Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дэд хууль 20
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Дэд хууль номын тойм

      • Дайтах заавар (1-20)

        • Цэргээс чөлөөлөх (5-9)

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дэд хууль 20:1–20

Дэд хууль

20 Та нар дайснуудтайгаа дайтахаар яваад өөрсдийнхөөсөө илүү олон морь, дайны тэрэг, цэргийг харвал бүү айж сүрд. Яагаад гэвэл та нарыг Египетээс гаргаж авчирсан Ехова Бурхан чинь та нартай хамт байгаа. 2 Тахилч тулалдахаас чинь өмнө цэргүүд дээр очоод дараах үгийг хэлнэ. 3 Тэрбээр: “Израйл аа, сонс! Та нар одоо дайснуудтайгаа тулалдах гэж байна. Бүү зүрх алд. Тэднээс болж айн сандарч, дагжин чичрүүзэй. 4 Ехова Бурхан чинь та нартай хамт явж дайснуудтай чинь тулалдан та нарыг аварна” гэж хэлэх ёстой.

5 Бас цэргийн удирдагчид цэргүүддээ “Шинэ байшин бариад байшиндаа амьдраагүй хүн байна уу? Тэр хүн гэртээ хариг. Эс бөгөөс тулаанд амь үрэгдэж, байшинд нь өөр хүн амьдрах вий. 6 Хэн усан үзмийн талбай байгуулчхаад ургацыг нь хураагаагүй вэ? Тэр хүн гэртээ хариг. Тэгэхгүй бол тулаанд амиа алдаж, өөр хүн ургацыг нь хураана. 7 Сүй тавьсан ч гэрлэж амжилгүй ирсэн хүн байна уу? Тэр хүн гэртээ хариг. Тулаанд амиа алдаж өөр хүн сүйт бүсгүйтэй нь гэрлэх вий” хэмээн хэлэх ёстой. 8 Тэгээд цэргийн удирдагчид цааш нь “Айн сүрдэж, зүрх зориг нь мохож байгаа хүн байна уу? Тэр хүн гэртээ хариг. Тэгвэл өөрөө зүрх алдсан шигээ ах дүүсийнхээ зүрх зоригийг мохоохгүй юм” гэж хэлэх ёстой. 9 Цэргийн удирдагчид цэргүүдтэй ярьж дуусаад тэднийг толгойлох дарга нарыг томилох ёстой.

10 Та нар аль нэг хоттой тулалдахаар ойртож очихдоо найрамдахыг уриал. 11 Тэд найрамдъя гээд хаалгаа нээвэл албадлагын ажилчид чинь болж та нарт үйлчилнэ. 12 Харин тэд та нартай найрамдахын оронд дайтах гэвэл хотыг нь бүсэл. 13 Ехова Бурхан чинь тэр хотыг эрхшээлд чинь оруулах нь дамжиггүй. Та нар бүх эрэгтэйг нь илдээр хөнөөх ёстой. 14 Харин эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нь олзолж, мал сүрэг, эд баялаг гээд хотод байгаа бүхнийг тоноод эд юмсыг нь эдэлж хэрэглэж болно. Тэдгээрийг Ехова Бурхан чинь та нарт өгөх юм.

15 Та нар дэргэдэх үндэстнүүдийнхээ хотуудад биш, алс холын хотуудад тийнхүү үйлдэгтүн. 16 Харин Ехова Бурхныхаа өв болгон өгч байгаа эдгээр үндэстний хотуудад амь амьсгаатай бүхнийг амьд үлдээж болохгүй. 17 Харин ч Ехова Бурхныхаа тушааснаар хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг бүрмөсөн устгах ёстой. 18 Эс тэгвэл тэд бурхдадаа үйлддэг жигшүүрт зан үйлээ та нарт зааж сурган та нараар Ехова Бурхны чинь эсрэг нүгэл үйлдүүлэх болно.

19 Та нар хотыг эзэлж авахаар олон хоног бүсэлж тулалдахдаа моддыг нь сүхээр цавчин унагаж болохгүй. Та нар жимснээс нь идэх учраас бүү цавч. Яагаад хүн рүү дайрдаг шигээ мод руу дайрах ёстой гэж? 20 Гэхдээ тулалдаж байгаа хотоо эзэлж автлаа бүслэлт босгох зорилгоор, жимс ургуулдаггүй моддыг нь цавчин унагаж болно.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах