Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 5
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Давид хамаг Израйлын хаан болов (1-5)

      • Иерусалимыг эзлэв (6-16)

        • Сион Давидын хот болов (7)

      • Давид филистчүүдийг ялав (17-25)

2 Самуел 5:1

Зүүлт

  • *

    Үгч. «яс, мах»

2 Самуел 5:9

Зүүлт

  • *

    Эсвэл «гэж тэрбээр нэрлэжээ» гэсэн бололтой.

  • *

    «Дүүргэх» гэсэн утгатай еврей үг.

2 Самуел 5:20

Зүүлт

  • *

    «Сэт цөмлөдөг эзэн» гэсэн утгатай.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 5:1–25

Хоёрдугаар Самуел

5 Хэсэг хугацааны дараа Израйлын бүх овог Хебронд Давид дээр очоод «Бид таны мах цусны тасархай* билээ. 2 Өмнө нь Саул хаан биднийг захирч байхад аян дайнуудад израйлчуудыг та л удирдан тэргүүлдэг байсан. Бас танд Ехова: “Чи миний ард түмэн Израйлын хоньчин, захирагч болно” хэмээн айлдаж байсан шүү дээ» гэжээ. 3 Ийнхүү Израйлын ахлагчид бүгдээрээ Хебронд Давид хаан дээр очиход хаан тэдэнтэй Еховагийн өмнө гэрээ байгуулсан юм. Тэд Давидыг Израйлын хаан болгон тосолжээ.

4 Давид 30 насандаа хаан болоод 40 жил төр барьжээ. 5 Хебронд Иудаг 7 жил 6 сар, Иерусалимд хамаг Израйл болон Иудаг 33 жил захирав. 6 Хаан хүмүүстэйгээ Иерусалимын оршин суугчид болох иебусчүүдийн эсрэг хөдлөв. Гэтэл тэд Давидыг доромжилж «Чи хэзээ ч ийшээ нэвтэрч чадахгүй. Сохор, доголон хүн ч хүртэл чамайг хөөж явуулна» хэмээжээ. Тэд Давидыг хэзээ ч хотыг нь эзэлж чадахгүй гэж бодсон юм. 7 Гэвч Давид Сионы бэхлэлт бүхий хотыг эзлэн авсан билээ. Уг хотыг одоо Давидын хот гэдэг. 8 Тэр өдөр Давид: «Иебусчүүд рүү дайрахдаа усны сувгаар ороод миний үзэн яддаг “сохор, доголон хүмүүсийг” хөнөө!» гэжээ. Ийм учраас «Сохор, доголон хүн ордон руу хэзээ ч орохгүй» гэдэг үг гарсан юм. 9 Тэгээд Давид тэр бэхлэлт бүхий хотод амьдрах болов. Бас уг хотыг Давидын хот гэх болжээ*. Давид Милло* толгойгоос авхуулаад хэрэм барьснаас гадна хот дотор энд тэндгүй барилга барив. 10 Давид улам хүчирхэгжсээр байсан бөгөөд тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан түүнтэй хамт байлаа.

11 Тирийн хаан Хирам Давид руу элч нараа явуулан хуш мод өгснөөр барахгүй мужаанууд болон чулуун хана барих чулуучдыг илгээжээ. Тэд Давидын ордныг барьж эхлэв. 12 Давид өөрийг нь Ехова л Израйлын хаанаар өргөмжилж, ард түмнийхээ төлөө хаант улсыг нь мандан бадруулсныг ойлгожээ.

13 Давид Хеброноос Иерусалимд ирээд өөр олон эхнэр, татвар эмс авсан бөгөөд олон охид хөвгүүдтэй болов. 14 Иерусалимд төрсөн хүүхдүүдийнх нь нэрс нь Шаммуа, Шобаб, Натан, Соломон, 15 Ибхар, Елишуа, Нефег, Иафиа, 16 Елишама, Елиада, Елифелет юм.

17 Давидыг Израйлын хаанаар тослогдсоныг филистчүүд сонсоод тулалдахаар гарчээ. Давид үүнийг дуулаад хоргодох газар луугаа явав. 18 Филистчүүд Рефаимын хөндийд очиж тархан буулаа. 19 Давид Еховагаас «Би филистчүүдтэй тулалдахаар явах уу? Тэднийг ялахад та надад туслах уу?» гэж асуухад Ехова: «Явагтун. Филистчүүдийг ялахад чинь би заавал тусална» гэжээ. 20 Иймд Давид Баал-перазимд очоод филистчүүдийг бут цохилоо. Тэгээд тэрбээр: «Их ус хэрмийг сэт цөмлөх адил Ехова дайснуудыг миний өмнө хиар цохилоо» гэсэн юм. Иймээс тэр газрыг Давид Баал-перазим* хэмээн нэрлэжээ. 21 Филистчүүд тэнд шүтээнүүдээ хаясан байлаа. Давид хүмүүстэйгээ шүтээнүүдийг нь авч яваад устгав.

22 Дараа нь филистчүүд дахин нэг удаа Рефаимын хөндийд очиж, тархан буужээ. 23 Давид Ехова Бурхнаас асуухад Бурхан түүнд «Тэдэн рүү шууд битгий дайр. Харин араар нь тойрч очоод ялам моддын тэндээс дайр. 24 Цэргүүд жагсаж яваа мэт чимээ ялам моддын оройгоос гарвал тэр даруй довтол. Ехова би Филистийн цэргүүдийг устгахаар өмнө чинь явна» гэв. 25 Ингээд Давид Еховагийн тушаасныг ёсчлон биелүүлжээ. Тэрбээр филистчүүдийг Гебагаас Гезер хүртэл бут цохисон юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах