Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дуулал 116
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Дуулал номын тойм

      • Талархлын дуу

        • «Би Еховад юу өгөх вэ?» (12)

        • «Би авралын аягыг барина» (13)

        • «Би Еховад өргөсөн тангаргаа ... биелүүлнэ» (14, 18)

        • «Үнэнч хүмүүсийнх нь үхэл Еховад их гарз хохирол юм» (15)

Дуулал 116:3

Зүүлт

  • *

    Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Дуулал 116:9

Зүүлт

  • *

    Эсвэл «амьдын газар Еховагийн өмнө явна»

Дуулал 116:15

Зүүлт

  • *

    Үгч. «үнэ цэнтэй»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/8/15, х. 30

    2012/5/15, х. 22

Дуулал 116:19

Зүүлт

  • *

    Эсвэл «Халлелуяа». «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дуулал 116:1–19

Дуулал

116 Би Еховад хайртай.

Яагаад гэвэл тэрбээр миний дуу хоолойг, тусламж гуйхыг минь сонсдог.

 2 Тэрбээр намайг чих тавин сонсдог учир

Би амьд яваа цагтаа түүнийг дуудна.

 3 Намайг үхлийн олс ороож,

Надаас Булш* зуурч авав.

Би зовлон шаналал, уй гашууд автсан байв.

 4 Гэвч би Еховагийн нэрийг дуудаж

«Ехова минь, намайг авраач!» гэсэн.

 5 Ехова өрөвч, зөв шударга.

Бидний Бурхан өршөөнгүй.

 6 Ехова туршлагагүй хүнийг хамгаалдаг.

Хүчин мөхөстөхөд минь тэрбээр намайг аварсан.

 7 Сэтгэл минь дахин амарна.

Ехова надад сайхан сэтгэлээр хандсан юм.

 8 Та намайг үхлээс аварч,

Нулимсыг минь арчин, хөлийг минь бүдрэхээс хамгаалсан билээ.

 9 Би амьд явж, Еховад үйлчилнэ*.

10 Би хэчнээн их зовж шаналсан ч

Надад итгэл байсан учраас ярьсан.

11 Би балмагдан сандарсандаа

«Бүх хүн худалч» гэсэн.

12 Надад хийсэн сайн сайхан бүхнийх нь хариуд

Би Еховад юу өгөх вэ?

13 Би авралын аягыг барина.

Еховагийн нэрийг дуудна.

14 Би Еховад өргөсөн тангаргаа

Ард түмнийх нь өмнө биелүүлнэ.

15 Үнэнч хүмүүсийнх нь үхэл

Еховад их гарз хохирол* юм.

16 Би таны зарц учир

Танаас гуйя, Ехова.

Би бол таны шивэгчний хүү, таны зарц юм.

Та намайг хүлээснээс чөлөөлсөн.

17 Ехова минь ээ, би танд талархлын тахил өргөж,

Таны нэрийг дуудна.

18 Би Еховад өргөсөн тангаргаа

Ард түмнийх нь өмнө биелүүлнэ.

19 Еховагийн өргөөний хашаанд,

Иерусалимын дунд биелүүлнэ.

Яаг магтагтун*!

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах