Иона
2 Тэгээд Иона загасны гэдсэнд байхдаа Ехова Бурхандаа ийн залбирав.
2 «Зовж шаналсандаа таныг дуудахад Ехова, та хариулсан.
Булшны* гүнээс тусламж гуйн хашхирахад
Та дууг минь сонссон.
3 Та намайг гүн рүү, задгай тэнгисийн зүрх рүү хаяхад
Урсгал ус намайг залгиж,
Таны бүх хүчит давлагаа нөмөрсөн.
4 Иймээс би: “Та намайг нүднээсээ далд оруулсан.
Би яаж таны ариун сүмийг дахин харах юм бэ?” гэсэн.
5 Их ус намайг залгиж, амь насанд минь аюул учруулав.
Би усны гүн рүү живж,
Замаг толгойг минь ороов.
6 Би уулсын ёроол руу живж,
Дээр минь газрын дааман хаалганууд мөнхөд онгойхгүйгээр хаагдав.
Харин та намайг нүхнээс амьд мэнд гаргасан, Ехова Бурхан минь.
7 Үхэх гэж байхдаа, Ехова, би таныг санасан.
Тэр үед та ариун сүмдээ миний залбирлыг сонссон.
8 Ямар ч ашиггүй шүтээн шүтдэг хүмүүс өөрсдийг нь үнэнчээр хайрладаг Бурхныг орхидог.
9 Харин би танд талархан тахил өргөнө.
Тангарагласнаа биелүүлнэ.
Ехова, та бол Аврагч билээ» гэв.
10 Дараа нь Ехова загасанд тушаасанд загас бөөлжиж Ионаг хуурай газар гаргав.