Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дуулал 146
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Дуулал номын тойм

      • Хүнд биш, Бурханд итгэ

        • Хүн үхэхлээр бодол санаа нь үгүй болдог (4)

        • Бурхан сөхөрсөн хүнийг босгодог (8)

Дуулал 146:1

Зүүлт

  • *

    Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Дуулал 146:2

Зүүлт

  • *

    Эсвэл «Бурхандаа зориулан дуулж хөгжимдөнө»

Дуулал 146:3

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2005/12/1, х. 12-13

Дуулал 146:4

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Мэдлэг», х. 81-82

Дуулал 146:10

Зүүлт

  • *

    Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дуулал 146:1–10

Дуулал

146 Яаг магтагтун*!

Хамаг зүрх сэтгэлээсээ би Еховаг магтана.

 2 Би насан туршдаа Еховаг магтана.

Амьд яваа цагтаа Бурхнаа магтан дуулна*.

 3 Ноёдод бүү найд.

Хүнд бүү итгэ. Учир нь тэд аварч чадахгүй.

 4 Хүн амьсгал хураахлаараа хөрс шороондоо буцдаг.

Яг тэр өдөр түүний бодол санаа үгүй болдог.

 5 Иаковын Бурхнаар туслуулдаг,

Ехова Бурхандаа найддаг хүн жаргалтай!

 6 Тэрбээр тэнгэр, газар,

Тэнгис далай, тэдгээрийн доторх бүхнийг Бүтээгч билээ.

Тэрбээр хэзээд үнэнч.

 7 Тэрбээр залилуулсан хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтоож,

Өлссөн хүмүүст талх өгдөг.

Ехова хоригдлуудыг чөлөөлдөг.

 8 Ехова сохор хүнд хараа оруулдаг.

Ехова сөхөрсөн хүнийг босгодог.

Ехова зөв шударга хүнийг хайрладаг.

 9 Ехова цагаачдыг хамгаалж,

Өнчин хүүхэд, бэлэвсэн эмэгтэйг тэтгэдэг.

Харин хорон санаатны төлөвлөгөөг нураадаг.

10 Ехова үүрд Хаан байх болно.

Сион оо, чиний Бурхан үеийн үед хаанчилна.

Яаг магтагтун*!

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах