Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Номлогчийн үгс 2
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Номлогчийн үгс номын тойм

      • Соломон хийж бүтээснээ үнэлж цэгнэв (1-11)

      • Хүний мэргэн ухааны үнэ цэн хязгаартай (12-16)

      • Нөр их хөдөлмөрлөх нь утгагүй (17-23)

      • Идэж ууж, ажил хөдөлмөрөөсөө аз жаргалыг мэдэр (24-26)

Номлогчийн үгс 2:10

Зүүлт

  • *

    Үгч. «Миний зүрх»

Номлогчийн үгс 2:11

Зүүлт

  • *

    Эсвэл «ашигтай»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2008/4/15, х. 21

Номлогчийн үгс 2:21

Зүүлт

  • *

    Эсвэл «өөрийн хувийг»

Номлогчийн үгс 2:24

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 37

    «Харуулын цамхаг»,

    2012/1/1, х. 7

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Номлогчийн үгс 2:1–26

Номлогчийн үгс

2 Тэгээд би: «Зугаа цэнгэлээр хөөцөлдөөд үзье. Сайн юм болох нь уу, үгүй юү харъя» гэж бодлоо. Гэтэл бас л утгагүй байлаа.

 2 Би инээдийг «Энэ бол галзуурал!»,

Зугаа цэнгэлийг «Үүний хэрэг юу байгаа юм бэ?» гэж бодов.

3 Би саруул ухаанаа алдалгүйгээр дарсаар өөрийгөө баясгахад хэр сайхан байдгийг үзэхээр шийдлээ. Хүн тэнгэрийн доорх богинохон амьдралдаа юу хийвэл хамгийн сайн болохыг олж мэдэхээр тэнэглэж ч үзэв. 4 Би агуу үйлс бүтээлээ. Өөртөө байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулав. 5 Бас өөртөө зориулан цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ олон төрлийн жимсний мод тарилаа. 6 Урган төлжиж байгаа төглөө услах гэж өөртөө усан сангуудыг хийв. 7 Би эрэгтэй эмэгтэй зарц нартай болов. Гэрт минь төрсөн зарц нар ч бий. Түүнээс гадна би Иерусалимд надаас өмнө төр барьж байсан бүх хүнээс илүү олон мал сүрэг, үхэр хоньтой болов. 8 Өөртөө алт, мөнгө хуримтлуулж хаадын эрдэнэсийг, мужуудын баялгийг цуглуулав. Эрэгтэй эмэгтэй дуучдыг өөр дээрээ дуудаж авчран, эр хүний зугаа болсон эмс охидоор хүрээлүүллээ. 9 Би агуу болж, Иерусалимд төр барьж байсан өмнөх үеийнхнээсээ хол давсан. Мэргэн ухаан ч надад байв.

10 Би хүссэн бүхнээ хийдэг байлаа. Аливаа зугаа цэнгэлээс өөрийгөө хорьж байсангүй. Би* бүхий л хөдөлмөрөөсөө аз жаргалыг мэдэрсэн. Энэ нь нөр их хөдөлмөрийн минь шагнал байсан юм. 11 Гэвч би өөрийн гараар хийсэн бүх ажил үйлсээ тунгааж, шаргуу хөдөлмөрлөн хийж бүтээсэн бүхнээ эргэцүүлээд бүх юм утгагүй, салхины хойноос хөөцөлдөхтэй адил болохыг ойлгов. Нарт хорвоод жинхэнэ үнэ цэнтэй* зүйл байсангүй.

12 Дараа нь би мэргэн ухаан, галзуу солиотой явдал, тэнэглэлийн талаар эргэцүүлэн бодлоо. (Хааны дараа гарч ирэх хүн юу хийж чадах вэ? Аль хэдийн хийсэн зүйлийг л хийнэ.) 13 Тэгээд харанхуй байснаас гэрэлтэй байсан нь дээр байдгийн адил, тэнэг байснаас ухаантай байсан нь дээр гэдгийг ойлгов.

14 Мэргэн хүн замаа тод хардаг бол, тэнэг хүн харанхуйд тэмтэчдэг. Гэхдээ аль алиных нь төгсгөл адилхан гэдгийг би бас ойлгосон юм. 15 Би ингэж бодлоо. «Тэнэг хүнд тохиолддог юм надад ч бас тохиолдоно. Тэгвэл хэтэрхий ухаантай болсон гээд би юу хожсон юм бэ?». «Энэ ч бас утгагүй юм» гэж өөртөө хэлэв. 16 Мэргэн хүнийг ч, тэнэг хүнийг ч үүрд дурсаад байхгүй. Цагийн аясаар бүгд мартагдана. Мэргэн хүн тэнэг хүнтэй л адил үхнэ.

17 Би амьдралыг үзэн ядах болов. Учир нь нарт хорвоод болж байгаа бүхэн надад зовлонтой санагдлаа. Бүх юм утгагүй, салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ. 18 Би нарт хорвоод хөдөлмөрлөж бүтээсэн бүхнээ үзэн ядах болов. Яагаад гэвэл өөрийнхөө дараа гарч ирэх хүнд тэр бүхнийг үлдээх ёстой. 19 Тэр хүн ухаантай, тэнэг байхын аль нь болохыг хэн мэдэх вэ? Юутай ч, нарт хорвоод олж авах гэж хүч, ухаанаа зарцуулсан бүхнийг минь тэр хүн эзэмших болно. Энэ нь мөн л утгагүй. 20 Нарт хорвоод хөдөлмөрлөсөн бүхнээ бодоод үзтэл сэтгэл зүрхэнд гуниг харуусал төрөв. 21 Хүн ухаан зарж, мэдлэгээ шавхан, ур чадвараа зориулан байж хөдөлмөрлөдөг боловч ингэж хөдөлмөрлөөгүй хүнд хамаг бүхнээ* өгөх ёстой болдог. Энэ нь мөн л утгагүй, эмгэнэлтэй явдал юм.

22 Хүн хичээл зүтгэл гарган, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн нарт хорвоод шаргуу ажилласныхаа төлөө үнэндээ юу олж авдаг юм бэ? 23 Тэрбээр амьд байх хугацаандаа ажил хөдөлмөрөөсөө болж зовж шаналан, гуньж цөхөрдөг. Шөнө ч сэтгэл нь амардаггүй. Энэ нь бас л утгагүй.

24 Хүний хувьд идэж ууж, ажил хөдөлмөрөөсөө аз жаргалыг мэдрэхээс дээр юм байхгүй. Энэ нь мөн л жинхэнэ Бурхнаас эхтэйг би ойлгов. 25 Учир нь миний идэж уудгаас илүү сайныг идэж уудаг хүн байхгүй шүү дээ.

26 Бурхан таалан соёрхдог хүндээ мэргэн ухаан, мэдлэг, баяр баяслыг өгдөг. Харин нүгэлтэнд эд хөрөнгө хурааж хуримтлуулах ажил даалгадаг. Тэр эд хөрөнгө нь жинхэнэ Бурхны таалалд багтдаг хүнийх болдог. Энэ нь мөн л утгагүй, салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах