Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Сургаалт үгс 16
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Сургаалт үгс номын тойм

    • СОЛОМОНЫ СУРГААЛ ҮГ (10:1–24:34)

Сургаалт үгс 16:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/5, х. 24

Сургаалт үгс 16:6

Зүүлт

  • *

    Эсвэл «Бурхан үнэнчээр хайрладаг, итгэмжит учраас гэмийг цайруулдаг» гэсэн бололтой.

Сургаалт үгс 16:14

Зүүлт

  • *

    Үгч. «үүнээс зайлсхийдэг»

Сургаалт үгс 16:20

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/6/15, х. 25

Сургаалт үгс 16:22

Зүүлт

  • *

    Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Сургаалт үгс 16:23

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Мэдлэг», х. 143

Сургаалт үгс 16:28

Зүүлт

  • *

    Эсвэл «Далдуур үймүүлдэг»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 51

Сургаалт үгс 16:31

Зүүлт

  • *

    Эсвэл «Алдрын»

Сургаалт үгс 16:32

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Сэрцгээ!»,

    №. 3 2019 х. 6

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Сургаалт үгс 16:1–33

Сургаалт үгс

16 Хүн юу хэлэхээ зүрхэндээ цэгцэлдэг.

Харин зөв хариуг Ехова өгдөг.

 2 Хүний үйлс бүхэн өөрт нь зөв санагддаг.

Харин Ехова хүмүүсийн хандлагыг шалгадаг.

 3 Ажил үйлсээ Еховад даатга.

Тэгвэл төлөвлөгөө чинь биелнэ.

 4 Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд бүх зүйлийг зохицуулсан.

Хар санаатныг хүртэл сүйрлийн өдөр устгагдахаар зохицуулжээ.

 5 Зүрх сэтгэлдээ бардам хүн бүрийг Ехова жигшдэг.

Тийм хүн заавал шийтгэгдэнэ гэдгийг санаж яв.

 6 Үнэнчээр хайрлан, итгэмжтэй байвал гэмээ цайруулна*.

Еховагаас эмээдэг хүн муугаас хол явдаг.

 7 Ехова хүний үйлсэд баярлахаараа

Дайснуудыг нь хүртэл түүнтэй эвтэй байлгадаг.

 8 Шударга бус амьдарч их орлого олсноос,

Зөв шударга явж бага юмтай байсан нь дээр.

 9 Хүн юу хийхээ зүрхэндээ төлөвлөж болох юм.

Харин алхаа гишгээг нь Ехова чиглүүлдэг.

10 Хааны амнаас Бурхны шийдвэр гарах ёстой.

Тэрбээр шударга ёсыг гуйвуулах учиргүй.

11 Зөв жин ба дэнс Еховагийнх.

Хүүдийтэй туухайнууд ч түүнийх.

12 Шударга захирдаг хаад бузар хэргийг жигшдэг.

Учир нь тэдний сэнтий зөв шударгын ачаар бат тогтдог.

13 Зөв шударга яриа хаадын таалалд нийцдэг.

Үнэнийг өгүүлдэг хүнд тэд хайртай.

14 Хааны уур хилэн үхлийн элч мэт.

Мэргэн ухаантай хүн түүнийг тайвшруулдаг*.

15 Хааны царай гэрэлтвэл амьдрал бий.

Хааны таалал хаврын борооны үүл мэт юм.

16 Мэргэн ухаантай болох нь алт олохоос дээр!

Ойлгож ухаарах нь мөнгө сонгохоос дээр!

17 Шулуун шударга хүн бузар муугаас хол явдаг.

Үйл хэргээ анхаардаг хүн амиа хамгаалдаг.

18 Бардам хүн сүйрнэ.

Их зант бүдэрч унана.

19 Их зантай хүмүүстэй олз хувааснаас,

Дөлгөөн хүмүүсийн дунд даруу байх нь дээр.

20 Хэргийн нарийн учрыг олдог хүн амжилтад хүрнэ.

Еховад найддаг хүн жаргалтай.

21 Ухаантай хүн ойлгох чадвартай гэгдэнэ.

Сэтгэл татам үг үнэмшил төрүүлдэг.

22 Хэрсүү ухаан нь эзэндээ амийн ундарга юм.

Мунхаг хүн мунхгаасаа болж шийтгүүлдэг*.

23 Мэргэн хүн үгээ сайтар сонгон

Яриагаараа үнэмшүүлж чаддаг.

24 Таатай үг сархинагтай зөгийн бал адил бөгөөд

Сэтгэлд бурам, ясанд эм болдог.

25 Хүнд зөв мэт санагдавч

Төгсгөл нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг.

26 Хооллох хүсэл нь хүнийг ажиллуулж,

Өлөн ходоод нь түүнийг удирддаг.

27 Өөдгүй хүн муу муухайг ухаж гаргадаг.

Үг яриа нь дүрэлзэх галтай адил.

28 Гай тарьдаг* хүн хэрүүл маргаан өдөөдөг.

Гүтгэдэг хүн дотнын найзуудыг салгадаг.

29 Харгис хүн бусдыг уруу татаж

Буруу замаар дагуулдаг.

30 Тэрбээр нүдээ ирмэн бузрыг сэдэж,

Хөмхийгөө зуун муу юм хийдэг.

31 Зөв замаар явдаг хүний буурал үс

Гоёмсог* титэм юм.

32 Амархан уурладаггүй хүн хүчтэнээс дээр.

Биеэ барьдаг хүн хотыг эзлэгчээс дээр.

33 Хүн өвөр дээрээ шавга хаядаг.

Гэвч үр дүн нь ямар болохыг Ехова шийддэг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах