Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 25
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Шүтлэгийн асрын төлөөх хандив (1-9)

      • Гэрчлэлийн авдар (10-22)

      • Ширээ (23-30)

      • Дэнгийн суурь (31-40)

Египетээс гарсан нь 25:7

Зүүлт

  • *

    Тахилчийн өмсдөг, хантааз шиг хувцас. Хавсралт Б5-ыг үзнэ үү.

Египетээс гарсан нь 25:10

Зүүлт

  • *

    1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Египетээс гарсан нь 25:25

Зүүлт

  • *

    7,4 см орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Египетээс гарсан нь 25:38

Зүүлт

  • *

    Эсвэл «Дэнгийн гол таслах хайч»

Египетээс гарсан нь 25:39

Зүүлт

  • *

    1 талант нь 34,2 кг. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 25:1–40

Египетээс гарсан нь

25 Ехова Мосед 2 «Надад зориулан хандив авчрахыг израйлчуудад хэл. Хандив өгөхийг хүссэн хүн бүрээс хандивыг нь авагтун. 3 Хандив болгон авах зүйлс нь: алт, мөнгө, зэс, 4 хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утас, ямааны хялгас, 5 улаан өнгөнд оруулсан хуцын арьс, далайн хавын арьс, хуайс мод, 6 дэнгийн тос, тосолгооны тос болон анхилуун утлагад зориулсан гүгэл, 7 ефод* ба цээживчид суулгах оникс болон бусад чулуу юм. 8 Тэд надад зориулж ариун газар байгуулан би тэдний дунд оршино. 9 Миний чамд үзүүлэх загвараар шүтлэгийн асрыг бүх эд зүйлтэй нь хийгтүн.

10 Чи хуайс модоор авдар хийх ёстой бөгөөд урт нь хоёр тохой* хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас байх юм. 11 Тэгээд шижир алтаар дотор гадаргүй бүр. Авдраа тойруулан алтан эмжээр хий. 12 Чи авдарт зориулж дөрвөн алтан гархи цутган нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байхаар дөрвөн хөлийнх нь дээр тогтоо. 13 Мөн хуайс модоор дамнуургууд хийгээд алтаар бүр. 14 Тэдгээр дамнуургаар авдрыг өргөж авч явахын тулд хажуу талынх нь гархинуудад шургуул. 15 Дамнуургууд авдрын гархинд байх ёстой бөгөөд сугалж авч болохгүй. 16 Миний чамд өгөх гэрчлэлийн хавтангуудыг авдар дотор байрлуул.

17 Авдарт зориулан шижир алтан таг хий. Урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас байх ёстой. 18 Мөн хоёр херубыг алтаар давтаж хийгээд тагны хоёр үзүүрт суулга. 19 Нэг нь нэг үзүүрт нь, нөгөө нь нөгөө үзүүрт нь байх ёстой. 20 Херубуудын далавчнууд дээш дэлгэгдэн, тагийг халхалсан байх бөгөөд өөд өөдөөсөө харж, нүүр нь таг руу харсан байх ёстой. 21 Чи тагийг авдран дээр тавьж, авдар дотор миний чамд өгөх гэрчлэлийн хавтангуудыг хий. 22 Би тэнд чамтай уулзаж, таган дээрээс чамтай ярина. Гэрчлэлийн авдар дээрх хоёр херубын дундаас би израйлчуудад тушаах бүхнээ чамд мэдүүлнэ.

23 Чи бас хуайс модоор ширээ хий. Урт нь хоёр тохой, өргөн нь нэг тохой, өндөр нь нэг тохой хагас байх ёстой. 24 Ширээг шижир алтаар бүрж, тойруулаад алтан эмжээр хий. 25 Ширээнд алганы энгийн* өргөнтэй хүрээ хий. Хүрээг нь алтаар эмж. 26 Тэгээд дөрвөн алтан гархи хийж ширээний хөлтэй залгаа дөрвөн буланд нь суулга. 27 Гархинуудыг ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болгон хүрээтэй ойрхон хийх ёстой. 28 Ширээг зөөх дамнуургуудыг хуайс модоор хийж, алтаар бүр.

29 Бас аяга таваг, ундаан өргөлд зориулж домбо, савнуудыг хийгтүн. Тэдгээрийг шижир алтаар хийх ёстой. 30 Надад зориулж ширээн дээр байнга талх тавьж бай.

31 Чи шижир алт давтаж дэнгийн суурь хий. Түүний хөл, иш, салаа, цоморлог, булцуу, дэлбээнүүд нь нэг цогц байх ёстой. 32 Дэнгийн суурь нь зургаан салаатай байх бөгөөд нэг талд нь гурван салаа, нөгөө талд нь гурван салаа байна. 33 Нэг талынх нь салаа тус бүрд бүйлсийн цэцгэн хэлбэртэй гурван дэлбээ байх бөгөөд дэлбээ тус бүр нь булцуу, цоморлогтой. Нөгөө талынх нь салаа тус бүрд бас бүйлсийн цэцгэн хэлбэртэй гурван дэлбээ байх бөгөөд дэлбээ тус бүр нь булцуу, цоморлогтой. Ийнхүү дэнгийн суурь нь зургаан салаатай байх юм. 34 Дэнгийн суурийн ишин дээр бүйлсийн цэцгэн хэлбэртэй дөрвөн дэлбээ байх бөгөөд дэлбээ тус бүр нь булцуу, цоморлогтой байна. 35 Дэнгийн ишээс салаалах зургаан салааны тухайд эхний хос салааны доор нэг булцуу, хоёр дахь хос салааны доор нэг булцуу, гурав дахь хос салааны доор нэг булцуу байна. 36 Булцуу ба салаанууд нь дэнгийн суурьтайгаа залгаа байх бөгөөд шижир алтаар давтаж хийсэн урлал байх юм. 37 Чи дэнгийн сууринд зориулж долоон дэн хий. Дэнгүүд нь урдах орчноо гэрэлтүүлэх юм. 38 Чимхүүр*, галын гаргуулууд нь шижир алтан байх ёстой. 39 Дэнгийн суурийг эд хэрэгслүүдтэй нь нэг талант* шижир алтаар хий. 40 Тэдгээрийг чамд уулан дээр үзүүлсэн загвараар хийхийг анхаар.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах