Библийн «Шинэ ертөнц» орчуулга Эхлэл номын тойм ЭХЛЭЛ ТОЙМ 1 Тэнгэр, газрыг бүтээв (1, 2) Дэлхийг бэлдсэн зургаан өдөр (3-31) Эхний өдөр: Гэрэл, өдөр ба шөнө (3-5) 2 дахь өдөр: Огторгуй (6-8) 3 дахь өдөр: Эх газар, ургамал ногоо (9-13) 4 дэх өдөр: Гэрэлтүүлэгчид (14-19) 5 дахь өдөр: Загас, шувуу (20-23) 6 дахь өдөр: Бусад амьтан, хүн (24-31) 2 Бурхан 7 дахь өдөр амрав (1-3) Ехова Бурхан бол тэнгэр, газрыг Бүтээгч (4) Еден цэцэрлэг дэх эрэгтэй, эмэгтэй хүн (5-25) Хүнийг тоос шорооноос бүтээв (7) Мэдлэгийн модноос идэхийг хориглов (15-17) Эмэгтэй хүнийг бүтээв (18-25) 3 Хүн нүгэлтэй болов (1-13) Анхны худал үг (4, 5) Ехова тэрслэгчдийг шүүв (14-24) Эмэгтэйн үр хүүхдийн талаарх зөгнөл (15) Еденээс хөөгдөв (23, 24) 4 Каин Абел хоёр (1-16) Каины үр удам (17-24) Сет болон түүний хүү Енош (25, 26) 5 Адамаас Ноа хүртэлх үе (1-32) Адам охид хөвгүүдтэй болов (4) Енох Бурхантай хамт явсан (21-24) 6 Бурхны хөвгүүд дэлхий дээр эхнэрүүд авав (1-3) Нефилим төрөв (4) Ехова хүн төрөлхтний бузар муу явдлаас болж энэлэн шаналав (5-8) Ноа хөвөгч авдар барих даалгавар авав (9-16) Бурхан үер буух тухай тунхаглав (17-22) 7 Хөвөгч авдарт оров (1-10) Дэлхий үерт автав (11-24) 8 Үерийн ус татрав (1-14) Тагтаа гаргаж нисгэв (8-12) Хөвөгч авдраас гарав (15-19) Дэлхийн талаарх Бурхны амлалт (20-22) 9 Хүн төрөлхтөнд өгсөн заавар (1-7) Цусны талаарх хууль (4-6) Солонгын гэрээ (8-17) Ноагийн үр удмын талаарх зөгнөлүүд (18-29) 10 Үндэстнүүдийн гарал үүсэл (1-32) Иафетын үр удам (2-5) Хамын үр удам (6-20) Нимрод Еховаг эсэргүүцэв (8-12) Шемийн үр удам (21-31) 11 Бабелийн цамхаг (1-4) Ехова хэлийг хутгалдуулав (5-9) Шемээс Абрам хүртэлх үе (10-32) Терагийн гэр бүл (27) Абрам Ур хотоос явав (31) 12 Абрам Харанаас Канааныг зорив (1-9) Бурхны Абрамд өгсөн амлалт (7) Абрам Сараи хоёр Египетэд (10-20) 13 Абрам Канаанд эргэж ирэв (1-4) Абрам Лот хоёр салж нүүв (5-13) Бурхан Абрамд өгсөн амлалтаа давтаж хэлэв (14-18) 14 Абрам Лотыг аврав (1-16) Мелхизедек Абрамыг ерөөв (17-24) 15 Абрамтай байгуулсан Бурхны гэрээ (1-21) 400 жил дарлагдах тухай зөгнөл (13) Бурхан Абрамд өгсөн амлалтаа давтаж хэлэв (18-21) 16 Хагар Ишмаел хоёр (1-16) 17 Абрахам олон үндэстний эцэг болох тухай (1-8) Абрамыг Абрахам гэж нэрлэв (5) Хөвч таслах тухай гэрээ (9-14) Сараиг Сара гэж нэрлэв (15-17) Исаак гэдэг хүүтэй болно гэж амлав (18-27) 18 Гурван тэнгэрийн элч Абрахамтай уулзав (1-8) Сараг хүүтэй болно гэж амлахад Сара инээв (9-15) Абрахам Содомын төлөө шаргуу гуйв (16-33) 19 Тэнгэрийн элчүүд Лоттой уулзав (1-11) Лотыг гэрийнхэнтэй нь явахыг ятгав (12-22) Содом, Гоморраг устгав (23-29) Лотын эхнэр давсан багана болов (26) Лот болон түүний охид (30-38) Моабчууд, аммончуудын гарал үүсэл (37, 38) 20 Сара Абимелехээс мултрав (1-18) 21 Исаак төрөв (1-7) Ишмаел Исаакийг тохуурхав (8, 9) Хагар Ишмаел хоёрыг явуулав (10-21) Абрахам Абимелехтэй гэрээ байгуулав (22-34) 22 Исаакийг тахил болгон өргөөрэй гэж Абрахамд хэлэв (1-19) Абрахамын үр хүүхдийн ачаар ивээл хүртэх тухай (15-18) Ребекагийн гэрийнхэн (20-24) 23 Сара нас барав; түүнийг оршуулсан газар (1-20) 24 Исаакт эхнэр хайв (1-58) Ребека Исаак руу явав (59-67) 25 Абрахам дахин гэрлэв (1-6) Абрахам нас барав (7-11) Ишмаелын хөвгүүд (12-18) Иаков Есав хоёр мэндлэв (19-26) Есав ууган хүүгийн эрхээ худалдав (27-34) 26 Исаак Ребека хоёр Герарт (1-11) Бурхан Исаакт бас амлалт өгөв (3-5) Худгуудын талаарх маргаан (12-25) Исаак Абимелехтэй гэрээ байгуулав (26-33) Есавын хоёр хит эхнэр (34, 35) 27 Иаков Исаакаар ерөөлгөв (1-29) Есав ерөөлгөхийг гуйсан ч гэмшээгүй (30-40) Есав Иаковт өш санав (41-46) 28 Исаак Иаковыг Паддан-Арам руу явуулав (1-9) Иаков Бетелд зүүд зүүдлэв (10-22) Бурхан Иаковт бас амлалт өгөв (13-15) 29 Иаков Рахелтэй уулзав (1-14) Иаков Рахелд сэтгэлтэй болов (15-20) Иаков Леа Рахел хоёртой гэрлэв (21-29) Леагийн Иаковт төрүүлж өгсөн дөрвөн хүү: Реубен, Симеон, Леви, Иуда (30-35) 30 Билха Дан, Нафталийг төрүүлэв (1-8) Зилпа Гад, Ашерийг төрүүлэв (9-13) Леа Иссахар, Зебулуныг төрүүлэв (14-21) Рахел Иосефыг төрүүлэв (22-24) Иаковын мал сүрэг өсөв (25-43) 31 Иаков Канаанаас нууцаар явав (1-18) Лабан Иаковыг гүйцэж очив (19-35) Иаков Лабантай гэрээ байгуулав (36-55) 32 Тэнгэрийн элчүүд Иаковтай уулзав (1, 2) Иаков Есавтай уулзахад бэлдэв (3-23) Иаков тэнгэрийн элчтэй барилдав (24-32) Иаковыг Израйл гэж нэрлэв (28) 33 Иаков Есавтай уулзав (1-16) Иаков Шехем рүү явав (17-20) 34 Дина хүчиндүүлэв (1-12) Иаковын хөвгүүд заль зохиов (13-31) 35 Иаков харийн бурхдыг зайлуулав (1-4) Иаков Бетелд буцаж ирэв (5-15) Бениамин төрж, Рахел нас барав (16-20) Израйлын 12 хүү (21-26) Исаак нас барав (27-29) 36 Есавын үр удам (1-30) Едомын хаад, ахлагчид (31-43) 37 Иосефын зүүд (1-11) Иосеф болон түүний атаархуу ах нар (12-24) Иосефыг боол болгон худалдав (25-36) 38 Иуда Тамар хоёр (1-30) 39 Иосеф Потифарын гэрт (1-6) Иосеф Потифарын эхнэрт уруу татагдаагүй (7-20) Иосеф шоронд (21-23) 40 Иосеф хоригдлуудын зүүдийг тайлав (1-19) «Бурхан зүүдийг тайлдаг» (8) Фараоны төрсөн өдрийн найр (20-23) 41 Иосеф фараоны зүүдийг тайлав (1-36) Фараон Иосефыг өргөмжлөв (37-46а) Иосеф хоол хүнс хариуцав (46б-57) 42 Иосефын ах нар Египет рүү явав (1-4) Иосеф ах нартайгаа уулзаад тэднийг шалгав (5-25) Ах нар нь гэртээ Иаков дээр буцаж очив (26-38) 43 Иосефын ах нар 2 дахь удаа Египет рүү явав; Бениаминыг авч явав (1-14) Иосеф ах дүү нартайгаа дахин уулзав (15-23) Иосеф ах дүү нартайгаа зоог барив (24-34) 44 Иосефын мөнгөн аяга Бениамины шуудайнаас олдов (1-17) Иуда Бениамины төлөө шаргуу гуйв (18-34) 45 Иосеф өөрийгөө илчлэв (1-15) Иосефын ах дүү нар Иаков дээр буцаж ирэв (16-28) 46 Иаков гэрийнхэнтэйгээ Египет рүү нүүв (1-7) Египет рүү нүүсэн хүмүүсийн нэрс (8-27) Иосеф Иаковтай Гошенд уулзав (28-34) 47 Иаков фараонтой уулзав (1-12) Иосефын ухаалаг арга (13-26) Израйлчууд Гошенд суурьшив (27-31) 48 Иаков Иосефын хоёр хүүхдийг ерөөв (1-12) Ефраим илүү их ерөөлгөв (13-22) 49 Иаков нас барахынхаа өмнө зөгнөв (1-28) Шило Иудагаас гарах тухай (10) Иаков оршуулгынхаа тухай захив (29-32) Иаков нас барав (33) 50 Иосеф Иаковыг Канаанд оршуулав (1-14) Иосеф уучилснаа хэлэв (15-21) Иосефын сүүлчийн өдрүүд ба нас барсан нь (22-26) Иосеф өөрийнх нь ясыг хожим авч явахыг тушаав (25)