Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Сургаалт үгс 4
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Сургаалт үгс номын тойм

      • Эцгийн мэргэн сургаал (1-27)

        • Юуны түрүүнд мэргэн ухааныг олж ав (7)

        • Муу хүмүүсийн замаас хол яв (14, 15)

        • Зөв шударга хүний зам аажмаар тодордог (18)

        • «Зүрх сэтгэлээ хамгаал» (23)

Сургаалт үгс 4:1

Зүүлт

  • *

    Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Сургаалт үгс 4:2

Зүүлт

  • *

    Эсвэл «хуулийг»

Сургаалт үгс 4:13

Зүүлт

  • *

    Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Сургаалт үгс 4:14

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/3/1, х. 12

Сургаалт үгс 4:15

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2001/3/1, х. 12

Сургаалт үгс 4:18

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2021/8, х. 8-9

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 19

    «Харуулын цамхаг»,

    2011/7/15, х. 30

    2006/2/1, х. 21

    2001/8/1, х. 8

Сургаалт үгс 4:23

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/1, х. 14-19

    «Харуулын цамхаг»,

    2004/2/1, х. 15-16

    2001/10/1, х. 19-22

Сургаалт үгс 4:26

Зүүлт

  • *

    Эсвэл «Ямар замаар явахаа нухацтай бод» гэсэн бололтой.

Сургаалт үгс 4:27

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Хайрлуулж явъя», х. 82

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Сургаалт үгс 4:1–27

Сургаалт үгс

4 Хөвгүүд минь, эцгийнхээ сургаалыг* сонс.

Ухаарлыг олохын тулд анхаарлаа хандуул.

 2 Би та нарт сайн зөвлөгөө өгье.

Миний заасныг* бүү март.

 3 Би эцгийнхээ дуулгавартай хүү,

Эхийнхээ энхрий хүү нь байлаа.

 4 Аав минь надад сурган ингэж хэлсэн юм. «Үг захиасыг минь зүрхэндээ нандигна.

Хууль тушаалыг минь сахиж, урт удаан амьдар.

 5 Мэргэн ухаантай болж, ухаарлыг олж ав.

Хэлсэн үгийг минь бүү март, үгээс минь бүү гар.

 6 Мэргэн ухааныг тоохгүй орхиж болохгүй. Учир нь энэ нь чамайг хамгаална.

Үүнийг хайрлаж яваарай. Учир нь энэ нь чамайг аюулаас сэргийлнэ.

 7 Мэргэн ухаан нь хамгийн чухал учир үүнийг олж ав.

Мөн өөр юу ч олж авсан, ухаарлыг олохоо бүү мартаарай.

 8 Мэргэн ухааныг үнэлж цэгнэ. Энэ нь чамайг өргөмжилнө.

Үүнийг эрхэмлэн хайрла. Чамд алдар хүндийг өгнө.

 9 Толгой дээр чинь гоёмсог цэцгэн титэм тавина.

Гоо үзэсгэлэнгийн титмээр чамайг чимнэ».

10 Хүү минь сонс. Үгийг минь хүлээж ав.

Тэгвэл чи урт насална.

11 Би чамайг мэргэн ухааны замд сурган,

Шулуун шударгын жимээр дагуулна.

12 Явах замд чинь юу ч саад болохгүй.

Гүйж байхдаа чи бүдрэхгүй.

13 Зааврыг* ягштал дага, бүү үл тоомсорло.

Сурсан зүйлээ санаж яв. Энэ нь чиний амь амьдрал юм.

14 Муу хүмүүсийн зам дээр бүү гар.

Хорон санаатнуудын замаар бүү яв.

15 Тэр замаас зугт. Түүгээр бүү яв.

Тойрч гар. Хажуугаар нь өнгөр.

16 Тэд муу юм хийхээс нааш унтдаггүй.

Хүн хорлохоос нааш нойр нь хүрдэггүй.

17 Тэдний хувьд бузар муу явдал талх мэт,

Хүчирхийлэл дарс мэт юм.

18 Үүрийн гэгээ манхайн цайсаар үд дунд болдгийн адил

Зөв шударга хүмүүсийн зам аажмаар тодордог билээ.

19 Муу хүмүүс харанхуйд явах мэт.

Тэд юунд бүдэрснээ ч мэддэггүй.

20 Хүү минь, захиас сургаалыг минь анхаар.

Хэлэх үгийг минь сайн сонс.

21 Тэдгээрээс харцаа бүү салга.

Зүрхнийхээ мухарт нандигнан хадгал.

22 Тэдгээрийг олсон хүн амьд явна.

Бие нь бүхэлдээ эрүүл байна.

23 Юуны түрүүнд зүрх сэтгэлээ хамгаал.

Учир нь үүнээс амийн булаг ундардаг юм.

24 Гажуудсан яриаг таягдан хая.

Худал үгийг амнаасаа бүү унага.

25 Нүд чинь урагшаа хараг.

Харц чинь чиний урдах зүйл дээр тусаг.

26 Замаасаа саадыг зайлуул*.

Тэгвэл явах зам чинь аюулгүй байна.

27 Баруун зүүн тийш бүү хазай.

Муугаас хол яв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах