Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Исаиа номын тойм

ИСАИА

ТОЙМ

  • 1

    • Хөвгүүд нь эцэгтээ тэрслэв (1-9)

    • Ехова хэлбэрдсэн шүтлэгийг үзэн яддаг (10-17)

    • «Учир зүйгээ ололцъё» (18-20)

    • Сион дахиад Бурханд үнэнч болно (21-31)

  • 2

    • Еховагийн уул өндөр болно (1-5)

      • Илдээ анжисны хошуу болгоно (4)

    • Еховагийн өдөр бардам хүн шалдаа бууна (6-22)

  • 3

    • Иудагийн удирдагчид ард түмнийг буруу замаар явуулав (1-15)

    • Сионы сээтэн охид шүүгдэв (16-26)

  • 4

    • Нэг эрэгтэйгээс долоон эмэгтэй зуурав (1)

    • Еховагийн ургуулах нахиа алдаршина (2-6)

  • 5

    • Еховагийн усан үзмийн цэцэрлэгийн тухай дуу (1-7)

    • Еховагийн усан үзмийн цэцэрлэг золгүй (8-24)

    • Бурхан ард түмэндээ уурлав (25-30)

  • 6

    • Сүмдээ байгаа Еховагийн тухай үзэгдэл (1-4)

      • «Ехова ариун, ариун, ариун» (3)

    • Исаиагийн уруулыг ариусгав (5-7)

    • Исаиа даалгавар авав (8-10)

      • «Би явъя! Намайг явуулаач!» (8)

    • «Ехова, хэдий болтол ийм байх вэ?» (11-13)

  • 7

    • Ахаз хаанд ирсэн мэдээ (1-9)

      • «Шеар-иашуб» (3)

    • Иммануелын тэмдэг (10-17)

    • Үнэнч бус байсны үр дагавар (18-25)

  • 8

    • Ассирийн довтолгоо айсуй (1-8)

      • «Махер-шалал-хаш-баз» (1-4)

    • Бүү ай—«Бурхан бидэнтэй хамт!» (9-17)

    • Исаиа ба хүүхдүүд нь тэмдэг болов (18)

    • Чөтгөрүүдээс биш, хуулиас лавла (19-22)

  • 9

    • Галил нутгийг гийгүүлэх агуу гэрэл (1-7)

      • «Энхийн Жонон» төрсөн нь (6, 7)

    • Бурхан Израйлыг цохихоор мутраа сунгав (8-21)

  • 10

    • Бурхан Израйлыг цохихоор мутраа сунгав (1-4)

    • Ассири бол Бурхны уур хилэнгийн таяг (5-11)

    • Ассирийг шийтгэнэ (12-19)

    • Иаковын үлдэгсэд буцаж ирнэ (20-27)

    • Бурхан Ассирийг шүүнэ (28-34)

  • 11

    • Иессигийн мөчир зөв захирна (1-10)

      • «Чоно хургатай хамт амьдарна» (6)

      • «Дэлхий Еховагийн тухай мэдлэгээр бялхана» (9)

    • Үлдэгсэд буцаж ирнэ (11-16)

  • 12

    • Талархлын дуу (1-6)

      • Яа буюу Ехова бол миний хүч (2)

  • 13

    • Вавилоныг шүүх тухай мэдээ (1-22)

      • Еховагийн өдөр ойртож байна! (6)

      • Медечүүд Вавилоныг устгана (17)

      • Вавилонд хэн ч оршин суухгүй (20)

  • 14

    • Израйлчууд нутагтаа амьдарна (1, 2)

    • Вавилоны хааныг тохуурхсан нь (3-23)

      • Гялалзагч од тэнгэрээс унана (12)

    • Ехова мутраараа ассиричуудыг хиар цохино (24-27)

    • Филистийг шүүх тухай мэдээ (28-32)

  • 15

    • Моабыг шүүх тухай мэдээ (1-9)

  • 16

    • Моабыг шүүх тухай мэдээний үргэлжлэл (1-14)

  • 17

    • Дамаскийг шүүх тухай мэдээ (1-11)

    • Ехова үндэстнүүдийг зэмлэнэ (12-14)

  • 18

    • Етиопыг шүүх тухай мэдээ (1-7)

  • 19

    • Египетийг шүүх тухай мэдээ (1-15)

    • Египет Еховаг мэдэх болно (16-25)

      • Египетэд босгох Еховагийн тахилын ширээ (19)

  • 20

    • Египет ба Етиопт тэмдэг болсон нь (1-6)

  • 21

    • «Тэнгис мэт харагдах зэлүүд газрыг шүүх тухай мэдээ» (1-10)

      • «Би өдөржин харуулын цамхаг дээр зогсож байна» (8)

      • «Вавилон уналаа!» (9)

    • Дума ба цөлөрхөг хээрийг шүүх тухай мэдээ (11-17)

      • «Харуул аа, өглөө болтол хэр удах вэ?» (11)

  • 22

    • Үзэгдлийн хөндийн тухай тунхаглал (1-14)

    • Шебнагийн оронд Елиакимыг нярав болгов (15-25)

      • «Хадаас мэт болгоно» (23-25)

  • 23

    • Тирийн тухай тунхаглал (1-18)

  • 24

    • Ехова газар нутгийг хоосруулна (1-23)

      • Ехова Сионд хаан болно (23)

  • 25

    • Ехова ард түмнээ арвин ихээр ивээнэ (1-12)

      • Ехова сайн чанарын дарс бүхий найр хийнэ (6)

      • Үхэл байхгүй болно (8)

  • 26

    • Аврал ба найдварын тухай дуу (1-21)

      • «Яа Ехова бол мөнхийн Хад» (4)

      • Хүмүүс зөв шударгыг сурна (9)

      • «Үхэгсэд чинь амьдарна» (19)

      • Өрөөнүүддээ ороод нуугд (20)

  • 27

    • Ехова левиатаныг ална (1)

    • Израйлыг усан үзмийн цэцэрлэгтэй зүйрлэсэн дуу (2-13)

  • 28

    • Ефраимын архичид золгүй! (1-6)

    • Иудагийн тахилчид ба зөнчид гуйвж дайвсан нь (7-13)

    • Үхэлтэй байгуулсан гэрээ (14-22)

      • Сионд тавих булангийн үнэт чулуу (16)

      • Еховагийн ер бусын ажил (21)

    • Еховагийн сургах арга (23-29)

  • 29

    • Ариел золгүй! (1-16)

      • Уруулаараа л хүндэлдэг гэж буруутгасан нь (13)

    • Дүлий нь сонсоно, сохор нь харна (17-24)

  • 30

    • Египетийн тусламж ямар ч ашиггүй (1-7)

    • Ард түмэн зөгнөлийг үл тоомсорлов (8-14)

    • «Надад найдвал та нар хүчтэй байна» (15-17)

    • Ехова ард түмнээ өршөөн нигүүлсдэг (18-26)

      • Ехова бол Агуу Багш (20)

      • «Зөв зам энэ байна» (21)

    • Ехова Ассирийг шийтгэнэ (27-33)

  • 31

    • Хүн биш, Бурхан жинхэнэ ёсоор тусалдаг (1-9)

      • Египетийн морьд бол махбод (3)

  • 32

    • Хаан ба ноёд шударга ёсыг тогтооно (1-8)

    • Хайхрамжгүй бүсгүйчүүдэд анхааруулав (9-14)

    • Бурхныг агуу хүчээ асгахад хүртэх ивээл (15-20)

  • 33

    • Шүүлт ба зөв шударга хүмүүсийн найдвар (1-24)

      • Ехова бол Шүүгч, Хууль тогтоогч, Хаан (22)

      • «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч хэлэхгүй» (24)

  • 34

    • Ехова үндэстнүүдээс өшөө авна (1-4)

    • Едом эзгүйрнэ (5-17)

  • 35

    • Диваажин сэргэнэ (1-7)

      • Сохор нь харж, дүлий нь сонсоно (5)

    • Еховагийн аварсан хүмүүс Ариун Замаар явна (8-10)

  • 36

    • Сеннахериб Иуда руу довтлов (1-3)

    • Ассирийн хааны ахлах сөнч нь Еховаг доромжлов (4-22)

  • 37

    • Хезекиа Исаиагаар дамжуулан Бурхнаас тусламж эрэв (1-7)

    • Сеннахериб Иерусалим руу дайрна гэж заналхийлэв (8-13)

    • Хезекиагийн залбирал (14-20)

    • Залбирлынх нь хариуг Исаиа уламжлав (21-35)

    • Ганцхан тэнгэрийн элч 185 000 ассири цэргийг хиар цохив (36-38)

  • 38

    • Хезекиа өвдөөд эдгэсэн нь (1-22)

      • Талархлын дуу (10-20)

  • 39

    • Вавилоны элч нар (1-8)

  • 40

    • Бурхны ард түмнийг тайвшруулах нь (1-11)

      • Зэлүүд газраас дуу гарсан нь (3-5)

    • Бурхан агуу (12-31)

      • Үндэстнүүд хувингаас дуслах дусал мэт (15)

      • Бурхан «дэлхийн тойрог» дээр амьдардаг (22)

      • Бурхан бүх одыг нэрээр нь дууддаг (26)

      • Бурхан эцэж туйлдана гэж үгүй (28)

      • «Еховад найдагчид хүчээ сэлбэнэ» (29-31)

  • 41

    • Нар мандах зүгийн дайчин (1-7)

    • Бурхан Израйлыг зарцаа болгон сонгов (8-20)

      • «Миний анд Абрахам» (8)

    • Бусад бурхныг сорьсон нь (21-29)

  • 42

    • Бурхны зарц ба түүний даалгавар (1-9)

      • Ехова бол миний нэр (8)

    • Еховаг магтсан шинэ дуу (10-17)

    • Израйл сохор, дүлий (18-25)

  • 43

    • Ехова ард түмнээ дахин цуглуулсан нь (1-7)

    • Бурхад шүүх дээр (8-13)

      • «Та нар бол миний гэрчүүд» (10, 12)

    • Вавилоноос чөлөөлөгдсөн нь (14-21)

    • «Хэрэг заргаа хэлэлцье» (22-28)

  • 44

    • Бурхан сонгосон ард түмнээ ивээнэ (1-5)

    • Еховагаас өөр Бурхан байхгүй (6-8)

    • Хүний бүтээсэн шүтээнүүд утгагүй (9-20)

    • Ехова бол Израйлын Аврагч (21-23)

    • Корешоор дамжуулан израйлчуудыг буцаасан нь (24-28)

  • 45

    • Вавилоныг эзлүүлэхээр Корешийг томилсон нь (1-8)

    • Шавар нь Ваарчинтайгаа маргадаггүй (9-13)

    • Үндэстнүүд Израйлд хүндэтгэлтэй хандсан нь (14-17)

    • Еховагийн бүтээл ба хэлсэн үг нь найдвартай (18-25)

      • Хүмүүсийг оршин суулгахаар дэлхийг бүтээсэн (18)

  • 46

    • Вавилоны шүтээнүүд ба Израйлын Бурхан (1-13)

      • Ехова ирээдүйг зөгнөсөн нь (10)

      • Нар мандах зүгийн махчин шувуу (11)

  • 47

    • Вавилоны мөхөл (1-15)

      • Зурхайчид юу ч хийж чадахгүй (13-15)

  • 48

    • Бурхан Израйлыг зэмлэж, цэвэршүүлэв (1-11)

    • Ехова Вавилоныг эсэргүүцсэн нь (12-16а)

    • Бурхан тустайг сургадаг (16б-19)

    • «Вавилоноос гар!» (20-22)

  • 49

    • Ехова зарцаа томилов (1-12)

      • «Үндэстнүүдэд гэрэл болголоо» (6)

    • Ехова Израйлыг тайвшруулсан нь (13-26)

  • 50

    • Израйл нүглээсээ болж зовсон нь (1-3)

    • Еховагийн дуулгавартай зарц (4-11)

      • «Ехова юу ярихыг минь надад заадаг»; «Шавь мэт сонсоосой» (4)

  • 51

    • Сион Еден цэцэрлэг шиг болно (1-8)

    • Сионы Бүтээгч ард түмнээ тайвшруулдаг (9-16)

    • Еховагийн уур хилэнгийн аяга (17-23)

  • 52

    • Сэрээч, Сион оо! (1-12)

      • Сайн мэдээ тунхаглагчид үзэсгэлэнтэй (7)

      • Сионы харуулууд нэгэн зэрэг хашхирч байна (8)

      • Еховагийн өргөөний эд зүйлийг авч явдаг хүмүүс цэвэр байх ёстой (11)

    • Еховагийн зарц өргөмжлөгдөнө (13-15)

      • Гадаад төрх нь зэрэмдэглэгдсэн (14)

  • 53

    • Еховагийн үйлчлэгчийн зовлон, үхэл, оршуулга (1-12)

      • Хүмүүс жигшиж, дөлдөг байв (3)

      • Өвчин зовлон тээсэн (4)

      • «Нядалгаанд оруулах хонь мэт» (7)

      • Олон хүний нүглийг үүрсэн (12)

  • 54

    • Хүүхэд төрүүлдэггүй Сион олон хүүхэд төрүүлнэ (1-17)

      • Ехова бол Сионы нөхөр (5)

      • Сионы хөвгүүд Еховагаар заалгана (13)

      • Сионыг хөнөөхөөр хийсэн зэвсэг хэрэгцээгүй болно (17)

  • 55

    • Идэж, уух юм үнэгүй аваарай (1-5)

    • Еховаг хай; түүний үг найдвартай (6-13)

      • Бурхны үйлс хүнийхээс дээгүүр байдаг (8, 9)

      • Бурхны үг баараггүй биелнэ (10, 11)

  • 56

    • Гадаад хүмүүс ба тайганууд ивээл хүртэнэ (1-8)

      • Бүх хүний залбирлын өргөө (7)

    • Сохор харуулууд, хуцдаггүй ноход (9-12)

  • 57

    • Зөв шударга ба үнэнч хүмүүс мөхнө (1, 2)

    • Бурханд үнэнч бус израйлчууд илчлэгдсэн нь (3-13)

    • Дорд хүмүүсийг тайвшруулсан нь (14-21)

      • Муу хүмүүс номхордоггүй тэнгис мэт (20)

      • «Муу хүмүүс амар заяа үзэхгүй» (21)

  • 58

    • Жинхэнэ ба хуурамч мацаг (1-12)

    • Амралтын өдрийг тэмдэглэвэл баяр баясгалан эдэлнэ (13, 14)

  • 59

    • Израйлчууд нүгэл үйлдэн Бурхнаас холдсон нь (1-8)

    • Нүглээ улайсан нь (9-15а)

    • Ехова гэмшсэн хүмүүсийг авардаг (15б-21)

  • 60

    • Еховагийн алдар Сион дээр гэрэлтэж байна (1-22)

      • Үүр лүүгээ нисдэг тагтаа шиг (8)

      • Зэсийн оронд алт (17)

      • «Цөөхөн нь мянга болно» (22)

  • 61

    • «Сайн мэдээ тунхаглуулахаар намайг томилсон» (1-11)

      • «Еховагийн өршөөлийн жил» (2)

      • «Зөв шударгын том мод» (3)

      • Харь элгийн хүмүүс туслагч болно (5)

      • «Еховагийн тахилчид» (6)

  • 62

    • Сионы шинэ нэр (1-12)

  • 63

    • Ехова үндэстнүүдээс өшөө авна (1-6)

    • Еховагийн үнэнч хайрын үйлсийг дурссан нь (7-14)

    • Гэмшсэн хүний залбирал (15-19)

  • 64

    • Гэмшсэн хүний залбирлын үргэлжлэл (1-12)

      • Ехова «бидний Ваарчин» (8)

  • 65

    • Ехова шүтээн шүтэгчдийг шийтгэнэ (1-16)

      • Азын ба хувь тавилангийн бурхад (11)

      • «Миний зарц нар иднэ» (13)

    • Шинэ тэнгэр, шинэ газар (17-25)

      • Байшин барьж усан үзэм тариална (21)

      • Хэн ч дэмий хөдөлмөрлөхгүй (23)

  • 66

    • Жинхэнэ ба хуурамч шүтлэг (1-6)

    • Сион ба түүний хөвгүүд (7-17)

    • Хүмүүс Бурхныг шүтэхээр Иерусалимд цугларав (18-24)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах