Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Мосе ба шатаж буй бут (1-12)

      • Ехова нэрийнхээ утгыг тайлбарлав (13-15)

      • Ехова Мосед заавар өгөв (16-22)

Египетээс гарсан нь 3:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2005/5/1, х. 7

Египетээс гарсан нь 3:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 7

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/3, х. 15

    «Харуулын цамхаг»,

    2003/7/1, х. 9

Египетээс гарсан нь 3:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 7

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/3, х. 15

Египетээс гарсан нь 3:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 7

Египетээс гарсан нь 3:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 7

Египетээс гарсан нь 3:11

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2005/2/1, х. 18

Египетээс гарсан нь 3:12

Зүүлт

  • *

    Үгч. «Бурханд үйлчилнэ»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2005/2/1, х. 18

Египетээс гарсан нь 3:13

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/3/15, х. 25

Египетээс гарсан нь 3:14

Зүүлт

  • *

    Хавсралт А4-ийг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2020/6, х. 6

    «Харуулын цамхаг»,

    2014/7/15, х. 27

    2013/3/15, х. 25-27

    «Библийн сургаал», х. 197

Египетээс гарсан нь 3:15

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 4

    «Харуулын цамхаг»,

    2013/3/15, х. 25-27

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 3:1–22

Египетээс гарсан нь

3 Мосе хоньчин болж, Мидианы тахилч, хадам эцэг Иетрогийнхоо хонин сүргийг хариулдаг болов. Тэрбээр сүргийг цөлийн баруун тийш хариулж яваад жинхэнэ Бурхны уул Хоребт хүрчээ. 2 Тэгтэл Еховагийн тэнгэрийн элч өргөст бутан дотроос галын дөлөн дунд Мосед үзэгдэв. Анхааралтай хартал бутанд гал дүрэлзэж байгаа мөртлөө бут шатахгүй байлаа. 3 Тэгээд Мосе: «Энэ өргөст бут яагаад шатахгүй байгаа юм бол оо? Ямар жигтэй юм бэ? Ямар учиртайг нь очиж үзье байз» гэж бодов. 4 Мосег дөхөж очихыг Ехова Бурхан хараад бутан дундаас «Мосе! Мосе!» гэж дуудахад «Би энд байна» гэж хариулав. 5 Тэгтэл Бурхан: «Наашаа битгий ойрт! Зогсож байгаа газар чинь ариун учраас шаахайгаа тайл» гэв.

6 Мөн тэрбээр: «Би бол чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан байна» гэсэнд Мосе жинхэнэ Бурхныг харахаас айсандаа нүүрээ халхалжээ. 7 Ехова цааш нь «Би Египетэд байгаа ард түмнийхээ хэрхэн зовж байгааг сайтар харлаа. Бас албадлагын ажилд зүтгүүлж байгаа хүмүүсээс болж хашхирахыг нь ч сонслоо. Би тэдний зовлон шаналлыг сайн ойлгож байна. 8 Тиймээс би бууж тэднийг египетчүүдийн эрхшээлээс аварч, тэр газраас гарган канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын нутаг болох сүү балаар бялхсан, өргөн уудам, сайхан нутаг руу аваачна. 9 Би израйлчуудын хашхирахыг сонссон. Египетчүүд тэдэнд хэрхэн харгис хандаж, дарлан зовоож байгааг харсан. 10 Тиймээс би чамайг фараон руу илгээж, ард түмнээ Египетээс гаргуулъя» гэв.

11 Гэвч Мосе жинхэнэ Бурханд «Би хэн болчхоод фараон дээр очиж, израйлчуудыг Египетээс гаргаж авчрах юм бэ?» гэсэнд 12 Бурхан: «Би чамтай хамт байна. Чи Израйлын ард түмнийг Египетээс гаргаж авчраад та нар энэ ууланд жинхэнэ Бурхан намайг шүтнэ*. Энэ нь чамайг илгээсний минь тэмдэг болно» гэлээ.

13 Тэгэхэд нь Мосе жинхэнэ Бурханд «Би израйлчууд руу очиж “Намайг өвөг дээдсийн чинь Бурхан та нар луу илгээв” гэж хэлэхэд тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ?» гэв. 14 Бурхан Мосед «Би юу л болъё гэнэ, тийм болно*» гээд «Чи израйлчуудад “«Би болно» гэгддэг Нэгэн намайг та нар луу илгээв” гэж хэл» гэжээ. 15 Бурхан бас Мосед

«Чи израйлчуудад “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох Ехова намайг та нар луу илгээв” гэж хэл. Энэ бол мөнхөд миний нэр. Би энэ нэрээрээ үеийн үед дуурьсагдана. 16 Явж Израйлын ахлагчдыг цуглуулаад “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан Ехова надад үзэгдэн «Би та нарыг, бас Египетэд та нарт юу тохиолдсоныг анхааралтай ажиглаж байсан. 17 Тиймээс та нарыг египетчүүдийн дарлалаас чөлөөлж, канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын сүү балаар бялхсан нутаг руу аваачна гэж би айлдаж байна» гэж хэлсэн” хэмээн хэл.

18 Тэд чиний үгийг сонсоно. Чи Израйлын ахлагчидтай хамт Египетийн хаан дээр очоод “Еврейчүүдийн Бурхан Ехова бидэнтэй ярьсан юм. Иймээс Ехова Бурхандаа тахил өргөхөөр цөл рүү гурван хоног яваад ирэхийг бидэнд зөвшөөрөөч” гэж хэл. 19 Гэвч хүчирхэг мутар оролцохоос нааш Египетийн хаан та нарыг явуулахгүйг би сайн мэдэж байна. 20 Намайг мутраараа олон гайхамшиг үйлдэж Египетийг шийтгэсний дараа л тэр та нарыг явуулна. 21 Би египетчүүдийг та нарт сайн хандуулах учраас та нар гар хоосон явахгүй. 22 Эмэгтэй хүн бүр хөршөөсөө, бас гэрт нь суудаг эмэгтэйгээс алт мөнгөн эдлэл, хувцас хунар гуйж аваад охид хөвгүүддээ өмсгөж зүүлгэ. Ингэж та нар египетчүүдийг тононо» гэв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах