Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Тооллого 16
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Тооллого номын тойм

      • Кора, Датан, Абирам нар тэрслэв (1-19)

      • Тэрслэгчдийг шийтгэв (20-50)

Тооллого 16:1

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2000/8/1, х. 3

Тооллого 16:3

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/10/15, х. 13

    2000/8/1, х. 3

Тооллого 16:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2014/7/15, х. 8-9, 13

Тооллого 16:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2000/8/1, х. 3

Тооллого 16:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2000/8/1, х. 3

Тооллого 16:14

Зүүлт

  • *

    Хамт тэрсэлсэн хүмүүсээ хэлсэн байж болох юм.

Тооллого 16:16

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2002/8/1, х. 5

    2000/8/1, х. 4

Тооллого 16:17

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2002/8/1, х. 5

    2000/8/1, х. 4

Тооллого 16:30

Зүүлт

  • *

    Эсвэл «Шеол». Хүн төрөлхтний нийтийн булшийг хэлдэг. «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Тооллого 16:35

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2002/8/1, х. 5

Тооллого 16:41

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2002/8/1, х. 5

Тооллого 16:49

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2002/8/1, х. 5

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Тооллого 16:1–50

Тооллого

16 Левигийн жич, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений удмын Елиабын хоёр хүү Датан Абирам болон Пелетийн хүү Онтой хамсан нийлэв. 2 Тэд 250 израйл ахлагчтай нийлж Мосег эсэргүүцэв. Тэдгээр ахлагч ард түмнээс сонгогдсон, нэр нөлөө бүхий хүмүүс байлаа. 3 Тэд Мосе Аарон хоёрыг эсэргүүцэн цуглаж «Та хоёр арай дэндэж байгаа юм биш үү? Чуулганы бүх хүн Бурхных. Ехова тэдний дунд байгаа. Тийм байтал та нар яагаад өөрсдийгөө Еховагийн ард түмний дээгүүр өргөмжлөөд байгаа юм бэ?» гэцгээв.

4 Мосе үүнийг сонсоод тэр даруй сөхөрч унав. 5 Тэгээд Кора болон хамсаатнуудад нь «Өглөө Ехова хэн нь өөрийнх нь гэдгийг, хэн нь ариун, хэн нь өөрт нь дөхөж очиж болохыг мэдүүлнэ. Сонгосон хүн нь түүнд дөхөж очно. 6 Кора чи хамсаатнуудтайгаа галын гаргуулууд аваад 7 Еховагийн өмнө маргааш дотор нь цог хийгээд дээр нь утлагаа тавигтун. Ехова хэнийг сонгоно, тэр нь ариун нэгэн юм. Одоо хангалттай, левичүүд ээ!» гэлээ.

8 Мосе бас Корад «Левичүүд та нар сонсоцгоо. 9 Израйлын Бурхан Ехова та нараар шүтлэгийн асартай хамаатай ажил хийлгэж, Израйлын чуулганы өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр та нарыг тусгаарлаж, өөрт нь дөхөж очихыг зөвшөөрсөн нь чамлалттай байгаа юм уу? 10 Чамайг ах дүү левичүүдтэй чинь өөрийнхөө дэргэд аваачсан нь хангалтгүй байна уу? Та нар бас тахилч болох гээ юү? 11 Ийм болохоор л чи цугласан хамсаатнуудтайгаа Еховаг эсэргүүцэж байна. Аароны хувьд та нарт муу хэлүүлэх юу хийсэн юм бэ?» гэжээ.

12 Мосе дараа нь Елиабын хөвгүүд болох Датан Абирам хоёрыг дуудуулсан боловч тэд: «Бид очихгүй! 13 Биднийг та сүү, балаар бялхсан нутгаас гаргаж авчраад цөлд алах гэж байгаа чинь багадаад байна уу? Одоо бүр бидний дарангуйлагч болох чинь дутаа юу? 14 Сүү, балаар бялхсан нутагт биднийг аваачиж газар, усан үзмийн талбай өвлүүлнэ гэсэн чинь хаа байна? Та тэр эрчүүдийн* нүдийг ухмаар байгаа юм уу? Бид очихгүй!» гэв.

15 Тэгэхэд нь Мосе маш их уурлаж Еховад «Та тэдний идээн өргөлийг битгий хүлээж аваач. Би тэднээс ганц ч илжиг авч байгаагүй, хэнийг нь ч хохироогоогүй» гэжээ.

16 Дараа нь Мосе Корад «Чи маргааш хамсаатнуудтайгаа Еховагийн өмнө ир. Аарон бас ирнэ. 17 Хүн бүр галын гаргуулаа аваад дээр нь утлага тавь. Чи ч, Аарон ч, чамтай хамт байгаа 250 хүн ч галын гаргуулуудаа аваад Еховагийн өмнө ирэх ёстой» гэв. 18 Тиймээс тэд галын гаргуулаа авч, дээр нь цог, утлага тавьж Мосе Аарон хоёртой цугларалтын асрын үүдэнд зогслоо. 19 Кора хамсаатнуудаа тэдний эсрэг цугларалтын асрын үүдэнд цуглуулахад Еховагийн цог жавхлан хамаг чуулганд үзэгдэв.

20 Ехова Мосе Аарон хоёрт 21 «Би тэднийг нүд ирмэх зуур устгах учраас та нар тэднээс холд» гэв. 22 Тэгтэл тэд сунаж унан «Бурхан минь ээ, бүх хүнд амь өгсөн Бурхан минь ээ, та ганцхан хүн нүгэл үйлдсэнээс болж чуулганы бүх хүнийг шийтгэх гэж байгаа юм гэж үү?» гэлээ.

23 Тэгэхэд нь Ехова Мосед 24 «Чи чуулганд “Кора, Датан, Абирам нарын майхнуудын эргэн тойрноос холд” гэж хэл» хэмээн айлдав.

25 Тэгээд Мосе босож Датан Абирам хоёр луу явав. Израйлын ахлагчид ч хамт явлаа. 26 Тэрбээр чуулганыханд «Эдгээр хорон муу хүмүүсийн майхнуудаас холдоцгоо. Юунд нь ч битгий хүр. Эс бөгөөс тэдний үйлдсэн бүх нүглээс болж устгагдана» гэлээ. 27 Тэд тэр даруй Кора, Датан, Абирам нарын майхнуудын эргэн тойрноос холдов. Датан Абирам хоёр эхнэр хүүхдүүд, нялх хүүхдүүдтэйгээ майхнуудынхаа үүдэнд гарч ирээд зогсоцгоожээ.

28 Тэгээд Мосе: «Намайг энэ бүхнийг өөрийн дураар хийгээгүй, харин Ехова намайг илгээж хийлгэж байгааг дараах зүйлээр та нар мэднэ. 29 Хэрвээ энэ хүмүүс бүх хүний үхдэгийн адилаар жам ёсоороо үхвэл, хэрвээ тэдний шийтгэл нь бүх хүн төрөлхтнийхтэй адилхан байвал Ехова намайг илгээгээгүй гэсэн үг. 30 Харин Ехова урьд хожид байгаагүй юм хийж, газар ангайн тэднийг бүх юмтай нь залгиж, тэд амьдаараа Булш* руу орвол энэ хүмүүс Еховад хүндэтгэлгүй хандсаныг та нар баттай мэднэ» гэлээ.

31 Мосег ингэж хэлмэгц тэр хүмүүсийн зогсож байсан газар хоёр хуваагдав. 32 Газар ангайж тэднийг гэр оронтой нь, Корад харьяалагдах бүх хүнийг хамаг эд хөрөнгөтэй нь залгилаа. 33 Тэд бүх хүнтэйгээ Булш руу амьдаараа орж, газар тэдний дээрээс хаагдав. Ийнхүү тэд ард олны дундаас устжээ. 34 Тэдний эргэн тойронд зогсож байсан израйлчууд: «Биднийг газар залгилаа!» гэж хашхиралдан зугтацгаав. 35 Дараа нь Ехова утлага уугиулж байсан 250 хүн дээр гал буулган шатаав.

36 Тэгээд Ехова Мосед 37 «Тахилч Аароны хүү Елеазартай ярин, саяын гал буусан газраас галын гаргуулуудыг аваарай гэж хэл. Учир нь галын гаргуулууд ариун юм. Бас доторх цогтой нүүрсийг нь хол аваачиж цацаарай гэж хэл. 38 Нүгэл үйлдэж амиа алдсан тэр эрчүүдийн галын гаргуулуудыг ялтас болгон давтаж тахилын ширээг бүр. Яагаад гэвэл галын гаргуулуудыг Еховагийн өмнө аваачсан учраас ариун болсон. Тэдгээр нь израйлчуудад анхааруулах тэмдэг болох ёстойг хэл» хэмээн айлдав. 39 Тиймээс тахилч Елеазар шатсан хүмүүсийн зэс галын гаргуулуудыг авч давтаад тахилын ширээг бүрэв. 40 Яг Еховагийн Мосед тушаасан ёсоор хийжээ. Энэ нь Аароны удмын биш, зөвшөөрөлгүй хүн Еховагийн өмнө утлага уугиулахаар дөхөж очих ёсгүйг, бас хэн ч Кора болон хамсаатнуудыг нь дуурайх ёсгүйг израйлчуудад сануулах тэмдэг болсон юм.

41 Гэтэл маргааш нь Израйлын чуулган: «Та хоёр Еховагийн ард түмнийг алсан» гэцгээж Мосе Аарон хоёрт дургүйцэн гомдоллов. 42 Чуулган Мосе Аарон хоёрыг эсэргүүцэж цуглараад цугларалтын асар луу эргээд хартал үүл цугларалтын асрыг бүрхэж, Еховагийн цог жавхлан үзэгдэх нь тэр!

43 Мосе Аарон хоёрыг цугларалтын асрын өмнө очиход 44 Ехова Мосед 45 «Би энэ чуулганыг нүд ирмэх зуур устгах учраас та хоёр тэднээс холд» гэлээ. Тэгэхэд нь тэр хоёр сунаж унав. 46 Тэгээд Мосе Ааронд «Ехова уурлан хилэгнэж байгаа учраас чуулганы нүглийг уучлуулахын тулд та галын гаргуул авч, тахилын ширээнээс цог авч хийгээд дээр нь утлага уугиулж, бушуухан шиг тэдэн рүү оч. Хүмүүс тахлаар үхэж байна!» гэжээ. 47 Аарон Мосегийн хэлснээр шууд галын гаргуул авч, гүйсээр ард олны дунд ороход тахал аль хэдийн дэгдсэн байв. Тэгээд хүмүүсийн нүглийг уучлуулахаар галын гаргуул дээр утлага уугиулав. 48 Тэрбээр үхсэн, амьд хүмүүсийн дунд зогссоор байлаа. Тэгээд гамшиг зогсов. 49 Корагийн хэргээс болж үхсэн хүмүүсээс гадна гамшгаар 14 700 хүн үхжээ. 50 Аарон гамшиг дууссаны дараа цугларалтын асрын үүдэнд Мосе дээр буцаж очив.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах