Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Номлогчийн үгс 8
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Номлогчийн үгс номын тойм

      • Төгс бус хүний засаглал (1-17)

        • «Хааны зарлигийг дага» (2-4)

        • Хүний засаглал хөнөөлтэй (9)

        • Шийтгэл тэр даруй ирэхгүй бол (11)

        • «Идэж, ууж, хөгжилд» (15)

Номлогчийн үгс 8:8

Зүүлт

  • *

    Эсвэл «мууг үйлдэгчдийг нүгэл нь аврахгүй» гэсэн бололтой.

Номлогчийн үгс 8:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 31

Номлогчийн үгс 8:15

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 44

Номлогчийн үгс 8:16

Зүүлт

  • *

    Эсвэл «хорвоогийн хүмүүсийг өдөр ч, шөнө ч унтуулдаггүй ажил үйлсийг» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Номлогчийн үгс 8:1–17

Номлогчийн үгс

8 Ямар хүнийг цэцэн хүнтэй харьцуулах вэ? Аливаа хэргийн учрыг хэн мэдэх вэ? Мэргэн ухааны ачаар хүний нүүр царай гэрэлтэж, ширүүн төрх нь зөөлөрдөг.

2 Би ингэж хэлнэ. «Бурханд тангарагласан ёсоороо хааны зарлигийг дага. 3 Хааны дэргэдээс явах гэж бүү яар. Муу хэрэгт бүү оролц. Хаан хүссэн бүхнээ хийж чадна шүү. 4 Учир нь хааны үг бол хууль. “Та юу хийж байна вэ?” гэж хэн хаанд хэлж зүрхлэх юм бэ?».

5 Хууль тушаалыг биелүүлдэг хүн хор хохирол амсахгүй. Ухаантай хүн аливааг хэзээ, яаж хийхээ мэднэ. 6 Хүн төрөлхтний зовлон их учир бүхнийг зөв аргаар, тохиромжтой цагт шийдвэрлэх ёстой. 7 Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй тул хэрэг явдал яаж өрнөхийг хэн хэлж чадах билээ?

8 Хэн ч амийн хүчийг захирч чадахгүй. Хэн ч үхэх өдрийг зохицуулж чадахгүй. Дайны үед цэрэг хүн албанаасаа чөлөөлөгдөх эрхгүй байдаг шиг мууг үйлдэгчид нүглийнхээ үр дагавраас зугтах аргагүй*.

9 Би энэ бүхнийг хараад нарт хорвоод өрнөж байгаа бүх ажил үйлсийг бодож үзлээ. Бүхий л цаг үеийн туршид хүн хүнээ захираад хор хөнөөл учруулсаар иржээ. 10 Муу хүмүүсийг оршуулж байхыг би харав. Тэд бол цагтаа ариун газарт орж гардаг байсан хүмүүс юм. Гэвч тэр хотод нүгэлт үйлээ хийж явсан тэднийг хотынхон удалгүй мартжээ. Энэ нь бас л утгагүй.

11 Муу үйлийн шийтгэл нь тэр даруй ирдэггүй учир хүмүүс бүдүүн зүрх гарган мууг үйлддэг. 12 Нүгэлтнүүд зуун удаа муу юм хийгээд урт удаан амьдардаг. Харин Бурхнаас эмээдэг хүмүүс сайн сайхныг үзнэ гэдгийг би мэдэж байна. Учир нь тэд Бурхнаас эмээдэг юм. 13 Муу хүмүүс сайн сайхныг үзэхгүй. Сүүдэртэй зүйрлэм амьдралаа уртасгаж чадахгүй. Учир нь тэд Бурхнаас эмээдэггүй юм.

14 Хүний хорвоод утгагүй зүйл байх юм. Зөв хүнийг муу юм хийсэн мэт үзэж, муу хүнийг зөв юм хийсэн мэт үзэж тэр дагуу харьцах ажээ. Энэ нь бас л утгагүй гэж би хэлнэ.

15 Тиймээс баяр хөөртэй байгаарай гэж зөвлөе. Учир нь нарт хорвоод идэж, ууж, хөгжилдөхөөс илүү зүйл хүнд байхгүй. Мөн үүний зэрэгцээ хүн нарт хорвоод жинхэнэ Бурхнаас авсан амьдралынхаа өдөр хоногуудад нөр их хөдөлмөрлөх ёстой ажээ.

16 Би мэргэн ухааныг олж авахаар шийдэв. Мөн хорвоогийн бүхий л үйл хэргийг өдөр шөнийн нойроо хасан байж* ажиглахад зүрх сэтгэлээ зориуллаа. 17 Тэгээд би жинхэнэ Бурхны бүхий л ажил үйлсийг бодож үзээд нарт хорвоод болж буй бүхнийг хүн төрөлхтөн ойлгож чадахгүйг ухаарав. Хүмүүс хэчнээн их хичээгээд ч ойлгож чадахгүй. Өөрсдийгөө ухаантай, мэдлэгтэй гэж хэллээ ч үнэндээ тэд үүнийг ойлгож чадахгүй.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах