Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Нехемиа 2
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Нехемиа номын тойм

      • Нехемиа Иерусалим руу явав (1-10)

      • Нехемиа хотын хэрмийг үзэж шалгав (11-20)

Нехемиа 2:1

Зүүлт

  • *

    Хавсралт Б15-ыг үзнэ үү.

Нехемиа 2:15

Зүүлт

  • *

    Эсвэл «сайр»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Нехемиа 2:1–20

Нехемиа

2 Артаксеркс хааны 20 дугаар оны Нисан* сар. Хаан дарс уухыг хүссэн учир би урьдын адил хаанд дарс барив. Урьд нь би хэзээ ч хааны дэргэд гунигтай байсангүй. 2 Хаан надад «Чи өвдөөгүй байж юунд уруу царайлна вэ? Сэтгэлийг чинь ямар нэг юм зовоож байгаагаас гарцаагүй» гэхэд би ихэд түгшив.

3 Би хаанд «Хаантан урт наслаг! Эцэг өвгөдийн минь ясаа тавьсан хот балгас болж, дааман хаалганууд нь шатсан байхад би хэрхэн баяр хөөртэй байх билээ?» гэж хэлэв. 4 Тэгэхэд хаан: «Чи яамаар байна вэ?» гэхэд би шууд тэнгэрийн Бурханд залбирсан юм. 5 Тэгээд би хаанаас «Хэрэв хаан таалбал, хэрэв боол тань таны тааллыг олсон бол намайг Иуда руу, эцэг өвгөдийг минь нутаглуулсан хот руу явуулж, хотыг сэргээн бариулаач» гэж гуйв. 6 Тэр үед хатан хажууд нь сууж байлаа. Хаан: «Чи хэр удаан явах вэ? Хэзээ буцаж ирэх вэ?» гэлээ. Хаан явахыг минь зөвшөөрч, би хэзээ буцаж ирэхээ хэлэв.

7 Би хаанд «Хэрэв хааны таалалд нийцвэл Евфрат мөрний чанад дахь бүс нутгийн захирагчдад намайг нутгаар нь дамжин өнгөрч Иуда хүртэл явахыг зөвшөөрсөн захидлуудыг өгнө үү. 8 Бас хааны ойг хамгаалагч Асафт захидал өгүүлнэ үү. Тэгвэл тэрбээр Бурхны өргөөний цайзын дааман хаалганууд, хотын хана хэрэм болон миний амьдрах байшинд орох дүнзнүүдийг бэлтгэж өгөх юм» гэхэд хаан надад захидлуудыг өгөв. Яагаад гэвэл Бурхан минь надад тусалсан юм.

9 Би явсаар Евфрат мөрний чанад дахь нутагт хүрч, захирагчдад нь хааны захидлуудыг өгөв. Хаан мөн цэргийн захирагчид болон морин цэргүүдийг надтай хамт явуулсан юм. 10 Израйлын ард түмний төлөө сайн юм хийх хүн ирж байгааг Бет-хороны хүн Санбаллат, аммон түшмэл Тобиа хоёр сонсоод ихэд дургүйцэв.

11 Ингээд би Иерусалимд ирээд гурав хонолоо. 12 Би шөнө босоод цөөн хэдэн хүнийг дагуулж явлаа. Иерусалимын төлөө юу хийхийг минь Бурхан надад мэдүүлснийг би хэнд ч хэлээгүй юм. Би ганцаараа илжигтэй, бусад маань явган явж байлаа. 13 Би шөнө Хөндийн дааман хаалгаар гаран Том могой гэх булгийн урдуур өнгөрч Үнсэн овоонуудын дааман хаалганд хүрэв. Ингэхдээ Иерусалимын нурсан хэрэм, галд шатсан дааман хаалгануудыг сайтар ажиглаж явлаа. 14 Булгийн дааман хаалга, Хааны цөөрмийг өнгөрөхөд цааш унаатай явахад бэрх болов. 15 Гэлээ ч би тэр шөнөдөө хөндий* даган өгсөж хэрмийг сайтар үзэж шалгалаа. Тэндээсээ буцаад Хөндийн дааман хаалгаар орж, гэртээ харьсан юм.

16 Түшмэд намайг хаашаа явж, юу хийснийг мэдээгүй юм. Учир нь би иудейчүүд, тахилчид, язгууртнууд, түшмэд, ажилчдад юу ч хэлээгүй байв. 17 Эцэст нь би тэдэнд «Бид их хүнд байдалд байгааг, Иерусалим балгас болж, дааман хаалганууд нь галд шатсаныг та нар мэдэж байгаа. Тийм учраас Иерусалимын хана хэрмийг сэргээн босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй» гэлээ. 18 Би бас тэдэнд сайхан сэтгэлтэй Бурхныхаа яаж тусалсныг, хааны надад юу гэж хэлснийг ярьж өгөхөд тэд: «Алив, бүгдээрээ барьцгаая!» гэв. Тэгээд тэд энэ ажлыг хийхийн тулд нэг нэгнээ зоригжуулав.

19 Бет-хороны хүн Санбаллат, аммон түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг дуулаад биднийг шоолж, басамжлан «Та нар юу хийгээд байгаа юм бэ? Хаанд тэрсэлж байгаа юм уу?» гэлээ. 20 Харин би: «Тэнгэрийн Бурхан бидний ажлыг бүтэмжтэй болгох учраас үйлчлэгчид нь болох бид хэрмийг барина. Харин та нарын гэх юм Иерусалимд байхгүй, та нар Иерусалимд юу ч эзэмших эрхгүй» гэж хариулсан юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах