Библийн «Шинэ ертөнц» орчуулга Дэд хууль номын тойм ДЭД ХУУЛЬ ТОЙМ 1 Хореб уулаас хөдлөв (1-8) Дарга, шүүгчдийг томилов (9-18) Кадеш-Барнеад Бурханд дуулгаваргүй загнав (19-46) Израйлчууд амласан нутаг руу явахаас дургүйцэв (26-33) Канаанчуудад ялагдав (41-46) 2 Цөлөөр 38 жил тэнүүчлэв (1-23) Хешбоны хаан Сихоныг ялав (24-37) 3 Башаны хаан Огийг ялав (1-7) Иорданы зүүн талын нутгийг хуваарилав (8-20) Иошуаг зоригжуулав (21, 22) Мосе амласан нутагт ороогүй (23-29) 4 Дуулгавартай байхыг шаардав (1-14) Бурхны үйлсийг бүү март (9) Ехова өөрт нь чин үнэнч байхыг шаарддаг (15-31) Еховагаас өөр бурхан байхгүй (32-40) Иорданы зүүн тал дахь хоргодох хотууд (41-43) Хуулийн оршил (44-49) 5 Еховагийн Хоребт байгуулсан гэрээ (1-5) 10 тушаалыг дахиж хэлэв (6-22) Синаи уулын дэргэд ард түмэн айв (23-33) 6 Еховаг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла (1-9) «Сонс, Израйл аа!» (4) Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургах (6, 7) Еховагаа мартуузай! (10-15) Ехова Бурхнаа сорьж болохгүй (16-19) Хойч үедээ хэлээрэй (20-25) 7 Долоон үндэстэнг устгах (1-6) Израйлыг сонгосон шалтгаан (7-11) Дуулгавартай байвал ивээл хүртэнэ (12-26) 8 Еховагийн ивээлүүдийг сануулав (1-9) Хүн зөвхөн талхаар амьдардаггүй (3) Еховаг мартуузай (10-20) 9 Израйлчуудад газар нутгийг өгсний учир (1-6) Израйлчууд Еховаг дөрвөн удаа уурлуулав (7-29) Алтан тугал (7-14) Мосе өршөөл эрэн залбирав (15-21, 25-29) Дахин гурван удаа уурлуулав (22) 10 Хоёр чулуун хавтанг дахин хийв (1-11) Ехова Бурхан чинь чамаас юу хүсдэг вэ? (12-22) Еховагаас эмээх, түүнийг хайрлах (12) 11 Та нар Еховагийн хэчнээн агууг мэднэ (1-7) Амласан нутаг (8-12) Дуулгавартай байвал ивээгдэнэ (13-17) Бурхны Үгийг зүрх сэтгэлдээ шингээх (18-25) «Ерөөл ба хараал» (26-32) 12 Бурхныг сонгосон газарт нь шүтэгтүн (1-14) Махыг цустай нь идэж болохгүй (15-28) Бусад бурхдад урхидуулуузай (29-32) 13 Тэрс явдалтай тэмцэх (1-18) 14 Гашуудахдаа зохисгүй зүйл хийхгүй байх (1, 2) Цэвэр, бузар хүнс (3-21) Еховад өгөх аравны нэг (22-29) 15 Долоо дахь жил бүр өрийг цуцлах (1-6) Ядууст туслах (7-11) Долоо дахь жил бүр боолыг чөлөөлөх (12-18) Боолын чихийг шөвгөөр цоолох (16, 17) Ууган төлийг ариусгах (19-23) 16 Дээгүүр өнгөрөх баяр, Исгээгүй талхны баяр (1-8) Долоо хоногуудын баяр (9-12) Саравчинд суух баяр (13-17) Шүүгчдийг томилов (18-20) Хориотой шүтээн (21, 22) 17 Тахил согоггүй байх ёстой (1) Тэрс явдлыг шийдэх (2-7) Ярвигтай асуудлыг шийдэх (8-13) Хаанд тавих шаардлага (14-20) Хуулийг хуулж бичих ёстой (18) 18 Тахилчид, левичүүдийн хүртэх хувь (1-8) Ид шид гэх зэргийг хориглов (9-14) Мосе шиг зөнч гарна (15-19) Хуурамч зөнчдийг таних (20-22) 19 Хүн алсан этгээд, хоргодох хотууд (1-13) Зах хязгаарыг өөрчилж болохгүй (14) Шүүх дэх гэрчүүд (15-21) Хоёр юм уу гурван гэрчийн мэдүүлэг (15) 20 Дайтах заавар (1-20) Цэргээс чөлөөлөх (5-9) 21 Алуурчин тодорхой биш бол (1-9) Олзлогдсон эмэгтэйтэй гэрлэх (10-14) Ууган хүүгийн эрх (15-17) Гөжүүд хүү (18-21) Шонд өлгөгдсөн хүн хараагдсан (22, 23) 22 Бусдын малыг тоохгүй орхиж болохгүй (1-4) Эсрэг хүйсийн хүний хувцас өмсөхгүй байх (5) Амьтныг хайрла (6, 7) Дээвэр дээрээ хашлага хий (8) Хольж болохгүй зүйлс (9-11) Хувцасны унжлага (12) Садар самуун, хүчингийн хэргийн тухай хууль (13-30) 23 Бурхны хуралд орж болохгүй хүмүүс (1-8) Хуаранг цэвэр ариун байлгах (9-14) Зугтаж ирсэн боол (15, 16) Янхан болж болохгүй (17, 18) Хүү нэхэх, тангараг өргөх (19-23) Хүний талбайгаас идэж болох зүйлс (24, 25) 24 Гэрлэлт ба салалт (1-5) Бусдыг хүндлэх (6-9) Ядуусыг бодох (10-18) Ургацынхаа үлдэгдлийг түүхгүй байх (19-22) 25 Жанчих тухай (1-3) «Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү зүү» (4) Ах дүүгийнхээ бэлэвсэн эхнэртэй гэрлэх (5-10) Зодолдож байх үеийн ичгүүргүй хэрэг (11, 12) Зөв туухай, хэмжүүр (13-16) Амалекчуудыг устгах (17-19) 26 Ургацынхаа дээжийг өргөх (1-11) Өөр зориулалттай аравны нэг (12-15) Израйл бол Еховагийн тусгай эзэмшил (16-19) 27 Хуулийг чулуунууд дээр бичих (1-10) Ебал, Геризим уулан дээр (11-14) Хараалыг чангаар хэлэх (15-26) 28 Дуулгавартай байвал ивээгдэнэ (1-14) Дуулгаваргүй бол хараагдана (15-68) 29 Моабт израйлчуудтай байгуулсан гэрээ (1-13) Дуулгаваргүй байвал яах тухай (14-29) Нууц зүйлс, илчлэгдсэн зүйлс (29) 30 Еховадаа эргэж ирэх (1-10) Еховагийн хууль биелүүлэхэд хэцүү биш (11-14) Амьдрал эсвэл үхлийг сонгох (15-20) 31 Мосегийн сүүлчийн захиас (1-8) Хуулийг ард түмэнд уншиж сонсгох (9-13) Иошуа томилогдов (14, 15) Израйл тэрслэхийг зөгнөв (16-30) Израйлчуудад заах дуу (19, 22, 30) 32 Мосегийн дуу (1-47) Ехова бол Хад (4) Израйл Хадаа мартсан (18) «Би өшөө авна» (35) «Үндэстнүүд ээ, түүний ард түмэнтэй баярла» (43) Мосе Небо ууланд нас барах тухай (48-52) 33 Мосе овгуудыг ерөөв (1-29) Еховагийн «мөнхийн мутар» (27) 34 Ехова Мосед газар нутгийг харуулав (1-4) Мосе нас барав (5-12)