Сургаалт үгс
15 Дөлгөөн* хариу хилэнг намдаана.
Ширүүн* үг уурыг хүргэнэ.
2 Мэргэн ухаант хүний хэл мэдлэгийг сайн ашигладаг бол,
Мунхгийн ам мунхаг явдлыг зарлан тунхагладаг.
3 Еховагийн мэлмий бүхнийг харж
Сайныг ч, мууг ч ажиж байдаг.
Гажсан үг цөхрөлийн эх үүсвэр.
5 Мунхаг хүн эцгийнхээ захиасыг* үл тоодог.
Алдааг нь хэлэхэд* хашир хүн хүлээж авдаг.
6 Зөв хүний гэр эрдэнэсээр дүүрэн.
Муу хүний орлого* өөрт нь гай уддаг.
7 Мэргэн хүний уруул мэдлэгийг тараадаг бол,
Мунхаг хүний зүрх тийм биш.
8 Ехова хар санаатны өргөлийг жигшдэг.
Шулуун шударга хүний залбирлыг таашаадаг.
9 Ехова хорон санаатны үйлсийг жигшдэг.
Зөв шударга руу тэмүүлдэг хүнийг хайрладаг.
10 Замаасаа хазайдаг хүн сахилга батын арга хэмжээнд дургүй*.
Зэмлэхэд эгдүүцдэг хэн боловч үхнэ.
12 Басамжлагч хүн зэмлүүлэх дургүй.
Тэрбээр мэргэн хүнтэй зөвлөлдөхгүй.
13 Зүрх жаргалтай бол нүүр царай гэрэлтдэг.
Зүрх шаналгаатай бол урам зориг мохдог.
14 Юм ойлгодог хүний зүрх мэдлэгийг хайдаг.
Мунхгийн ам мунхаглалаар хооллодог*.
15 Зовж шаналсан хүний бүх өдөр баргар.
Харин зүрх нь жаргалтай хүн найр наадмаар тасрахгүй.
16 Асар их хөрөнгөтэй, сэтгэл түгшиж сууснаас
Бага сага юмтай, Еховагаас эмээж суусан нь дээр.
17 Үзэн ядалтаар дүүрсэн газар тарган үхрийн мах огтолсноос,
Хайр бялхсан газар ногоо идсэн нь дээр.
18 Түргэн зантай хүн маргаан дэгдээдэг.
Амархан уурладаггүй хүн хэрүүлийг намжаадаг.
19 Залхуу хүний амьдрал өргөстэй хашлага мэт.
Шулуун шударга хүний амьдрал дардан зам мэт.
20 Ухаант хүү эцгээ баярлуулдаг.
Мунхаг хүү эхдээ зэвүүцдэг.
21 Ухаан муутай хүн мунхаг юманд баярладаг.
Ухааран ялгах чадвартай хүн зөв замаар явдаг.
22 Зөвлөлдөхгүй* бол төлөвлөгөө нурна.
Харин олон зөвлөгчтэй бол биелнэ.
23 Зөв хариу өгсөн хүн жаргалтай.
Цагаа олсон үг хэчнээн сайхан!
24 Хэрсүү хүн амь руу хөтөлдөг замаар өгсдөг бөгөөд
Булш* руу урууддаг замаас хол явдаг.
25 Ехова бардам хүний байшинг нураана.
Бэлэвсэн эмэгтэйн газрыг* хамгаална.
26 Ехова хорон санаатны төлөвлөгөөг жигшдэг.
Харин тааламжтай ярианд баясдаг.
27 Шударга бус ашиг олдог хүн гэрийнхэндээ гай тарьдаг*.
Хээл хахуулийг үзэн ядагч нь амьд явна.
28 Зөв хүн хариулахаасаа өмнө эргэцүүлж боддог.
Хар санаатан амнаасаа муу муухай үг урсгадаг.
29 Ехова хар санаатнаас хол байдаг.
Харин зөв хүний залбирлыг сонсдог.
30 Гэрэлтсэн нүд зүрхийг баясгадаг.
Сайн мэдээ ясыг бэхжүүлдэг.
31 Амь авардаг зэмлэлийг сонсдог хүн
Мэргэдийн дунд амьдарна.
32 Сахилгын арга хэмжээг* үл тоомсорлодог хэн боловч өөрийн амийг үзэн ядаж буй хэрэг.
Харин зэмлэхэд сонсдог хэн боловч ухаарлыг олж авдаг.
33 Еховагаас эмээдэг хүн мэргэн ухаанд суралцдаг.
Даруу зан нэр алдарт хүргэдэг.