Номлогчийн үгс
11 Талхаа ус руу шид. Учир нь чи үүнийгээ олон хоногийн дараа олж авна. 2 Өөртөө байгаа юмнаасаа долоо найман хүнд хувааж өг. Газар дэлхийд ямар гамшиг нүүрлэхийг чи мэдэхгүй шүү дээ.
3 Үүл усаар дүүрэхээрээ газарт бороо оруулдаг. Мод өмнө эсвэл хойд зүгт уналаа гэхэд унасан газраа хэвтсээр байдаг.
4 Салхины аясыг харагч нь үр хэзээ ч суулгахгүй. Үүлсийг харуулдагч нь ургац хэзээ ч хураахгүй.
5 Амийн хүч* эхийн хэвлийд буй хүүхдийн ясанд хэрхэн нөлөөлдгийг чи мэдэхгүй шигээ, бүхнийг хийдэг жинхэнэ Бурхны ажил үйлсийг мэдэхгүй.
6 Өглөө үр суулга. Орой болтол гараа хумхилгүй ажилла. Өглөө орой тарьсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ. Аль аль нь амжилттай болж ч болох юм.
7 Гэрэл бол таатай зүйл. Нарыг харах нь сайн. 8 Хэрэв хүн олон жил амьдрах бол өдөр бүр жаргалтай байг. Гэхдээ хар бараан өдрүүд ч цөөнгүй байж болохыг бүү мартаг. Хойшид болох бүхэн утгагүй.
9 Залуу минь, идэр насны жаргалыг эдэл. Залуу байгаа дээрээ зүрх сэтгэлээ хөгжөө. Зүрх чинь чамайг хааш нь хөтөлнө, түүнийг дага. Нүд чинь хаашаа харна, тийшээ яв. Гэхдээ энэ бүхний чинь төлөө жинхэнэ Бурхан чамайг шүүнэ* гэдгийг мэдэж ав. 10 Сэтгэл зовоох зүйлийг зүрхнээсээ авч хая. Өвтгөж шаналгах зүйлийг биеэсээ зайлуул. Бага залуу нас, амьдралын ид үе гэдэг бол зуурдынх* юм шүү дээ.