Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 2
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Ханнагийн залбирал (1-11)

      • Елигийн хоёр хүүгийн нүгэл (12-26)

      • Ехова Елигийн гэрийнхнийг шүүв (27-36)

1 Самуел 2:1

Зүүлт

  • *

    Эсвэл «Эврийг минь Ехова өргөмжилсөн». Үгийн тайлбараас «Эвэр»-ийг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 57

1 Самуел 2:6

Зүүлт

  • *

    Эсвэл «амилуулдаг»

  • *

    Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

1 Самуел 2:8

Зүүлт

  • *

    Эсвэл «хог» гэсэн бололтой.

1 Самуел 2:10

Зүүлт

  • *

    Эсвэл «Еховатай тэмцэлдэгчид айн дагжина» гэсэн бололтой.

  • *

    Эсвэл «Тосолсон нэгнийхээ эврийг өргөмжилнө». Үгийн тайлбараас «Эвэр»-ийг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 57

1 Самуел 2:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 61

1 Самуел 2:17

Зүүлт

  • *

    Елигийн хоёр хүүг хэлсэн бололтой. Зарц нарыг нь ч бас оруулж хэлсэн байж болох юм.

1 Самуел 2:18

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 61

1 Самуел 2:19

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 57-58

1 Самуел 2:20

Зүүлт

  • *

    Эсвэл «Еховад зээлсэн»

1 Самуел 2:21

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 62-63

1 Самуел 2:25

Зүүлт

  • *

    Эсвэл «Хэрэв нэг хүн нөгөөгийнхөө эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүнийг шүүнэ» гэсэн бололтой.

1 Самуел 2:28

Зүүлт

  • *

    Эсвэл «тахилын утаа суунаглуулахаар» гэсэн бололтой.

1 Самуел 2:30

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/2/15, х. 25-26

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 2:1–36

Нэгдүгээр Самуел

2 Тэгээд Ханна ийн залбирчээ.

«Еховагийн ачаар зүрх минь баяр баяслаар цалгидаг.

Ехова надад хүч өгсөн*.

Би дайснууддаа нүүр бардам хэлэх үгтэй болсон.

Иймээс намайг аварсанд тань би их баярлаж байна.

 2 Ехова, тан шиг ариун нэгэн хаа ч байхгүй.

Танаас өөр Бурхан байхгүй.

Бидний Бурхан хад мэт түшигтэй.

 3 Бүү бардамнан ярь.

Ихэрхүү үг амнаасаа бүү унага.

Ехова бол бүгдийг мэддэг Бурхан.

Тэрбээр бүх үйл хэргийг дэнсэлдэг.

 4 Хүчит эрсийн нум нь хугарч,

Дорой нэгэн нь хүчирхэгжинэ.

 5 Элбэг хангалуун нэгэн нь талхныхаа төлөө хөдөлмөрлөж,

Өлсөж ядарсан нь өлсөхөө болино.

Хүүсэр нэгэн нь долоон хүү төрүүлж,

Олон хүү төрүүлсэн нь гансарна.

 6 Ехова үхүүлдэг бас амьдруулдаг*.

Тэрбээр Булшинд* оруулдаг бас амилуулдаг.

 7 Ехова хоосруулдаг бас баян болгодог.

Тэрбээр дорд болгодог бас өндөрт өргөмжилдөг.

 8 Дорд нэгнийг шороон дээрээс босгож,

Ядуу нэгнийг үнсэн овоон* дээрээс өндийлгөдөг.

Тэднийг ноёдын дунд

Хүндэтгэлийн суудалд суулгадаг.

Дэлхийн тулгуурууд Еховагийнх.

Тэрбээр дээр нь үржил шимтэй газрыг тогтоосон.

 9 Тэрбээр өөрт нь үнэнч хүний алхмуудыг хамгаалдаг.

Гэвч хорон муу хүн харанхуйд устгагдана.

Учир нь хүн өөрийн хүчээр ялдаггүй.

10 Ехова өөртэй нь тэмцэлдэгчдийг бут цохино*.

Тэрбээр тэдэн дээр тэнгэрээс аянга буулгана.

Ехова дэлхийн хязгаар хүртэл шүүнэ.

Тэрбээр томилсон хаандаа эрх мэдэл өгч,

Тосолсон нэгэндээ хүч чадал өгнө*» гэв.

11 Ингээд Елкана Рама дахь гэр лүүгээ буцаж, хүү нь тахилч Елигийн удирдлага дор Еховад үйлчлэв.

12 Елигийн хөвгүүд нь хорон муу хүмүүс байлаа. Тэд Еховагаас огтхон ч эмээдэггүй байв. 13 Ард олны өргөсөн тахилаас хүртэх ёстой хэсгээ авахдаа тэд ингэдэг байжээ. Хэн нэгэн хүнийг тахил өргөхөд тахилчийн зарц гартаа гурван шүдтэй сэрээтэй ирдэг байв. Тэгэхдээ чанаж байгаа махтай 14 сав ч байсан, нэг бариултай юм уу хоёр бариултай тогоо ч байсан, том тогоо ч байсан хамаагүй сэрээгээрээ мах руу хатгадаг байжээ. Сэрээнд зоогдсон бүгдийг тахилч өөртөө авдаг байлаа. Тэд Шилод ирсэн израйлчуудад бүгдэд нь ингэж ханддаг байв. 15 Бас тахил өргөж байгаа хүнийг тахилын өөхийг шатаахаас ч өмнө тахилчийн зарц ирээд «Тахилчид шарж идэх мах өг. Түүхий мах л авна. Чанасан мах авахгүй» гэдэг байжээ. 16 Хэрэв өнөөх хүн: «Эхлээд өөхийг нь шатаах ёстой. Дараа нь та нар хүссэнээ аваарай» гэвэл «Яг одоо өг. Үгүй бол, би хүчээр авна шүү!» гэдэг байжээ. 17 Тахилчийн зарц нар Еховагийн өмнө асар их нүгэл үйлдсэн юм. Учир нь тэд* Еховад өргөх өргөлд хүндэтгэлгүй хандаж байв.

18 Самуел хэдий балчир байсан ч маалинган ефод өмсөөд Еховад үйлчилж байв. 19 Ээж нь жил бүр Самуелд зориулан ханцуйгүй жижиг дээл хийдэг байжээ. Тэгээд аавтай нь хамт жил бүрийн тахилыг өргөхөөр очихдоо түүнд өгдөг байлаа. 20 Ели Елканаг эхнэртэй нь ерөөж «Еховад зориулж өгсөн* хүүгийн чинь оронд Ехова энэ эхнэрээс чинь чамд үр хүүхэд хайрлах болтугай» гэж хэлэв. Тэгээд тэд гэртээ харьжээ. 21 Ехова Ханнаг өрөвдөв. Тэгэхэд тэрбээр хөл хүнд болжээ. Ханна гурван хүү, хоёр охин төрүүлсэн юм. Балчир хүү Самуел Еховад үйлчлэн өсөж торниж байлаа.

22 Ели ихэд өтөлжээ. Хоёр хүүгээ израйлчуудтай хэрхэн харьцдагийг, мөн цугларалтын асрын үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдтэй унтдагийг нь сонсжээ. 23 Тэрбээр хоёр хүүдээ «Яагаад та нар ингээд байдаг юм бэ? Хүмүүс бүгдээрээ та нарын талаар ам муутай байгааг би сонслоо. 24 Одоо боль, хүүхдүүд минь. Еховагийн ард түмний дунд яригдаад байгаа, надад дуулдсан зүйл яав ч сайн юм биш. 25 Хэрэв нэг хүн нөгөөгийнхөө эсрэг нүгэл үйлдвэл хэн нэгэн Еховагаас тэр хүний төлөө гуйж болох юм*. Харин Еховагийн эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө залбирах болж байна вэ?» гэж хэлдэг байв. Гэвч тэд эцгийнхээ үгийг үл тоомсорлов. Ехова тэднийг үхүүлэхээр шийдсэн байлаа. 26 Энэ хооронд жаал хүү Самуел өсөж торнин Еховагийн болон ард олны хайр хүндэтгэлийг улам их хүлээж байв.

27 Бурхны явуулсан хүн Ели дээр очоод «Ехова ингэж айлдаж байна. “Танай өвөг эцгийг гэрийнхэнтэйгээ Египетэд фараоны боол байхад би түүнд өөрийгөө тодорхой мэдүүлсэн билээ. 28 Би өвөг эцгийг чинь өөртөө тахилчаар үйлчлүүлэхээр, тахилын ширээн дээр тахил өргүүлэхээр, утлага уугиулуулахаар*, өөрийнхөө өмнө ефодтой зогсоохоор Израйлын бүх овгоос сонгож авсан. Бас израйлчуудын шатаан өргөх бүх тахилыг би түүнд болон үр удамд нь өгсөн. 29 Та нар юунд миний орших газарт авчруулахаар тушаасан тахил, өргөлд хүндэтгэлгүй хандана вэ? Чи яагаад хөвгүүдээ надаас илүүд үзнэ вэ? Та нар юунд миний ард түмэн израйлчуудын өргөсөн бүх тахилын хамгийн сайн хувийг хүртэж таргална вэ?

30 Тийм учраас Израйлын Бурхан Ехова миний айлдах үг энэ юм. «Би танай гэр бүл болон танай өвөг эцгийн гэрийнхнийг надад үргэлж үйлчилнэ гэж айлдаж байсан боловч Ехова би одоо ийн тунхаглаж байна. “Цаашид энэ хэвээрээ байхгүй. Учир нь намайг хүндэлдэг хүнийг би хүндэлнэ. Намайг үл тоомсорлодог хүнийг би үл тооно”». 31 Би чиний хүч чадлыг болон өвөг эцгийн чинь гэрийнхний хүч чадлыг үгүй хийх цаг ирж байна. Танайхнаас нэг ч хүн өндөр насыг зооглохгүй. 32 Намайг израйлчуудад сайн сайхныг соёрхох үед та нар миний орших газарт дайснаа л харна. Танайхнаас нэг ч өндөр настай хүн үлдэхгүй. 33 Тахилын ширээнийхээ дэргэдээс миний зайлуулалгүй үлдээх чиний удмын хүн нүдийг чинь ширгээж, сэтгэлийг чинь ганьхруулна. Танай удмын олон хүн илдээр хөнөөгдөнө. 34 Чиний хоёр хүү Хофни, Финехаст тохиолдох зүйл нь миний энэ үг биелэхийн баталгаа болно. Тэд хоёулаа нэг өдөр үхнэ. 35 Тэгээд би өөрийнхөө төлөө үнэнч тахилчийг томилно. Тэр миний зүрх сэтгэл дэх хүслийн дагуу үйлдэнэ. Би түүний үр удмыг мөнхөд тахилчаар үйлчлүүлнэ. Тэрбээр миний тосолсон хааны өмнө үргэлж тахилчаар үйлчилнэ. 36 Чиний удмаас үлдсэн хүн бүр түүн дээр очоод мөнгө, талхны төлөө түүнд бөхийн «Надад тахилчийн аль нэг үүргийг оноогооч. Тэгвэл надад зүсэм талх олдох байх»” гэж хэлнэ» гэжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах