Дуулал
Өгсөж явах үеийн дуу.
128 Еховагаас эмээж,
Заасан замаар нь явдаг хүн жаргалтай.
2 Чи хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ.
Жаргалтай байж, дэвжин дээшилнэ.
3 Эхнэр чинь гэртээ жимс ихтэй усан үзмийн мод адил,
Ширээ тойрон суух хөвгүүд чинь чидун модны нахиа адил байх болно.
4 Еховагаас эмээдэг хүн
Ингэж л ивээл хүртэнэ.
5 Ехова чамайг Сионоос ивээнэ.
Иерусалим хөгжин цэцэглэхийг чи насан туршдаа харах болтугай.
6 Чи хөвгүүдийнхээ хөвгүүдийг харах болтугай.
Израйлд амар амгалан байх болтугай.