Хабаккук
3 Зөнч Хабаккук залбирч гашуудан дуулсан нь:
2 «Ехова, би таны тухай мэдээ сонслоо
Ехова, би таны үйлсийг биширч байна
Товлосон цагтаа* дахин үйлдээч
Товлосон цагтаа* дахин харуулаач
Үймээн самууны үед өршөөл үзүүлэхээ бүү мартаач
Түүний цог жавхлан тэнгэрийг бүрхэж
Дэлхий даяараа түүнийг магтав
4 Тэрбээр тод гэрэлтсэн
Хүч чадал нуугдаастай мутраас нь
Хоёр туяа цацарсан
5 Өмнөө тахал илгээж
Араасаа өвчин зовлон дагуулав
6 Тэрбээр зогсож байгаад газар дэлхийг сэгсрэв
Харцаараа үндэстнүүдийг дэвхцүүлсэн
Мөнхийн уулс бутарч
Эртний толгод бөхийсөн
Тэрбээр эрт цагийнх шигээ үйлдэнэ
7 Би Кушаны майхнуудыг зовлон нөмрөхийг харлаа
Мидиан нутгийн майхнууд чичрэв
8 Ехова, та морьдоо хөлөглөж
Морин тэрэгнүүдээрээ ялалт байгуулсан нь
Гол мөрөн, горхи шандад
Тэнгис далайд уурлан хилэгнэснийх үү?
9 Та нумаа гаргаж харвахад бэлэн байна
Таны тангаргуудыг биелүүлэхэд зэвсгүүд бэлэн байна (Села)
Та газрыг гол мөрнүүдээр хуваасан
10 Уулс таныг хараад зовсондоо эвхэрч
Аадар бороо дайран өнгөрөв
Гүнээс ус хашхирч
Гараа өндөрт өргөжээ
11 Нар сар тэнгэрийн байрнаасаа хөдлөөгүй
Таны сумнууд гэрэл мэт гялс хийв
Таны жад хурц тод гялалзав
12 Та хилэнтэйгээр газар дэлхийгээр явсан
Уурлан үндэстнүүдийг талхалсан
13 Та ард түмнээ, тосолсон нэгнээ аврахаар хөдлөв
Хорон муугийн гэрийн удирдагчийг бяцлав
Сууриас нь оройг нь хүртэл нураасан билээ (Села)
14 Тэд намайг хийсгэхээр шуурга мэт ирэхэд
Та дайчдынх нь толгойг зэвсгээр нь нэвт хатгасан
Тэд зовсон хүнийг нууцаар залгих гэж их хөөрцгөөсөн
15 Та тэнгисийн дундуур
Давалгаалах их усны дундуур морьдтойгоо явсан
16 Би сонсоод салганав
Тэр мэдээг сонсоод уруул минь чичрэв
Яс минь идээлж
Хөл минь салганасан
Гэлээ ч бидэн рүү довтлогчдын дээр
Зовлон зүдүүр буух тэр л өдрийг би чимээгүй хүлээнэ
17 Инжрийн мод цэцэглэхгүй
Усан үзмийн мод жимслэхгүй
Чидуны мод үр жимсгүй
Талбай ургац өгөхгүй
Хотондоо малгүй
Саравчиндаа үхэргүй боллоо ч
18 Би Еховаг баяр бахдалаа болгоно
Аврагч Бурхнаа баяр баяслаа болгоно
19 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова бол миний хүч чадал
Тэрбээр хөлийг минь бугынх мэт болгож
Намайг өндөр газраар явуулдаг».
Удирдаачийн анхааралд: Би утсан хөгжимдөө зориулж бичив.