Дуулал
Удирдаачид: шеминитэд* тааруулсан чавхдаст хөгжимтэй дуулна. Давидын дуу.
6 Ехова минь, уурлан бүү зэмлээч.
Хилэгнэн бүү шийтгээч.
2 Ехова минь, би сульдан доройтож байна, намайг таалалдаа багтаагаач.
Ехова минь, хамаг яс янгинаж байна, намайг эдгээгээч.
3 Сэтгэл минь үймж байна.
Ехова, танаас асууя, хэр удах юм бэ?
4 Ехова минь ээ, эргээд ирээч. Намайг авраач.
Үнэнч хайр тань агуу учир намайг хамгаалаач.
5 Үхсэн хүмүүс таныг дурсаж,
Булшинд* орогчид таныг магтах уу?
6 Санаа алдсаар тэнхээ минь тасарлаа.
Ор минь нулимсанд шөнөжин дэвтлээ.
Буйдан минь нулимсанд нэвт норлоо.
7 Гашуудсанаас болж нүд минь сүүмийлээ.
Дарлагчдаас болж хараа минь муудлаа.
8 Бузар мууг үйлдэгч та нар холд.
Учир нь Ехова уйлах дууг минь сонсоно.
9 Ехова гуйлтыг минь сонсоно.
Ехова залбиралд минь хариулна.
10 Дайснууд ичгэвтэр байдалд орж, айдаст автана.
Дайжиж тэд гутамшигтайгаар гэнэт ухарна.