Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Шүүгчид 14
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Шүүгчид номын тойм

      • Шүүгч Самсон филист эхнэртэй болох гэв (1-4)

      • Самсон Еховагийн агуу хүчээр арслан алав (5-9)

      • Самсон хуриман дээрээ оньсого таалгав (10-19)

      • Самсоны эхнэрийг өөр хүнд өгөв (20)

Шүүгчид 14:15

Зүүлт

  • *

    Еврей ёс заншлаар сүйт бүсгүйг эхнэр гэдэг байжээ.

Шүүгчид 14:18

Зүүлт

  • *

    Эсвэл «эмэгтэйн өрөөнд орохоос нь өмнө» гэсэн бололтой.

  • *

    Эхнэрийг нь ятгасныг хэлжээ.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Шүүгчид 14:1–20

Шүүгчид

14 Самсон Тимна руу явж, тэнд нэгэн филист эмэгтэйг олж харжээ. 2 Тэгээд эцэг эх дээрээ буцаж ирээд «Тимнад байдаг нэг филист эмэгтэй надад их таалагдлаа. Тэр эмэгтэйг надад эхнэр болгон авч өгөөч» гэхэд 3 эцэг эх нь: «Чамд ах дүү, ард түмнээс чинь эхнэр болох хүн олдохгүй болоод чи хөвч таслуулаагүй филистчүүдээс эхнэр авах гээд байгаа юм уу?» гэв. Гэтэл Самсон: «Тэр эмэгтэйг л надад авч өгөөч. Надад яг тохирно» гэж эцэгтээ хэлжээ. 4 Самсоныг Ехова удирдаж байгааг эцэг эх нь мэдсэнгүй. Тэр үед филистчүүд Израйлыг захирч байсан учраас Бурхан филистчүүдтэй тулалдах боломж хайж байлаа.

5 Ингээд Самсон эцэг эхтэйгээ Тимна руу явав. Самсоныг Тимнагийн усан үзмийн талбайд хүрч очиход залуу арслан архирсаар түүн рүү ирэв. 6 Еховаг агуу хүчээ өгөхөд Самсон ишгийг нүцгэн гараараа тасдчих мэт арсланг тасдан хаяв. Энэ тухайгаа эцэг эхдээ хэлсэнгүй. 7 Тэгээд тэрбээр цааш явж өнөөх эмэгтэйтэй уулзав. Тэр эмэгтэй Самсонд бүр ч их таалагджээ.

8 Хэсэг хугацааны дараа Самсон өнөөх эмэгтэйг гэр лүүгээ авч явахаар Тимна руу буцаад явж байхдаа нөгөө арслангийн сэг рүү очоод хартал арслангийн биед язганасан зөгийнүүд, зөгийн бал байлаа. 9 Зөгийн балаас самардаж аваад цааш идэнгээ алхаж эцэг эхээ гүйцэж очоод зөгийн балаасаа амсуулжээ. Гэхдээ балыг арслангийн сэгнээс самардаж авснаа хэлсэнгүй.

10 Ингээд Самсон тэр эмэгтэйтэй уулзахаар эцэгтэйгээ хамт явжээ. Самсон тэнд очоод найр хийв. Тухайн үед залуучууд найр хийдэг заншилтай байжээ. 11 Хүмүүс сүйт залуу Самсоныг хараад бараа бологч 30 залууг авчирч өгөв. 12 Тэгэхэд Самсон: «Би та нараар нэг оньсого таалгая. Хариуг нь найрын долоон хоногт багтааж надад хэлээрэй. Би та нарт 30 маалинган даавуун хувцас, бас өөр 30 хувцас өгье. 13 Харин тааж чадахгүй бол та нар надад 30 маалинган даавуун хувцас, бас өөр 30 хувцас өгөөрэй» гэж хэлэв. Тэд: «Оньсогоо хэлэгтүн. Бид сонсъё» гэв. 14 Самсон тэдэнд:

«Идэгчээс идэх юм гарч,

Хүчтэнээс амттан гарав» гэжээ.

Гурван өдөр өнгөрсөн ч хэн ч оньсогыг тааж чадсангүй. 15 Дөрөв дэх өдөр нь тэд Самсоны эхнэрт* «Арга заль зохиож нөхрөөрөө хариуг нь хэлүүлээд бидэнд хэл. Тэгэхгүй бол чамайг эцгийн чинь гэрийнхэнтэй хамт шатаана шүү! Чи биднийг юу ч үгүй болгох гэж уриа юу?» гэв. 16 Тиймээс Самсоны эхнэр уйлж унжин Самсонд «Чи намайг хайрладаггүй юм байна. Намайг үзэн яддаг юм байна. Чи манай хүмүүст оньсого таалгасан мөртлөө надад хариуг нь хэлээгүй» гэхэд Самсон: «Би аав ээждээ ч хэлээгүй байж чамд хэлэх гэж үү?» гээд халгаасангүй. 17 Эхнэр нь найрын долоон хоногийн турш уйлав. Самсон эхнэрийнхээ дарамт шахалтаас болоод долоо дахь өдөр нь оньсогын хариуг хэлжээ. Тэгээд тэр эмэгтэй оньсогын хариуг хүмүүстээ хэлэв. 18 Тэд долоо дахь өдөр нь нар жаргахын өмнө* Самсонд:

«Зөгийн балаас чихэрлэг,

Арслангаас хүчтэй нь юу вэ?» гэхэд

Самсон хариуд нь:

«Та нар миний залуу үнээгээр газар хагалаагүй бол*

Энэ оньсогыг тааж чадахгүй байх байсан» гэлээ.

19 Тэгээд Ехова агуу хүч өгөхөд Самсон Ашкелон руу явж, 30 эрийг алаад хувцсыг нь авч, оньсогыг таасан хүмүүст өгөв. Тэрбээр эцгийнхээ гэрт их ууртай буцаж иржээ.

20 Харин эхнэр нь бараа бологчдынх нь нэгний эхнэр болжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах