Сургаалт үгс
27 Маргаашаар бүү сайрх.
Маргааш юу болохыг чи мэдэхгүй шүү дээ.
2 Өөрийн чинь ам бус өөр хүн,
Өөрийн чинь уруул бус өрөөл бусад нь чамайг магтаг.
3 Чулуу хүнд, элс жинтэй ч
Мунхгийн учруулдаг зовлон аль алинаас нь хүнд.
4 Хилэн хэрцгий, уур үер мэт ширүүн боловч
Хэн хардалтыг* тэсэх вэ?
5 Далд хайраас ил зэмлэл дээр.
6 Дайсны олон* үнсэлтээс
Үнэнч найзын учруулсан шарх нь дээр.
7 Цатгалан хүн сархинагтай зөгийн балыг тоодоггүй.
Харин өлссөн хүнд гашуун юм ч чихэрлэг санагддаг.
8 Гэрээсээ явсан хүн
Үүрээ орхисон шувуутай адил.
9 Тос, анхилуун үнэртэн зүрх сэтгэлийг баясгадаг.
Чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг дотнын найз тийм юм.
10 Анд найзаа эсвэл эцгийнхээ андыг бүү орхи.
Аюул гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь.
Алсад буй ах дүүгээс ойр буй хөрш чинь дээр.
11 Хүү минь, мэргэн байж намайг* баярлуул.
Тэгвэл намайг доромжлогч этгээдэд би бурууг нь баталж чадна.
12 Хэрсүү хүн аюулыг олж хараад зугтдаг бол,
Гэнэн хүн угтан явсаар горыг нь амсдаг.
13 Танихгүй хүний батлан даагч болсон хүнээс хувцсыг нь ав.
Харь эмэгтэйн* батлан даагч болсон хүнээс барьцаа ав.
14 Өглөө эрт чанга дуугаар мэндлэх* нь
Нөгөө хүнд хараал шиг сонсогдоно.
15 Хэрүүлч* эхнэр бороотой өдөр дусаал гоождог дээвэртэй адил.
16 Ийм эмэгтэйг номхруулж чаддаг хүн салхийг ч номхруулж,
Тосыг ч баруун гараараа атгаж чадна.
17 Төмөр төмрийг ирлэдэг шиг
Хүн анд нөхрөө хурцалдаг.
18 Инжрийн мод арчилдаг хүн жимсийг нь иднэ.
Эзэндээ санаа тавьдаг хүн хүндэтгэл хүлээнэ.
19 Хүн усанд туссан дүрсээ хардаг шиг
Өөрийгөө бусдаас олж хардаг.
20 Булш ба сүйрлийн газар* хэзээ ч ханаж цаддаггүйн адил
Хүний нүд ханаж цадахыг үл мэднэ.
21 Мөнгийг тогоонд, алтыг зууханд цэвэршүүлдэг шиг
Хүнийг магтаалаар шалгадаг.
22 Мунхаг хүнийг уур нүдүүрт хийж
Үр тариа шиг бяцаллаа ч
Мунхаг явдал нь салахгүй.
23 Сүргээ сайн мэд.
Хониндоо санаа тавь.
24 Эд баялаг мөнх бус.
Хааны титэм ч үүрд үе залгамжлахгүй.
25 Ногоон өвс үгүй болж, шинэ ногоо цухуйхад
Уулын өвсийг хаддаг.
26 Эр төлөгнүүд чамайг хувцаслаж,
Эр борлонгууд талбайн чинь үнийг төлнө.
27 Чамайг гэр бүлтэй чинь хооллох,
Шивэгчин охидыг чинь тэжээх ямааны сүү элбэг дэлбэг байна.