Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Филиппой 4
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Филиппой номын тойм

      • Эв нэгдэл, баяр баясгалан, зөв юм бодох (1-9)

        • Юунд ч санаа бүү зов (6, 7)

      • Филиппойчууд бэлэг өгсөнд Паул талархав (10-20)

      • Мэнд дамжуулсан (21-23)

Филиппой 4:1

Зүүлт

  • *

    Үгч. «титэм»

Филиппой 4:2

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/8, х. 9-10

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2016/11, х. 14-15

    «Харуулын цамхаг»,

    2003/1/1, х. 20

    1999/10/1, х. 16-17

Филиппой 4:3

Зүүлт

  • *

    Үгч. «буулга нэгт»

Филиппой 4:4

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/4/15, х. 20

Филиппой 4:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2021/12, х. 29-30

    2008/3/15, х. 3

Филиппой 4:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 9

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2020/2, х. 21-22

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2019/6, х. 6

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/8, х. 10-11

    «Харуулын цамхаг»,

    2009/11/15, х. 3-4

    2008/3/15, х. 13-14

    2006/9/1, х. 7-8

Филиппой 4:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 9

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/4, х. 8, 13

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2018/10, х. 28

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/8, х. 8-12

    «Харуулын цамхаг»,

    2008/3/15, х. 13-14

Филиппой 4:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 41

    «Хайрлуулж явъя», х. 83-84

    «Бурхны хайр», х. 71-72

    «Харуулын цамхаг»,

    2003/9/1, х. 12-13

Филиппой 4:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2005/7/1, х. 13-14

Филиппой 4:13

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 40

Филиппой 4:22

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/2/15, х. 16

Филиппой 4:23

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/2/15, х. 18

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Грек Судар (bi7)-ээс унших
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Филиппой 4:1–23

Филиппойчуудад бичсэн захидал

4 Тиймд миний баяр баясгалан, миний шагнал*, миний хайрт, миний хүслэн болсон хайрт ах дүү нар аа, захисан ёсоор минь Эзэнд тууштай үйлчлээрэй.

2 Юүдиа Сунтухе хоёр минь ээ, Эзэнд эв нэгдэлтэй үйлчлээрэй. 3 Үнэнч хамтрагч* чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай, Клемтэй болон амийн номонд нэр нь бичигдсэн бусад нөхөдтэй минь мөр зэрэгцэн зүтгэсэн энэ эмэгтэйчүүдэд туслаарай.

4 Эзэнд үйлчилдэгтээ үргэлж баярла. Дахин хэлье. Баярлацгаа! 5 Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй. Эзэн ойр байна. 6 Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. 7 Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална.

8 Тиймээс ах дүү нар аа, үнэн, чухал, зөв, цэвэр ариун, хайр татам, сайшаамаар, сайн, магтууштай юм байгаа бол эдгээрийг бодож бай. 9 Надаас сурсан, хүлээж авсан, сонссон, харсан бүхнээ ажил хэрэг болго. Тэгвэл амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.

10 Та нар надад урьдынх шигээ санаа тавьдаг болсонд Эзний үйлчлэгч би их баяртай байна. Та нарт боломж олдоогүй болохоос, үнэндээ надад санаа тавьдаг байсан. 11 Би юмаар дутагдсандаа хэлж байгаа юм биш. Учир нь би ямар ч үед сэтгэл хангалуун байж сурсан. 12 Би ядуу тарчиг байхыг ч мэднэ, элбэг хангалуун байхыг ч мэднэ. Цатгалан ч бай, өлсгөлөн ч бай, эсвэл элбэг дэлбэг ч бай, дутагдаж гачигдсан ч бай, ямар ч үед сэтгэл хангалуун байхын нууцыг мэдэж авсан. 13 Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна.

14 Та нар сайхан сэтгэл гаргаж, миний зовлонг хуваалцсан. 15 Сайн мэдээг анх тунхаглахад минь ч, Македоноос явсны минь дараа ч, өгөх авах болоход танайхаас өөр ганц ч хурал оролцоогүйг филиппойчууд та нар мэднэ шүү дээ. 16 Тесалоникт байхад минь та нар надад хэрэгтэй юмыг нэг биш, бүр хоёр удаа явуулсан билээ. 17 Би бэлэг авах гэж хүсээд байгаа юм биш, харин та нарыг дансандаа илүү орлого оруулах юм хийгээсэй гэж хүсэж байна. 18 Одоо надад хэрэгтэй бүх юм байна, бүр элбэг дэлбэг байна. Епафродитоор өгүүлсэн юмыг тань аваад дутах юмгүй байна. Та нарын өгсөн бэлэг бол Бурханд таалагдах тахил, анхилуун үнэр юм. 19 Тиймээс шавхагдашгүй баян миний Бурхан та нарыг Христ Есүсээр дамжуулан хэрэгтэй бүхнээр бүрэн хангана. 20 Бидний Эцэг Бурхан үүрд мөнх алдарших болтугай. Амен.

21 Христ Есүсийн дагалдагч ариун хүн бүрд миний мэндийг уламжлаарай. Надтай хамт байгаа ах дүү нар та бүхэнд мэнд хүргэж байна. 22 Бүх ариун хүн, ялангуяа Цезарийн ордныхон та нарт мэнд дамжуулж байна.

23 Зөв хандлагатай та бүгдийг Эзэн Есүс Христ нигүүлсэх болтугай.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах