагийн удирдагчид* намайг Саулд тушаах болов уу? Зарцын тань сонссончлон Саул ирэх болов уу? Израйлын Бурхан Ехова минь, та зарцдаа хэлж хайрлаач» гэхэд Ехова: «Тэр ирнэ» гэлээ. 12 Давид: «Кеилагийн удирдагчид намайг хүмүүстэй маань хамт Саулд тушаах болов уу?» гэхэд Ехова: «Тэд тушаана» гэв.

13 Тэр даруй Давид 600 орчим хүнээ дагуулан Кеилагаас хөдлөв. Тэд хаагуур л аюулгүй явж болохоор байна, түүгээр явж байлаа. Давидыг Кеилагаас явсныг Саул мэдээд араас нь гарахаа больжээ. 14 Давид цөлд, хүрэхэд бэрх газруудад хоргодож байлаа. Тэрбээр Зифийн цөлийн уулархаг нутагт байв. Саул Давидыг зогсолтгүй эрж байсан ч Ехова түүнийг Саулын гарт тушаагаагүй юм. 15 Саул Давидын амийг хороохоор гарсныг Давид мэджээ*. Тэр үед Давид Зифийн цөлд Хорешт байлаа.

16 Саулын хүү Ионатан Хорешт Давид дээр очин Еховад улам бүр итгэж найдахад нь туслав. 17 Ионатан түүнд «Миний эцэг чамайг олохгүй учраас битгий ай. Чи Израйлын хаан болж, харин би чиний дараа орох хүн болно. Үүнийг миний эцэг Саул ч мэдэж байгаа» гэжээ. 18 Тэгээд тэр хоёр Еховагийн өмнө гэрээ байгуулаад Давид Хорешт үлдэж, Ионатан гэр лүүгээ буцсан юм.

19 Зифийн хүмүүс дараа нь Саулыг Гибеад байхад нь очоод «Давид манай нутгаас холгүй, Хорешийн хүрэхэд бэрх газруудад нуугдаж байгаа. Иешимоны* өмнө талд Хахила толгойд бүгж байгаа биш үү? 20 Хаантан минь, та хүссэн үедээ ирнэ үү. Бид танд түүнийг барьж өгье» гэхэд 21 Саул: «Надад өрөвч энэрэнгүй хандсаны чинь төлөө Ехова та нарыг ивээх болтугай. 22 Би түүнийг их зальтай хүн гэж сонссон. Тиймээс явж, яг хаана байгааг нь, хэн харсныг нь олж мэд. 23 Нуугддаг газруудыг нь олж тогтоогоод баримт нотолгоотой нь надад мэдэгдээрэй. Тэгээд би та нартай хамт явъя. Хэрэв Давид тэр нутагт байвал би түүнийг Иудагийн бүх мянгатаас хайж олно» гэв.

24 Ингээд тэд хөдөлж Саулаас түрүүлж Зиф рүү явлаа. Давид хүмүүстэйгээ Иешимоны өмнө зүгт байрлах Араба дахь Маоны цөлд байв. 25 Дараа нь Саул хүмүүстэйгээ Давидыг хайхаар очлоо. Давид энэ тухай мэдмэгцээ Маоны цөл дэх хадтай газар луу уруудав. Саул үүнийг сонсоод Давидын араас Маоны цөл рүү явлаа. 26 Саулыг нэгэн ууланд очиход Давид хүмүүстэйгээ тэр уулын нөгөө талд байлаа. Давид яаравчлан зугтжээ. Гэвч Саул Давидыг хүмүүстэй нь барихаар араас нь цэргүүдтэйгээ нэлээн дөхөж очив. 27 Тэгтэл Саул дээр элч ирээд «Яаралтай буцаж ирнэ үү. Филистчүүд манай нутаг руу довтоллоо!» гэлээ. 28 Ингээд Саул Давидыг мөшгөн хөөхөө больж филистчүүдтэй тулалдахаар явав. Тийм болохоор тэр газрыг «Салгагч хад» хэмээн нэрлэжээ.

29 Давид тэндээсээ хөдөлж, Енгедигийн хүрэхэд бэрх газруудад хоргодов.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах