Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Шүүгчид 15
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Шүүгчид номын тойм

      • Самсон филистчүүдээс өшөө авав (1-20)

Шүүгчид 15:17

Зүүлт

  • *

    «Эрүүний ясан өндөрлөг» гэсэн утгатай.

Шүүгчид 15:19

Зүүлт

  • *

    «Тусламж гуйсан нэгний булаг» гэсэн утгатай.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Шүүгчид 15:1–20

Шүүгчид

15 Хэсэг хугацааны дараа буудай хураах үеэр Самсон ишиг аваад эхнэр дээрээ очихоор явжээ. Самсон: «Би эхнэртэйгээ уулзмаар байна. Унтлагын өрөө рүү оръё» гэсэнд хадам эцэг нь оруулсангүй. 2 Хадам эцэг нь түүнд «Чамайг охиныг минь үзэн ядаж байгаа гэж бодоод охиноо бараа бологчдын чинь нэгэнд өгчихсөн. Дүү нь илүү үзэсгэлэнтэй шүү дээ. Оронд нь дүүг нь ав» гэв. 3 Тэгэхэд нь Самсон: «Би энэ удаа филистчүүдэд хор хохирол учруулсан ч буруугүй шүү!» гэлээ.

4 Тэгээд Самсон явж, 300 үнэг барив. Үнэгнүүдээ хоёр хоёроор нь сүүлээр нь холбоод, хоёр сүүлнийх нь хооронд нэг бамбар уяв. 5 Тэрбээр бамбаруудаа асаагаад үнэгнүүдээ филистчүүдийн тариан талбай руу оруулсанд багцалсан тарианаас авхуулаад хураагаагүй тариа, мөн усан үзмийн талбай, чидуны модод гээд бүгд шатжээ.

6 Филистчүүд: «Хэн ингэв?» гэцгээв. Тэд: «Тимначуудын хүргэн Самсон гал тавьсан байна. Хадам эцэг нь Самсоны эхнэрийг бараа бологчдынх нь нэгэнд өгснөөс болжээ» гэлцэв. Тиймээс филистчүүд явж, тэр эмэгтэйг эцэгтэй нь хамт шатаажээ. 7 Самсон тэдэнд «Та нар ингэж байгаа юм бол би өшөөгөө авч байж та нараас сална» гээд 8 тэднийг толгой дараалан цохиж алсаар маш олон хүнийг хядав. Тэгээд явж, Етамын хаданд байдаг агуйд бүгжээ.

9 Дараа нь филистчүүд Иудад ирж хуарагнаад Лехи рүү довтлох гэж байв. 10 Иудагийн эрчүүд тэднээс «Та нар юунд бидэнтэй тулалдахаар ирэв?» гэхэд «Бид Самсоныг барихаар ирлээ. Бидэнд яаж хандсан шиг нь түүнд тэгж хандана» гэв. 11 Тиймээс Иудагийн 3 000 эр Етамын хавцлын агуйд буй Самсон дээр очоод «Филистчүүд биднийг захирч байгааг чи мэдэхгүй гэж үү? Чи юу хийчих нь энэ вэ?» гэхэд Самсон: «Надад яаж хандсан шиг нь би тэгж хандсан юм» гэлээ. 12 Тэд Самсонд «Бид чамайг барьж, филистчүүдэд өгөхөөр ирлээ» гэхэд Самсон: «Надад муу юм хийхгүй гэдгээ тангарагла» гэв. 13 Тэд: «Бид чамайг алахгүй. Зөвхөн хүлээд тэдэнд өгнө» гэлээ.

Ингээд Самсоныг хоёр шинэ олсоор хүлээд агуйгаас авч явав. 14 Тэднийг Лехид ирэхэд филистчүүд баяртайгаар хашхиралдан угтлаа. Еховагийн агуу хүч Самсоныг хүчтэй болгоход гарынх нь хүлээс галд шатсан маалинган утас мэт гараас нь унав. 15 Тэрбээр эр илжигний шинэ эрүүний яс олж аваад 1 000 хүнийг алав. 16 Тэгээд Самсон:

«Би илжигний эрүүний ясаар дайснуудаараа овоонууд босголоо!

Би илжигний эрүүний ясаар 1 000 хүнийг хөнөөлөө» гэжээ.

17 Ингэж хэлэн илжигний эрүүний ясаа хаяад тэр газрыг Рамат-лехи* гэж нэрлэжээ. 18 Дараа нь Самсон ихэд цангаж Еховад «Та зарцдаа агуу ялалт байгуулахад тусалсан билээ. Гэтэл одоо би хатаж үхэх нь. Хөвчөө таслуулаагүй хүмүүст ингэж олзлогдох гэж үү?» хэмээн залбирав. 19 Бурхан Лехид байдаг нэгэн хонхор газрыг ангайлгаж ус гаргажээ. Самсон ус уугаад тамир тэнхээ орж, сэргэв. Тиймээс Самсон тэр газрыг Ен-хаккор* гэж нэрлэсэн бөгөөд тэр булаг өнөөг хүртэл Лехид бий.

20 Израйлчууд филистчүүдэд дарлуулж байсан тэр үед Самсон Израйлыг 20 жил шүүв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах