Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 12
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Натан Давидыг зэмлэв (1-15а)

      • Батшебагийн хүү үхэв (15б-23)

      • Батшеба Соломоныг төрүүлэв (24, 25)

      • Аммончуудын Рабба хот эзлэгдэв (26-31)

2 Самуел 12:24

Зүүлт

  • *

    «Амар тайван» гэсэн утгатай еврей үгнээс гаралтай.

2 Самуел 12:25

Зүүлт

  • *

    «Яад хайрлагдсан» гэсэн утгатай.

2 Самуел 12:27

Зүүлт

  • *

    Үгч. «уснуудын хотыг»

2 Самуел 12:30

Зүүлт

  • *

    Аммончуудын шүтээн бололтой. Молех, Малком ч гэдэг.

  • *

    1 талант нь 34,2 кг. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 12:1–31

Хоёрдугаар Самуел

12 Тиймээс Ехова Натаныг Давид руу явуулжээ. Натан түүн дээр очоод «Нэгэн хотод баян, ядуу хоёр хүн амьдарч байжээ. 2 Баян эр маш олон хонь, үхэртэй байв. 3 Харин ядуу эрд худалдаж авсан ганц жижиг охин хурганаас өөр юу ч байхгүй байлаа. Тэрбээр хургаа тэжээж, хөвгүүдтэйгээ хамт өсгөв. Жаахан хоолноосоо идүүлж, аяганаасаа уулгаж, өвөртөө унтуулдаг байжээ. Тэр хүнд яг л охин шиг нь болсон байв. 4 Нэгэн өдөр баян эр дээр гийчин ирэв. Тэрбээр гийчиндээ өөрийнхөө хонь, үхрээс төхөөрч өгсөнгүй. Харин ядуу эрийн хургыг төхөөрч хоол хийж өгчээ» гэж хэлэв.

5 Үүнд Давид ихэд уурлан, Натанд «Амьд Бурхан Еховагаар тангараглая. Тэр хүнийг заавал хөнөөх ёстой. 6 Ийм юм хийж, өрөвдөх сэтгэл гаргаагүй учраас мөнөөх хурганы оронд дөрвөн эм хурга төлөх ёстой» гэлээ.

7 Натан Давидад «Чи бол тэр хүн! Израйлын Бурхан Ехова ийн айлдаж байна. “Би чамайг Израйлын хаан болгон тосолж, Саулаас аварсан. 8 Би эзний чинь гэрийг эхнэрүүдтэй нь чиний мэдэлд өгсөн. Чамаар Израйл, Иудаг захируулсан. Энэ бүхэн чамд хангалтгүй байсан бол би чамд дуртайяа нэмж өгөх байсан юм. 9 Чи яагаад Еховагийн үзэн яддаг юмыг хийж үгийг нь үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг хөнөөсөн! Чи түүнийг аммончуудын илдээр хөнөөлгөснийхөө дараа эхнэрийг нь авсан. 10 Одоо чиний гэрээс илд хэзээ ч салахгүй. Яагаад гэвэл чи хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн болгож, намайг үл тоомсорлолоо” хэмээсэн. 11 Ехова бас ийн айлдаж байна. “Чамд гай зовлон учруулах хүнийг би гэрийнхний чинь дотроос гаргана. Би эхнэрүүдийг чинь чиний нүдэн дээр өөр хүнд өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдрөөр эхнэрүүдтэй чинь унтана. 12 Чи нууцаар үйлдсэн бол би үүнийг хамаг Израйлын өмнө, гэгээн цагаан өдөр үйлдэнэ”» гэж хэлэв.

13 Тэгэхэд нь Давид Натанд «Би Еховагийн эсрэг нүгэл үйлджээ» гэхэд Натан: «Ехова нүглийг чинь уучилсан учраас чи үхэхгүй. 14 Гэхдээ чи энэ удаа Еховад туйлын хүндэтгэлгүй хандсан учраас саяхан төрсөн хүү чинь үхнэ» гэжээ.

15 Дараа нь Натан гэр лүүгээ явав.

Уриагийн эхнэрийн Давидад төрүүлж өгсөн хүүг Ехова өвчлүүлжээ. 16 Тиймээс Давид тэр хүүгийн төлөө Бурхнаас гуйв. Хатуу мацаг барьж, орой бүр өрөөндөө орон шөнөжингөө газар хэвтдэг байлаа. 17 Ордны түшмэд дэргэд нь очоод Давидыг босохыг ятгахад тэрбээр боссон ч үгүй, хамт хооллосон ч үгүй. 18 Долоо дахь өдөр нь хүү нас баржээ. Түшмэд нь Давидад хүүг нас барсныг хэлэхээс айж байлаа. Тэд: «Хүүхдийг нь амьд байхад бид түүнийг ятгасан ч сонсоогүй. Одоо хүүхэд нь нас барсныг яаж түүнд хэлэх вэ? Тэр ямар нэгэн болчимгүй юм хийчих вий дээ!» гэцгээв.

19 Давид түшмэдийнхээ шивнэлдэхийг хараад хүүгээ нас барсныг ойлгожээ. Тэгээд түшмэдээсээ «Хүү минь нас барчихсан юм уу?» гэж асуухад тэд: «Тийм ээ» гэлээ. 20 Давид газраас босож нүүрээ угаагаад биеэ тосолж, хувцсаа солив. Тэгээд Еховагийн өргөө рүү явж, сөгдөн мөргөжээ. Дараа нь ордон руугаа явж, хоол авчруулж идлээ. 21 Түшмэд нь түүнээс «Энэ бүхэн тань ямар учиртай юм бэ? Хүүхдийг амьд байхад та мацаг барьж, уйлж байсан. Харин хүүг нас барангуут босоод хоол идэх юм» гэцгээхэд 22 тэрбээр: «“Ехова намайг нигүүлсэж хүүг минь амьдруулж магадгүй” гэж бодсон учраас амьд байхад нь мацаг барьж, уйлж байсан юм. 23 Одоо нэгэнт үхсэнээс хойш мацаг бариад яах вэ дээ. Би ямар амилуулж чадах биш. Би л хойноос нь явна уу гэхээс тэр эргэж ирэхгүй» гэжээ.

24 Дараа нь Давид эхнэр Батшебагаа тайвшруулав. Тэрбээр түүн дээр орж, түүнтэй унтжээ. Батшеба хүү төрүүлсэнд түүнийг Соломон* гэж нэрлэв. Ехова тэр хүүг хайрласан бөгөөд 25 Ехова хүүг хайрласандаа Иедидиа* гэдэг нэр өгүүлэхээр зөнч Натаныг явуулжээ.

26 Иоаб аммончуудын хот Рабба руу довтлон тулалдсаар хааных нь амьдардаг газрыг эзлэн авав. 27 Тэгээд Давид руу элч нараа илгээж «Би Рабба руу довтолж, усны эх булгуудыг* нь гартаа орууллаа. 28 Та одоо үлдсэн цэргээ цуглуулаад хотын гадна хуарагнаж, хотыг бүхэлд нь эзэлж ав. Тэгэхгүй бол би эзэлж, гавьяа нь минийх болох нь» гэж хэлүүлэв.

29 Иймээс Давид бүх цэргээ цуглуулан Рабба хотод очиж тулалдан эзэлж авчээ. 30 Дараа нь Малкамын* толгойноос титмийг нь авав. Титэм нэг талант* алтаар хийгдсэн бөгөөд эрдэнийн чулуунууд шигтгэсэн байлаа. Уг титмийг Давидын толгой дээр тавив. Давид тэр хотоос асар их зүйлс олзолжээ. 31 Түүнээс гадна тэнд байсан хүмүүсийг олзлон чулуу зүсэх ажилд, хурц иртэй төмөр багаж болон төмөр сүхээр юм хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Тэрбээр аммончуудын бүх хотод ийнхүү үйлдсэн юм. Тэгээд Давид бүх цэрэгтэйгээ Иерусалимд буцаж иржээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах